Saturday, June 28, 2014

Эх орончдод өгөх зөвөлгөө


Эх орончдод өгөх зөвөлгөө ба миний жиргээч болсон түүх

Хуурамч эх оронч


Долоо хоногийн өмнө Монгол нэг доргиод авав. Төмөр замын царигийг тойрсон хэрүүлд “100 чухал сэдэв” захиалгат нэвтрүүлэг генетикийн будаг нэмж орхисноор эх оронч, хятадын эсрэг үзэл сэргэн аслаа. Цахим ертөнцөд дүрэлзсэн үзэн ядалтын түймэр Монголыг дор нь хуйхлав. Баки баки эх орончид монголчууд, гадаадуудад заналхийлэх нь хэрээс хэтрэв. 

Эцэст нь аав үг хэлэв. Хүүхдүүд ааваа сонсон дуугаа хураав. Улсын аав гэртээ барилдаж тоглохыг хориглолоо. Хөршөө шоглох нь айл саахалтын эвийг эвдэх осолтойг анхааруулав. Гэрт, гадааны ажил их байхад дэмий тоглоом шоглоомд ч хүрч болохыг сануулав. 


100 чухал сэдэв 100 хувь муу нэвтрүүлэг байсангүй. Муу юманд ч сайн тал байдаг гэж Оюундарь хатагтай ууланд алхахдаа хэлж байсанчлан юутай ч Монголчуудын эх оронч сэтгэлийг ил гаргаж ирлээ. Надад энэ олон эх орончоор бахархах сэтгэл төрж ирэв. Бас Монгол залуусын боловсрол, ухамсрын түвшинг нуух бололцоогүй болгож орхилоо. Монгол залуус эх оронч байгаа нь маш сайн хэдий ч ямар ч суртал, шордоонд амархан өдөөгдөх хэмжээний ухамсар мэдлэг дорой байгаа нь илхэнээ болов. Боловсролгүй, бодолгүй масс бол дарангуйлалын нийгмийн мөрөөдлийн хөрс суурь мөнөөсөө мөн билээ. Ямар азаар Монгол улс парламентын засаглалтай орон байв аа. Үндсэн хууль баталсан 400 хөгшинд баярлалаа. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай байсансан бол Монголд дарангуйлагч ядах юмгүй төрөх хөрс суурь бэлхэнээ байгаа л юм байна. Халхын заяа ихээ гэж ярьдаг. Монголын заяа үнэхээр их ажээ.


Тиймээ би ч гэсэн эх оронч. Би Монгол улсдаа, Монголынхоо тусгаар тогтнол, Монголын үнэртэй ардчилалдаа чин зүрхнээсээ хайртай. Би өөрийгөө 100 чухал сэдвийг зохиогч эх оронч Х.Баттулгаас дутахгүй эх оронч, Монголын төрд Х.Баттулгаас ч дутуугүйг бүтээгч гэж бодож явдаг. Энэ тухайгаа доор цухас өгүүлэх тул дуустал нь уншихыг бодоорой. Би бол шинэхэн сүндэрлэж байгаа барилгаас сонсогдох харь хэл, шинэхэн сайдын тархийг базсан харь зөвлөх, шинэхэн нээгдсэн дэлгүүрт өрөгдсөн харь хүнсний аль алинд нь эмзэглэдэг монгол.


Гэвч яалтай. 


Үүнд монголчууд бид өөрсдөө л буруутай юм. Монгол эх орончид бид өөрсдөө нэн тэргүүнд буруутай. Яагаад бид буруудна вэ? Хамаг ажлыг хятад, хамаг бодлогыг гадаад зөвлөхүүд, хамаг цалинг мөн л тэд аваад байхад яахаараа Монголчууд бид бурууддаг байнаа гэх асуулт гарах нь гарцаагүй. 

Хариулъя.  Зах зээлийн хатуу хууль биднийг хүссэн хүсээгүй харийн хараат болгоод байна. Бид өөрсдийгөө эхлээд нэг хараадхая. Өөрсдийгөө хажуунаасаа нэг шинжье л дээ. Хариулт эндээс биднээс өөрсдөөс маань олдоно.

За нэг зам засаж байгаа дүр зургийг саная. 5 монгол байхад нэг нь ажиллаад 3 нь тамхи татан, үлдсэн нь удирдагч дүртэйгээр утсаар ярин зогсож байдаг. Өөрөөр хэлбэл 5 хүн нэг цаг хийх ажлыг 5 хүн 5 цаг хийдэг. Буруугаа дундаа нэг багажтайгаараа голдуу зөвтгөөд өнгөрдөг. Ганцхан багажтай ажилд 5 хүн томилдог төлөвлөлтийн бурууг хэн ч ярьсангүй. 


За төрийн албаны контороор оръё. Нэг хэлтсээр шагайя. 7 хүнтэй дундаж хэлтэст 4 нь интернэтэд зугаалж, 2 нь гадуур явж 1 нь л ажил хийж байгаа дүр зураг харагдах болно. Тэрхүү ганц нь хэлтсийн даргаас өгсөн цаасыг бэлдэхээр ухнатан сууж байдаг. Мэдээж хэлтсийн даргад нь газрын дарга өгсөн, газрын даргад нь сайд нь өгсөн бичгийн хариуг бэлдэх гээд сууж байгаа нь тэр. Сайдад нь УИХ-н байнгын хорооны хурал дээр ганц өдрийн дотор гаргаж ирүүлэх үүрэг өгчээ. Сайд түүнийг 2 цагийн дотор яамандаа дамжуулж, уг даалгавар 1 цагийн дотор яамны ирархи тогтолцоог дамжин явсаар шинэхэн орсон мэргэжилтэнд ирсэн нь энэ бөлгөө.  Хөөрхий тэр “мэргэжилтэн” бол улс төрчид, дарга нарын шахаа солилцооны журмаар ажилд орсон хүүхэд бөгөөд ирсэн том бичгийн учрыг ч бараг сайн ойлгохгүй, дээрээс хаалгадан орж ирсэндээ бантаад хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдээсээ ч асуухаас санаа зовоод өөрөө л нухаж суугаа нэгэн. Гэвч тэр ажлаа хийж бичгийн хариу сийлнэ. Үзсэн дуулсан нь багахан боловч гүүгл, вики-гийн тусламжтайгаар ямар нэгэн юм гаргаж л орхилоо. Түүний ганцхан хоногт “бэлдсэн” цаасыг хэлтсийн дарга газрын даргадаа өгч, газрын дарга сайддаа гардуулж, сайд УИХ-н байнгын хороонд танилцуулж, Байнгын хороо УИХ-н чуулганд оруулж, Чуулган кнопдож орхисоноор төрийн бодлого бэлэн болно. Бодлогосоод байх ч юу байхав шал түүхий, дутуу, голдуу ямар ч хэрэггүй ийм бодлого баталж аваад түүнийгээ шат шатандаа хэрэгжүүлэхээр ахиад л нийгмээрээ бөөн хэрүүл.


Нийгэм эдийн засгийн харилцаанд банк гэж нэг чухал зүйл байх бөлгөө. Банк нь эдийн засагт хэрэгтэй мөнгийг нийлүүлж, заримаас нь мөнгө татан төвлөрүүлж, заримд нь зээлж, заримдаа өөрөө хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож, хааяа хөрөнгө орууж ажилладаг тийм тогтолцоо юм. Банкны зээлийн хүү гэж нэг ойлголт бий. Энэ хүү бол хагас бүтэн сайнд ч, ажлын цаг дуусчихаад байхад ч, тамхины завсарлага, үдийн цай, бүүр даже үндсэний их баяр наадмын үеээр ч амардаггүй золиг нохой билээ. Ёстой нөгөө өөрөө ч амардаггүй, бусдыг ч амраадаггүй шаар бол чухамхүү банкны зээлийн хүү мөнөөсөө мөн.


Бизнесүүд банкнаас зээл авч бизнесээ хийдэг. Зам, барилга, үйлдвэр гээд капитал интенсив бизнесүүд хүссэн ч эс хүссэн ч банкны зээлээр л санхүүжигдэхээс өөр арга байдаггүй. Банкны зээлтэй бизнес гэдэг бол цаг хором тооцсон уралдаан юм. Ажлаа хурдан чанартай дуусгах тусам зээлийн хүү бага төлдөг. Сунжирвал хүүндээ мулт шатахаас гадна дараагийн зээлийн кредит рэйтинг нь буурч, ирээдүйн зээлүүдийн нөхцөлүүд чангарах аюултай. Цагтай уралдахын тулд нэг хүний ажлыг нэг л хүн хийдэг баг бүрдүүлэх, илүү дутуу дахин дахин хийж зардал гаргадаггүй бүх зүйлийг яс тооцож ажлыг удирдан зохион байгуулж чадах мэнэжмент хэрэгтэй болж ирдэг. Бүтээн босголтын богинохон сезон, банкны зээлийн өндөр хүү, өрийн шахуу хугацаанд 5 монголоор 1 хүний ажил хийлгэж 5 дахин удаан, дээр нь 5 хүний цалин төлөх үү, эсвэл 5 хятадаар 5 хүний ажил хийлгэж 4 хүний цалин төлөх үү гэдэг сонголтын өмнө олон олон эх оронч бизнесмэнүүд маань тулж ирдэг. Аль ч банкны зээлийн гэрээнд патриотизмыг дэмжих  заалт, хөнгөлөлтийн нөхцөл байдаггүйгээс бүтээн босголтууд нэг л мэдэхэд хятад ажилчдаар дүүрч орхисон байдаг билээ. Хятад ажилчид ч өдөр шөнөгүй балбаж, өлөн зэлмүүр ажиллаж байгаад биеийн хөдөлмөрийн фронтоос монголчуудыг үй олноор нь шахаж орхидог.


Мөн дээр өгүүлсэн шинэхэн мэргэжилтний сийлсэн төрийн “бодлого” дампуурах тийшээ хандаад далий голдуу хэрэгжээд ирмэгц чанартай бодлого хийх шаардлага өөрийн эрхгүй урган гардаг. Чадвартай, боловсролтой мэргэжилтнүүдээ намчдаар сольж, хань хамсаатнаараа түрэн гаргасан улс төрч, сайд нар хүссэн ч эс хүссэн ч ямар нэгэн шар толгойтныг олон сая доллараар урьж ажиллуулан бодлого, тооцоо бэлдүүлж авах хэрэгцээ үүсдэг. Уригдан ирсэн шар толгойтнууд нь хэлтэй, чадалтай ч улс төрийн хар хүчинд шахагдсан залуусыг олж хямдхан ажиллуулан, тэдний бэлдсэн дата, анзаарсан алдаа, гаргасан саналуудыг нэгтгээд зөвлөх үйлчилгээний тэмплэтэнд шахан англи хэлээр хэвлэн гаргадаг. Зөвлөхүүд өдөрт нэг л хуудас цаас бичих бөгөөд нэг жилийн дотор 300 хуудастай маш том тайлан бэлэн болдог. Гарчиг, зураг голдуу уг зөвлөх үйлчилгээний тайлангаа төрийн сайдад өгч мөнгөө аваад арилж өгөх ба сайд ч тэр том зөвлөх компанийн гаргасан дүгнэлтээр ийм байна тийм байна хэмээн цэцэрхэх багажтай болсондоо учиргүй олзуурхан үлддэг билээ. Ёстой нөгөө “ хөөрхий муу Дэмбэрэл юм үзээгүйн болохоороо баярлаж байна гэж жигтэйхэн” хэмээдэг Жамц баяны үг эндээс дүрээрээ харагддаг.


Үр дүнд нь монгол ажилчин цалингүй, монгол мэргэжилтэн үнэлэмжгүй болж үлддэг. Өөртөө ноогдсон ажлыг өөрөө л хийж сураагүй монгол ажилчин, өөртөө ноогдсон ажлыг дундаа хийж, доошоо пасслдаг монгол мэнэжмэнт хүссэн ч эс хүссэн ч гадаадын түрэлтийг урин дуудах үндсэн фактор болон хувирч байдаг. Монголчууд бидний их залхуурлыг хөдөлж ядсан ч зогсоо зайгүй ажиллах чадвартай хэдэн гадаад овжноор ашиглан түрж байгаад эцсийн эцэст хэн буруутай юм бэ?

Ажлаа булаалгасан ажилчид, албанаасаа хасагдсан сэхээтнүүд бороонд норсон бухимдын бухал шиг дотроосоо нэг л өдөр шатахад бэлэн болсон байдаг. Саяын 100 сэдэв бол яг үнэндээ ийм нэг бухалд гал тавьсан л хэрэг боллоо.  

“Ташуураар хамгаалсан эх орно тархиараа хамгаалах цаг ирлээ” хэмээн хэлсэн Л.Түдэв гуайн үг юутай үнэн, юутай мэргэн. Цаг өөр болж тэмцлийн технологийн shift болсоныг хамгийн түрүүнд анзаарсан хүн бол яалт ч үгүй Л.Түдэв гуай мөнөөсөө мөн билээ. Гэтэл 21-р зууны 14-р онд ч ташуурын суртал үргэлжилсээр. За яахав турхирагчидын хүслээр болоод хэдэн хятадыг балбаад, хэдэн шарыг хөөгөөд гаргая. Барилгачидаа хамгаалахаар Хятад Бутанд орсон шиг юм болвол яах юмбээ? Хөөгдсөн шарууд ирж биднийг өмөөрөх үү? Яджаахад хятадаас хамгаалах өргөн царигаа ч тавьж амжаагүй байж байдаг. Ер нь энэ хийрхэл бол сул дорой эх орноо хайрлах, хамгаалах биш харин ч бусдын хөнгөн зууш, түрэмгийлэлийн далим болгох онц ноцтой гэмт үйлдэл юм.


Эх орноо өөрөөр хамгаалах цаг болсон. Үүний тулд  бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Юуны түрүүнд цагаа барьж сурах хэрэгтэй. Цагийн ажлаа цагтаа хийж занших хэрэгтэй. Ажил олгогчоо мөлжигч гэж харах бус түүнийг үнэхүү эх оронч гэж харж түүнд үнэн сэтгэлээсээ ажиллаж өгч сурах хэрэгтэй. Нэг монгол хүн нэг л монгол хүний ажлыг хийдэг болох хэрэгтэй.  Ингэвэл барилгын хужаа аяндаа цөөрнө. Хятадуудыг нутгаасаа хөөх арга бол хятадуудаар хийлгээд байгаа ажлыг булааж, хятадуудаас илүү хийх явдал билээ.  Эх оронч төрийн түшээд ч засаг авмагцаа намчид, дамчидаар төрийг дүүргэж мэдлэгтэй, чадалтай залуусыг шахан зайлуулж үндэсний чадамжийг хорлодогоо болих хэрэгтэй. Сонгуулийн дараахь томилгоонууд бол яг үнэндээ ямар ч эх оронч биш, хорлон сүйтгэх ажиллагаатай төстэй болоод удаж байна. Намууд үндсэний боловсон хүчний талаар нэгдсэн консенсуст хүрэх ёстой юм.  Залуус сурах хэрэгтэй. Гадныхныг орлох, тэдэнд заах хэмжээнд сурвал бүүр ч сайн. Сурах сурахдаа хөгжсөн орнууд руу өөрсдөд нь очиж сурах хэрэгтэй. Тэгэж байж л бид хөгжлийн технологийг тээж авчирч, тэднийг мад тавьж чадна. Үнэхээр үйлдвэржмээр байгаа бол төр хүнээ л бэлд, хүн нь өөрийгөө л бэлд. Тэр үйлдвэрт олимпийн аваргууд ажиллахгүй. Орос хятад ч ажиллахгүй. Онцчууд ч ажиллахгүй. Та нар л ажиллана.


Женко Баттулгын дуртай гэж яригддаг Загалмайлсан Эцэг хэмээх Мариа Пьюзогийн зохиолд “ганц цүнх барьсан хуульч, буу барьсан 100 тэнэгийн чадаагүйг дээрэмдэж чадна” гэж Вито Андолини хэлдэг эпизод гардаг билээ.  Монгол улс гадаад эдийн засгийн интеграцчлалд идэвхтэй орохоосоо өмнө дэлхийн хэмжээний хуульчид бэлдэж аваагүй байсныхаа горыг маш өндөр үнээр төлж байна. Манай хуульчдын хэмжээ шоронгийн эргэн тойрноос холдож чадахгүй байгаа нь нууц биш. Олон улсын гэрээ, худалдааны хэлэлцээрүүд, арбитрын шүүх, диспют резолюшн дээр ажиллах хуульч хэд байна вэ. Мэдээж байгаа нь байгаа. Гэхдээ тийм хуульчид олон болж байж л Монгол улс гадаад талдаа хүчирхэг байх боломжтой. 


Оюу толгой бол үндсэндээ Монголын хуульчдын чадал нь хүрээгүйгээс л ходруулчихсан гэрээ гэж би ойлгодог. Гэрээний төсөл дээр Монгол улс дэлхий топуудад бэлдсэн өөрийн хуульчдын баг ажиллууж чадсансан бол байдал их өөр байх байсан гэж бодогддог. Монгол толгойг үнэлдэггүй Монгол толгойнд хөрөнгө оруулдаггүй, архитектороос илүү тоосго өрөгчийг алдаршуулдаг монгол тогтолцооны үндэсний хэмжээний үр дүн нь бидний гадаадуудтай байгуулж байгаа элдэв гэрээнүүд болж байна. Монголчууд том гэрээн дээрээ том алдаж, жижиг гэрээн дээр жижиг алдсаар л байна. Гэрээлэгч нөгөө талынхаа хуулийг судалсан, сурсан хүнгүйгээс гэрээн дээрээ алуулдаг нь хэм хэмжээ болчихлоо. Эрдэнэт, УБТЗ-н гэрээг орост сурсан, оросын хуулиар төгссөн монгол хуульчид нухсаны үр дүнг бид хүртээд сууж байгаа. Хамгийн доод тал нь 50/50 гэрээг бид хийж чадаж байжээ.


Зөвхөн хууль гэлтгүй олон олон салбарт Монголчуудын оюуны залхууралын үр нөлөө ихээр илэрч байна. Тухайлбал зам байна. Харамч хүн хоёр дахин их төлдөгийн үлгэр монголын зам дээр шууд утгаараа байж байна. Гадаадад яаж зам барьдаг вэ. Тэд хөгжлийн планд захируулж инженерийн шийдлүүдтэй, даацтай, ус зайлуулах сувагтай эсвэл ус хаях налуутай, зузаан асфальттай, явган зорчигтийн замтай, гэрлийн шон нь явган зорчигчид саад болохгүй замыг манай замаас 5 дахин их үнээр нэгмөсөн барьдаг. Бид зам яаж барьж байна? Монголчууд даацгүй гурилдсан зам эхэлж барьдаг. Хойтон жил нь тэр замаа сэтэлж инженерийн элдэв байгууламж усны хоолой, утасны кабель татдаг. Эвдсэн замаа дахин засаад хэсэг хугацааны дараа брожурыг нь сольдог. Брожур солиод дуусмагцаа брожураа мулт татан ус зайлуулах суваг хийдэг. Ингээд ус зайлуулах суваг бэлэн болмогц дахин төлөвлөлтөнд оруулж өргөтгөн бүхнийг эхнээс нь эхэлдэг. Эцсийн дүнд нь зам анх тавьж байснаасаа 20 дахин үнэтэй, барууны замаас 4 дахин үнэтэй ч бас л шал  ямбий юм болж хоцрон мартагддаг. Улаанбаатарт эхнээсээ зөв зам хөрөнгөөр зодож бариад байсан бол маш сайн чанарын замаар хотыг бүрхээд дуусах хугацаа, хөрөнгө үрэгдлээ. Замыг манай дарга нар нэгмөсөн маш сайн хийх ёстой зүйл гэж ойлгохыг ч хүсдэггүйгээс зам дээр дахин дахин мөнгө оруулж тэндэр бодож олох багаж гэж хардгаас замын осол, саатал, түгжрээ тоймоо алддаг. Мөнгө байна, ажилчин байна ганцхан зохион байгуулалт төлөвлөлт л алга. Өөрөө хэлбэл толгой нь ажиллахгүй байна. Толгой яагаад ажиллахгүй байн вэ гэвэл толгой үнэлэмжгүй тул ажиллахгүй байгаа хэрэг. Барууны төр хувийн ялгаагүй ихэнх том үйлдвэр компаниудын захирлууд сая саяын цалин бонустай байдаг. Тэд толгойгоо ажиллуулдаг. Үр дүнд нь 5 саяын замыг 20 саяаар хийдэг шиг гарлага арилж бизнес тэрбумын хожoо олдог.  Төрийн УҮГ-уудын алдагдал авилгалын шалтгаан нь удирдлагын цалин, бонусы социалист тогтолцоо хэвээр байгаа явдал л юм. Үйлчлэгчээсээ бага цалинтай авиа компанийн захирал, бэлазын жолоочоос бага орлоготой уурхайн дарга нар үйл ажиллагааны эффисиенси гэдэг юмны төлөө яг явж харагдаач л байхгүй юу. Тэд хээл хахуулиар суудалдаа үлдэж, хулгай хийхээ л бодохоос үр ашгийн тухайд толгойгоо ажиллуулахгүй нь тов тодорхой.

Бид үнэхээр эх орноо бодож, эх орондоо хайртайгаа нотлохыг тулд интернет, телвизээр эрлийз хурлийзаараа дуудалцах ямар ч шаардлага байхгүй. Толгойгоо л дор дороо цэнэглэж байх хэрэгтэй. Таны ирээдүйн дайснууд чинь яг одоо номоо шимтэн үзэж суугаа шүү гэдэг үг байдаг. Хятадууд хүүхдүүдээ баруунд хөөн явуулж хүчээр сургаж байна. АНУ-д сурч байгаа гадаад оюутны талаас илүүг хятад оюутнууд хэдүйнээ эзэлжээ. Тэд сурч байна. Харин бид хийрхэж байна.  Үнэхээр хятадад эзлэгдэхээс айгаад байгаа юм бол сурцгаа. Хөгшин залуугүй ном үзэцгээ. Гэхдээ ном үзэж байгаа нь энэ гээд шүлэг найргаар гэгэлзээд, детектив фантаазаар өвчлөөд байх хэрэггүй. Шинжлэх ухаан, технологи, бизнес, эрх зүйд суралцацгаа. Бид ингэж байж л Монголоо аварна. Өргөн царигийн үлгэр бол яг үнэндээ алтан цөгцний үлгэрийн 2-р анги төдий. Өргөн цариг биш өргөн мэдлэг л Монголыг хятадаас хамгаална.

Иймд эх орончдоо сур сур бас дахин сур. "Чи чадна гэвэл чиний зөв. Чи чадна. Харин чи чадахгүй гэвэл бас л чиний зөв. Чи чадахгүй" гэж хэлсэн Хенри Фордыг үгийг байнга санаж яв.
Өөрөө залхуурч өрөөлийг зарчихаад эх оронч гэж цээжээ мянга дэлдээд яах ч юм билээ. Өөрөө ажиллаж сурахаас залхуураад хятад авчирч ажиллуулчихаад эх оронч нэр зүүх бол тун ичгэвтэр хэрэг. Ийм хуурамч эх орончид л эх орны минь хөгжлийн хар садаанууд юм. 



@batengineer-ийн жиргээч болсон түүх


 Одоо өөрийхөө тухай хэдэн үг хэлье. Миний бичсэн "Эрлийз цариг" нийтлэл олонд хүрчээ. 7 хоногийн дотор зарим судалгаагаар 10 гаруй мянган хүн уншиж. За энэ ч яахав царигийн талаархи өөр байр суурь юу байна гэж хүн болгон л сонирхож хараа байлгүй. Санал асуулт ч олон байлаа. Дайралт чичлэлт ч тоогоо алдав. Гол санаа нь чи монголд юу хийж бүтээв, жэнко Баттулгаас илүү юу хийсиймб гэж асууцгаажээ. Үүнийг нэгэн дууч эр жиргээндээ шууд шордон асуудаг юм байна.  Энэ бол нууц биш тул хариулъя

За би болбоос монумент урлагийн хүн бишээ танилцуулгынхаа эхэнд хэлчихье. 

Би багаасаа техникт сонирхолтой хүүхэд байлаа. Аль 7-р ангиасаа л аймгийн нисэх буудал дээр өнждөг байв. Анх 713 дугаарын Ан-2 онгоцоор Бор, Баярсайхан ах нартай Эгүүр нисэж онгоцны жолоо барьж үзсэнээ мартдаггүй. Өөрөөр хэлбэл би Оюунгэрэл сайдаас хамаагүй өмнө нисэхтэй амьдрал хувь заяагаа холбосон хүн бөлгөө. 10 жилд байхдаа математик, физикийн олон олимпиадад аваргалж явлаа. Киевийн нисэхийн дээдэд онгоцны инженерээр ч сурч байлаа. Ардчилагчид жагсаж явах үед тийрэлтэт хөдөлгүүрийн шинэ дизайны патент авсан дипломныхоо ажлыг зугуухан эхэлж, Антоновын ЗБТ-ы Бородянка дахь аэроклубт спортын онгоцоор нисэж сурч байлаа. Зарим нь арьс зараад стенк ачуулж байхад би олсноо онгоцны бензинд зарцуулдаад дуyсчихдаг байв. Сүүлд 94 онд хөдөлгүүрийн дизайнаараа патент авсан бөгөөд надад 876 тоот патентыг Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан гэсэн гарын үсэгтэйгээр олгосон юм. Төгсөх жилээ Москвад олон ганзагчинтай тааралдсан бөгөөд тэдний нэлээд нь сүүлд төрийн түшээ, тэрбумтан, эх орончид болцгоосон билээ. 


Ажилд орохын өмнөхөн аавын минь хэлсэн нэг үг миний амьдралын зарчим, замналын минь хөтөч болсон юм. Аав минь “Ээж аав хоёр нь та нарыг хэнээс ч дутахгүй оюун ухаантай төрүүлж өсгөсөн. Хүнд зусардан тал засч амьдардаг хүн эцэг эхээ л олиггүй амьтан төрүүлсэн гэж доромжилж байгаатай адилхан байдаг юм “ гэж билээ. Аав минь өөрөө ч шударгын туйл байв. Атрын анхдагч тэрбээр 26 насандаа Алтангадас, 28 насандаа Сүхбаатрын одон хүртсэн бөгөөд 60 оны Үндсэн Хуулийг батлалцсан АИХ-ын депутат тэрээр баатрын болзлыг давуулан биелүүлсэн байсан ч намын хурал дээр даргаа шүүмжилсэнээс баатар болоогүй билээ. Дарга нар нь шүүмжлэгч гэж хэлж чадахгүй тул эхнэр аваагүй учраас баатарт тодорхойлж болсонгүй гэж тайлбарлаад өнгөрсөн гэдэг.


93 оноос МИАТ-д Ан-24-ийн ээлжийн инженер, хүндийн цехийн дарга, шалгагч инженер 4 жил хийлээ. Хүйтэнд хөрч, халуунд халж үзлээ. Хасах 38 хэмд хүйтэн онгоц асаахаар хатгаа тусч ч явлаа. Халуун зунаар 3 хөдөлгүүр нэг өдөрт солихоор дайрч давж ч үзлээ. Гурвын гурван онгоцыг хөдөлгүүр солихоор нислэгээс татаад нислэгийн наряд тавиулсан экипажын борт механикийг хуушууранд гүйлгэн тостой зууралдаад байж байсан үе маань Женко Баттулгын саятан сугалаагаа ид гаргаж байсан үетэй давхцдаг. Тэхдээ би сугалаа авч үзээгүй. Амьдрал бол сугалаа биш гэж би итгэдэг.

Хожим нь олон ослын дараа нисэхийн эрх зүйн системийг бүрдүүлэх ажилд дайчлагдан ИАТУГ-д анхны нислэгт тэнцэх чадварын байцаагч, дүрэм стандартчилалын хэлтсийн даргаар ажиллав. Хууль дүрмийг найз нөхөдтэйгөө сар жилээр хонуут сууж нухлаа. Агаарын тээвэр гэдэг тогтсон хэллэгийг нисэх гэдэг үгээр сольж албажуулав. Ерөнхий сайд Энхсайханд aviation гэдэг үгийг нисэх гэдгээс өөрөөр орчуулах боломж байсангүй гэж ЗГ хурал дээр тайлбарлан дэмжлэг авлаа. 99 оны хуулиар ИНЕГ төрөн гарав. АНУ, Шинэ Зеланд Австрали, Канадын дүрэм стандартуудыг орчуулж базан Монголын иргэний нисэхийн багц дүрмийг бий болгов. Бидний нөхөд орчуулгын товчоо хоч ч нэг хэсэг зүүлээ. Гэвч хийсэн бүтээсэн маань нисэхийн салбарыг үндсээр нь өөрчлөв. Аэрофлотын маягийн команд контрол системийг цэгцтэй, иж бүрэн эрх зүйн тогтолцоогоор солилоо. Шинэ дүрэм стандартаар дамжуулан нислэгийн аюулгүй байдлын соёлыг бүрэн шинэчилж дэлхийн хэмжээнд хүргэв. Өнөөдөр хуулийн системд хийх гээд алаан болж байгаа реформыг бид нисэхэд 96-2006 онуудад чимээгүйхэн л амжуулчихсан юм. Нисэхийн эрх зүйн систем олон улсын жишигт хүрч тоглоомын дүрэм ойлгомжтой болсноор агаарын тээвэрт хөрөнгө оруулагчид зоригжиж airline бизнест томоор орж эхэлсэний анхных нь Аэро Монголиа, дараагийнх нь Изинис болов. Осол аваарын цикл ч тасарлаа. Иргэд зорчигчдын агаарын тээврийн аюулгүй байдалд итгэх итгэл сэргэж ирэв. Батхүү, Цэнгэл сайдуудын үед МИАТ ашигтай ажилладаг төрийн компани боллоо. Нисэх өөр нисэх болов. Хожим нь 2010 онд ИКАО шалгаад Монголд Германаас өндөр оноо тавьсан билээ. Нисэхийн эрх зүйн реформыг эхэлж байсан энэ үе маань Б.Чимэдийн хүргэн асан Гансүх хуулийн сургууль дүүргэж  үндсэн хуулийн эрх зүйгээр диплом бичиж байсан үетэй нь давхцдаг.


Нисэхийн хуулийг бичихээр толь бичиг эргүүлэн ном шагайж, хуулийхаа үг үсэг бүрийг хуучин 386 дээрээ өөрөө шивж суухдаа би эрх зүйт нийгмийн ажиллаx зарчмыг ойлгож авсан юм. Хууль бичих хоббитой боллоо. Үндсэн хуулийн төсөл бичиж Баабарын туслах Эндрю хэмээх Энхтүвшинд дамжуулсанаар Баабарын үндсэн хууль өргөн баригдав. Баабарыг би биширдэг байв. Тэр хүний нөлөөгөөр МСДН-д бүртгүүлж байлаа. Улсын нисэхийн хуулийн төслийг драфталж Гүррагчаа баатарт хүргүүлсэнээр улсын нисэхийн хууль төрлөө. МИАТ компанийн үйл ажиллагааны зааврууд боловсруулах төслийн удирдагчаар Нямдаваа захирал урив. Ингэж ИАТА-гийн шалгалтанд 4 удаа МИАТ-г тэнцүүлсэн бичиг баримтуудын анхны эдишн бэлэн болов. Энэ хугацаанд би нэгэн эрхэм хүнтэй ойртон нөхөрлөв. Түүнийг Хандын Цэдэв гэнэ. Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат. Түүн шиг эр хүнтэй би ховорхон тааралдаж байжээ. Цэк бол мэдлэгтэй, хурц ухаантай, түшигтэй, шуналгүй удирдагч байсан юм. Х.Цэдэв монголд навигацын хураамж гэдэг зүйлийг санаачлагч билээ. Москвад ИМО-г олон улсын эдийн засагчаар дүүргэсэн малчин ардын хүү тэрээр олсон мэдсэнээ өөрийн дарга Моломд хэлсэнээр Монгол улс анхны навигацын хураамжийг хурааж эхэлсэн түүхтэй. Цэкийг 2002 онд дэд бүтцийн дэд сайд энгийн билетэнд нь бизнес суугчийн талон өгсөнгүй хэмээн зууж МИАТ-с халуулав. Бид хааяа нисэхийн ирээдүйн тухай төсөөлж, төлөвлөж суудаг байлаа. Тэр мөрөөдлүүд маань миний “Хөгжлийн түлхүүр хаана байж болох вэ” нийтлэлд тусгагдав. 2003 онд нийтлэлээ Монголд цуврал лекц уншихаар бэлдэж байсан Харвардын төгсөгч Элбэгдоржид танилцуулсанаар зарим санааг нь олонд хүргэх завшаан тохиов. Одоогийнх шиг блог, сошиал медиа аль нь байсангүй тул Эбигийн тус маш их байлаа. 


Тэр жилийн наадмаар Өсөхөө аваргын А.Сүхбатад хийсэн тангарааг хараад наадамд хууль хэрэгтэйн байна гэсэн санаа орж ирэв. Наадмын хууль драфтласанаа Цэкийн найз УИХ-н гишүүн Одончимэд гуайд үзүүлэв. Хуулийн төслийг Одончимэд гуай Багаад дамжуулсанаар багахан засвартайгаар Монголчууд наадмын хуультай боллоо. Миний анхны хувилбарт харцага, гарьд гэж биш харин их начин, их заан гэдэг цолны шатлал нэмэх санал байсан юм. Наадмын хууль батлагдах үе бол Жэнко Баттулгын жудогийн холбоог авч олимпийн бэлтгэлийн менежмент хийж байсан үетэй нь таардаг. 


Эби Ерөнхий сайд болж, Нисэхийн хууль дээр хамт ажиллаж байсан Г.Батхүү зам тээврийн сайд болсноор ИНЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллахаар дуудагдав. Нислэгийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албыг үйлдвэрлэл, мөнгө, тэндэрээс холдуулж классик утгаар нь ажиллуулах үүрэг оноогдов. Ахиад л Австрали, Америк Шинэ Зеландын нисэхийн байцаагчдын inspection procedure handbooks, check list-үүдийг хуулан копидов. Манай байцаагчид санаандаа орcноо шалгаж, шаардлагагүй сүгсэгнэх хэрэггүй боллоо. Шалгалтын тогтолцоо системжив. Нисэхийн эрх зүйн шинэчлэлийн цикл ийнхүү битүүрснээр арын хаалга, авилгалаар зөвшөөрөл авах боломж устав. Дараа нь би албан тушаалаа сайн дураараа өгөөд сургуульд явлаа. Harvard of the North гэгддэг Канадын МкГилл их сургуульд нисэх сансрын хууль сурав. Австралийн Грифитт их сургуульд нисэхийн менежментээр бас төгслөө. Мастерийн ажил маань Монголын дотоодын агаарын тээврийн өрсөлдөөний асуудал байсан юм. 


Засгийн газрын зөгийн үүр санаачлагт сэтгэл хөдлөн сурснаа хэрэгжүүлэх бодол тээн хэдэн хүүхдээ чирэн нутагтаа буцаж ирэв. Гэвч байдал өөр болжээ. Намгүйгээр юу ч явахаа больчихож. Ховоор ажил хийдэг систем бий болжээ. МоАХ-н нэгэн нөхөр Женкотой уулзуулж өгөх санал тавив. Болзол нь мэдээж би дэвшвэл түүний ачийг мартахгүй байх. Би чиний жэнкотой жэнкогүй болчихно гэж хэллээ. Мэдээж энэ үг тэр дороо очих газраа очсон бололтой. Нисэхийн чиглэлийн 3 сургууль төгссөн надад ажил өгсөнгүй. Ингэж байтал Жэнкогийн найз Ард Батсүх гэдэг нөхөр авиакомпани байгуулахад туслаач гэв. Ард маань Жэнко байгаа дэмжинэ гэсэн гэлээ. Хувь тохироод ажиллаж Хаан Эйрлайнзыг байгуулалцлаа. Баахан цаас, бичиг баримт боловсруулав. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ ч авлаа. Чехээс авах 2 ширхэг 737-500 онгоцны гэрээ ч бэлтгэгдэж бэлэн боллоо. Бид өртөг багатай тээвэрлэгч (Low Cost Airline) болж МИАТ-тай өрсөлдөхгүй шинэ зах зээл нээж ажиллах бизнес төлөвлөгөө хийсэн байлаа. Гэтэл өнөөдүүл маань ярьж тохирсон хөрөнгө оруулалтаа хийсэнгүй. Хаан Эйрлайнзын бүх  юмыг Хоролсүрэн, Голомтын Баясгалан 2 авлаа. Батсүх тэдэнтэй далд тохироо хийсэн бололтой. Бусдаар бизнес босгуулж хөрөнгө оруулахгүй татан буулгаад бизнесээ зардаг бизнес хийж байсныг нь би хожуу ойлгов. Монголиан Эйрлайнз Групп ингэж мэндэлсэн юм. Тэд бусад нь сар жилээр хөөцөлдөөд ч авч чаддаггүй зөвшөөрлүүдийг цаг, минутаар хэмжигдэх хурдаар авч эхлэв. МИАТ зардал гаргаж арай гэж бойжуулсан 2 ч чиглэл рүү хошуугаа дүрээд ороод ирэв. 2012 оны 1 сард АН засгаас гарахаас өмнөхөн Монголиан Эйрлайнз Групп хэрэгтэй бүх зөвшөөрлүүдээ авч дууслаа. Хонг Конг нисэх зөвшөөрлийг 25 минутанд олгож Монголын төр үйлчилгээний шинэ рекорд тогтоов. Сайдуудын илт дэмждэг нэгэн шинэ авиа компани мэндэлсэнээр Ньюком групп Изинисийн зэлийг эвхэх бэлтгэл ажлаа сонгуулийн маргааш нууцаар эхлүүллээ. Тэд дампуурлын мэнэжмэнтийн мастерийг олж авчран Изинисийг удирдуулав. Изинисийн Жон захирал нь бүх ассетуудыг зарж, өрийг даран, маш цэвэрхэн баланс шийттэйгээр агаарын тээврийн бизнесээс Ньюком группийг алдагдал шаталтгүйгээр эвтэйхэн сугалж холдуулах ажлыг жил хагасын дотор янзтай зохион байгууллаа. Сурах бичгийн хамгийн шилдэг хувилбарын дагуу л Изинис 2014 онд дампуурав. 


2010 онд МИАТ-д асуудал үүсэв. Онгоцоо эвдэж, инженерүүд нь бослоо. Женко хүнд байдалд оров. 2010 оны 6-р сарын 2-ны өдөр намайг өрөөндөө дуудав. Гансүх, Батэрдэнэ болон яамдын бусад хүмс уулзалтанд иржээ. Жэнко надаас МИАТ-н ТУЗ-д орж ажиллахыг хүсэв. Шалтгаан нь Гансүхийн хэлснээр англи хэлтэй хүн хэрэгтэй байна. МИАТ-г КАЛ-д мэнэжментээр өгөх e-мэйл солилцох гэтэл одоогийн дарга нар чадахгүй байна, иймд чиний тусламж хэрэгтэй байна гэв. Гэнэт дургүй хүрээд явчихлаа. Ажлыг ажил авсан хүмүүсээр нь хийлгэдэг юмшд гэж хэлээд гараад алхчихав. Тэд хөмхийгөө зуугаад үлдлээ. Би ч дургүй хүрсэндээ иргэний нисэхийн бодлогын бичиг баримт хийх ажлын хэсэгт орохоос татгалзлаа. 


2010 оны 6-р сард Орхон 2-3 удаа утасдаж санал тавьсанаар МИАТ-д  7-р сард нь орлоо. 8 саяын өртэй, онгоцгүй, бослоготой компанийг цэгцлэх ажил сонирхолтой санагдсан тул Орхоны саналыг хүлээн авч цалингаа онгоцны ахлах үйлчлэгчийн хэмжээнд тогтоох тохироо хийгээд надтай баг болж ажиллаж чадах өндөр мэргэжилийн зарим нөхдөө татан хамруулж чин сэтгэлээрээ зүтгэлээ. Эхний ээлжинд инженерийн хувьд тооцоо хийн 12 сар тутамд хийгддэг байсан С хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг 18-24 сар болгосоноор хуваарьт техник үйлчилгээтэй холбоотой зардлуудыг 35 хувь буулгав. Банкны хүү 15 хувь байсныг яаралтай хэлэлцээр хийж 10 болгосоноор зээлийн хүүгийн зардал 33 хувь буурлаа. Санхүүгийн review хийх явцад илэрсэн дайны даатгалын асуудлыг Захирал ТУЗ-н даргад уламжлав. Онгоц парк шинэчлэх ажлыг удирдах үүрэг Орхоноос авлаа. Энэ хооронд МИАТ-н дэд захирлын ажилд томилогдсон боловч парк шинэчлэлийн ажлын ачаалалаа нэмэхгүйн тулд 7 хоноод уг албан тушаалыг буцаан өгөв. Ажил асар их байсан тул албан тушаал огт сонин биш байлаа. 2011 оны өвөл дэлхийн онгоцны лизингийн загалмайлсан эцэг гэгддэг Хазитай холбогдож түүний Эйр Лийз компаниас 2 767, нэг 737 онгоц түрээслэх тохироо хийв. Эйрбас Боинг компаниудтай бүтэн жил тулж ажилласаар 2011 онд Боинг компаниас 2013, 2016 онуудад шинээр 3 онгоц худалдан авах гэрээ хийв. Японд болсон гамшигийн үеээр түрээсийн онгоцнуудын даатгалын асуудал хурц болж ирсэн нь шинэ онгоц худалдан авах засгийн газрын шийдвэрт бас түлхэц боллоо. Маш хүнд үе шатуудтай гэрээ хийж байж чадлынхаа хэрээр буулгасан үнээр онгоц авахаар болов. Онгоцны их биеийн үнийг санал болгосoн үнээс 26 сая, Хөдөлгүүрийн үнийг 14 саяаар буулгах гэрээг бид хийлээ. Нийтдээ 4000 орчим е-мэйл солилцсон байдаг. Шинэ онгоцны сургаар инженерүүдийн хандлага өөрчлөгдөж хамт олон эргэн нягтрав . Шинэ онгоц авах гэрээг АНУ ЗГ дэмжиж МИАТ компанид үнэгүй бизнес план хийж өгөхөөр болов. USTDA-г 9 сар тойгдсоны эцэст 400000 долларын буцалтгүй тусламж гаргуулж бид дөнгөлөө. Гэвч ЗТБХБЯ дээр МИАТ-с 1.2 сая долларын зардалтай бизнес план хийх тэндэрийг зарлан Хонг Конгийн Сийбури, Баттулга сайдын зөвлөх Ганбатын Либерти Партнeрс компаниар хийлгүүлэх гэрээ байгуулж орхидог байгаа. Алдагдлаа бууруулах гэж чардайж байсан бид бөөн юм болов. Гансүх бид нарын дунд том ангал үүслээ. Гадны мэнэжмэнтийг 50 гаруй мянган долларын цалинтайгаар ажиллуулна гэсэн гэрээ нь ч будаа болов. 5 сая төгрөг монголоосоо харамлаад 50 мянган доллараар гадаадыг цалинжуулах Гансүхийн анти-патриотизмыг ЗГ дэмжсэнгүй. Би занаанд оров.


2012 оны сонгууль гэхэд МИАТ урсгал зээлийн 8 сая долларын өрийг барагдуулж өргүй болсон байлаа.  2012 оны 10 сард Гансүхтэй төрийн ордонд уулзаж МИАТ-г удирдах сонирхолтойгоо хэлэв. 2 жилийн турш өсөлтийн нөхцөлийг хангасан ажлынхаа үр өгөөжийг үзэх сонирхол үнэндээ надад байлаа. 2010-1012 онуудад бууж өгөхгүй зовоож байсан шатахуун хямдран буух шинж тэмдэг мэдэгдээд байсан үе тул хорхой хүрч байлаа. Яг үнэндээ 2011, 2012 оны МИАТ-н алдагдал бол шатахууны гэрээлсэн үнэ, зах зээлийн үнэ нэмэгдсэнээс төлсөн үнийн зөрүү+Сийбурид төлсөн 1.2 сая долларын дүнтэй мөргөж байлаа. Үйл ажиллагааны хувьд МИАТ алдагдлаас бүрэн ангижраад байсан үе юм. Шатахуун дээр бол бид яаж ч чаддаггүй байсан билээ. Гансүх нисэхийн хууль шинэчилж өгөхийг надаас хүсэв. Би субботник хийхгүй төлбөртэй л хийнэ, эсвэл ажилд томилбол хийе гэлээ. Ингээд 2 тийшээ боллоо.  

Гансүхийн МИАТ-д илгээсэн метронпажууд бүхнийг самарч орхилоо.  2012 оны 12-р сард хийхээр бэлэн болсон байсан АНУ-н ЭксИм-ийн зээлийг Батзаяа, Билэгсайхан хоёр хутгаад болиулж орхив. Тэд арга буюу бодит байдалд гүйцэгдэж уг гэрээг 2013 оны 12 сард хийсэн боловч завсарт нь онгоцоо санхүүжүүлэх гүүрэн зээл хөгжлийн банкнаас авахаас өөр аргагүй болж гүүрэн зээлийн хүүд 8 сая доллараар МИАТ-г шатaaлаа. Өөрөөр хэлбэл 767 онгоцны үнийг тэд 8 сая доллараар буцаагаад өсгөчихөв. Билэгсайхан нар дуулиант хэргээр далимдуулан МИАТ-г зогсоо зайгүй муулж давхилдсанаар зорчигч урсгал ч буурав. Сайд Гансүх "нисэгчид л баялаг бүтээгчид бусад нь паразитууд" хэмээн мэдэгдсэн нь хамт олны идэвхийг сөнөөж орхив. 2013 онд шатахууны үнэ 400$-р буурчихаад байхад алдагдал хүлээн, Хоролсүрэнгээс шүүхийн шийдвэрээр  хураасан 6.2 тэрбум төгрөгийг оруулан тооцож байж арай гэж 2 тэрбумын ашигтай баланс шинэ жилээр бичив. Ашиг ч гэж дээ 18 тэрбумын алдагдал сүүлд нь ил болов. МИАТ компанийн удирдлага удирдах чадамжаа алдаж Энхтайвны гүүрнээс ирэх дохио зангааг хүлээн суудаг паралич горимд шилжсэнээр орлого эрчимтэй унав. Доллараар тооцсон орлого өмнөх онтойгоо харьцуулахад 10 саяаар унасан ч мөнгөний ханшны зөрүүнээс шалтгаалсан төгрөгийн орлогын яльгүй өсөлтөөр өөрсдийгөө хуураад өнгөрлөө. 

МИАТ-д шүүмжлэхгүй байхын аргагүй тэнэглэлүүд хэм хэмжээ болж эхлэв. Миний удирдаж байсан хэлтсийг 4 хуваагаад 2,5 сая төгрөгөөр цалинждаг 4 хэлтсийн даргын мэст үүсгэв. Холион бантан хутгасан гэрээ хэлэлцээрүүд сонин хэвлэлийн бай, олон нийтийн элэг доог болов. Нисэх дахь ардчилалын нэрийг Билэгсайхан нар шавхайтай хутгаж хаячихаад гараад арилав. Шүүмжлэлд Гансүх тунчиг ихээр эмзэглэв. Надад жиргэлээ гэж эрүү үүсгэх хүсэлтийг МоАХ фракцын гишүүн тэрээр цагдаад тавьж онигоо болов. Үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг төлөөлж төрд суусан сайд жиргээгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаад хуулийнхан хүртэл гайхав. Гансүх албан тушаалын дарамт зүйл бүрээр үзүүлэхийг оролдож эхлэв. Ингээд би жиргээч болохоор шийдлээ. Би үг хэлэх эрх чөлөөгөө эдлэхээр шийдлээ. 


Ажилгүй ч эрх чөлөөтэй байгаа надад олон сонголт гэнэт босож ирэв. Цаашид суралцах уу, бизнест орох уу. Мэдээж энэ сайдын үед бизнест орвол юу болохыг Изинис харуулчихлаа. Сурах 2 сонголт гарч ирэв. Агаарын тээврийн мэнэжмэнтийн чиглэлээр тэтгэлэг элбэг олддог PhD –д зүтгэх үү, эсвэл эх орондоо арай хэрэгтэй мэргэжил болох олон улсын бизнесийн хууль сурах уу. Би хууль сонирхдог, хуультай ажилладаг болоод олон жил болжээ. Барууны сургуульд хуульчаар сурч Монголын гэрээнүүдийг сайжруулж эх орноо тархиараа хамгаалах хүсэл хэдийнээс надад байсан. Завтай болсон боломжоо ашиглаж болохгүй гэж үү гэсэн санаа орж ирэв. Асиана компанийн шургаагаар Солонгосын өрсөлдөөний газраас МИАТ-д тавиад байсан 2 сая долларын торгуулийг амжилттай заргалдаж хүчингүй болгуулсан туршлага маань хуулийн сургуульд суралцах итгэлийг надад өгсөн юм. Шалгаруулалтанд нь бэлдэж бэлэн болоод Juris Doctor програмуудад өргөдөл гаргалаа. З хуулийн сургуулиас тэнцсэн урилга ирлээ (Sydney, Macquarie, Bond). Тэдний нэг нь дэлхий топ 10 law school-д багтдаг Sydney Law School. Одоо би тэтгэлэг хайж байна. Надад тэтгэлэг олдоод барууны mining law, contract law, investment law зэргийг өөрсдөөс нь мэдэж авч чадвал Монголынхоо ашиг сонирхолыг тархиараа хамгаалах снайпэр болж, Оюу толгойн гэрээг шинэчлэх ажилд оролцох, Монголын бизнесүүдэд туслах, эрдэм ном, ур чадвар, муу санаа, туршлагаа эх орондоо зориулах боломж надад гарч ирнэ. Хэрэв тэтгэлэг олдохгүй бол МИАТ-даа, агаарын тээвэртээ үргэлжлүүлэн зүтгэсээр байх болно. Эсвэл PhD хийхээр хөөцөлдөх ч цаг байж л байна. Ер нь ийм субъектив хандлагатай дарга нарын үед холхон өөрийгөө сайжруулаад, боловсрол хөөгөөд байж байх нь дээр байдаг юм.


Бусдын бүтээсэнийг монумент, концертоор үнэлдэг одоогийн тогтолцооны дарга нар миний хийснийг ойлгох гэж их удна. Учир нь хүн өөрийнхөө потенциальд таарсан зүйлсээ л ойлгож үнэлдэг. Энэ бол тэдний буруу биш. Мунхагуудыг гаргаж ирж орой дээрээ залдаг бидний л буруу.  


Эцэст нь ардчилалын тухай ганц үг хэлье. Ардчилалыг бид олонхиороо шийдвэр гаргах тогтолцоо гэж ойлгодог. Олонхи гэдгийг бид хэрхэн ойлгож, харин тэд хэрхэн ойлгож байна вэ.

Монголд бол мэддэг мэддэггүй олон хүн сууж байгаад мэддэггүй олонхийн шийдвэрээр олон асуудал “шийдэж” байна. Тэнд бол мэддэг цөөхөн хүний үгийг “харьцангуй олонхи” нь хүлээн зөвшөөрөөд мэргэн шийдэл олоод явж байна. Ялгаа нь мэдлэг бол хүн төрөлхтөн 7 тэрбумуулаа хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа абсолют олонхийн шийдвэр гэдгийг тэр “харьцангуй олонхи” бас хүлээн зөвшөөрч чадаж байгаад л байгаа юм. Монгол улс ийм ардчилалын тогтолцоонд хурдан шилжих тусмаа л хурдан хөгжинө. 

За ингээд дуусгая. Өөрийгөө магтсан өөдгүй жаал гэж яаран бүү хэлээрэй. Энэ хүртэл уншиж дуусгасанд баярлалаа. Надад амжилт хүсээрэй. какака @batengineer

66 comments:

  1. Дуустал уншсан. Таныг гарцаагүй амжилт дагаж явна.
    Тэрслүү жиргээч

    ReplyDelete
  2. Зарим талаар буруу ойлголттой бсандаа уучлал хүсье

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Onts suraarai :) amjilt

    ReplyDelete
  5. Дуустал уншлаа ,Танд амжилт хүсье!

    ReplyDelete
  6. Busdiig ehleed hundelj l surval.

    ReplyDelete
  7. chamaar baharhaj bna. cham shig zaluus olon bdag ch boloosoi

    ReplyDelete
  8. Amjilt husye! Ta nikitonii bachkag arai l hiisen dee!

    ReplyDelete
  9. Амжилт. Та Монгол улсыг тархиараа хамгаална. Итгэж байна.

    ReplyDelete
  10. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  11. Монголд бол мэддэг мэддэггүй олон хүн сууж байгаад мэддэггүй олонхийн шийдвэрээр олон асуудал “шийдэж” байна.гэдэг ч үнэн байхаа

    ReplyDelete
  12. Өөрөөр тань бахархаж байна. Бид үнэхээр сурах хэрэгтэй. Ажил олгогч байж үзээгүй хүмүүс монголчуудыг авахгүй, хятадуудыг ажиллуулж байна гэж жиргэх. Хятадуудыг оруулж ирэх тэр их бэрхшээлийг даван, төлбөрийг төлөн оруулж ирэхийн утгыг зөв гаргасан байна. Залуучууд албан тушаалыг мөнгө гэж харах болж. Энэ ойлголтыг алга болгох хэрэгтэй. Яамдууд үнэхээр чадваргүй болсон. Ажлаа мэдэхгүй тэдэнд заах хэрэг гардаг байлаа. Гэтэл биднийг удирдах ёстой байдаг. Өнөө цагт ажил хийснээс сурах нь зөв цаг. Царигаас болж ямар их хэрэлдэж байна аа. Х.Баттулгыг яаж бусдыг рекетлэж байсныг сонсож л байлаа. Улс төрийн тоглолтонд золиос болж байгаагаа ойлгохгүй эх оронч царайлах юм даа, жиргээчид. Танд ажлын амжилт хүсье! Танаас суралцая

    ReplyDelete
  13. Duustal ni unshlaa. Uneheer saihan bna. Chin setgeleeree hiij baigaa ajildaa unench, shudraga zaluuchuud mash ih baigaa. Bid uls turiig holoos harj ajil amidralaa zohitsuulaad l yavj bn. Gevch ene onii suuleer ih hyamral boloh ni hend ch oilgomtoibn. Iim ued tuts ch bolov ajilluulaad l hund gai bolohguigeer amidrah gej zutgene dee.

    ReplyDelete
  14. Энэ бол тэдний буруу биш. Мунхагуудыг гаргаж ирж орой дээрээ залдаг бидний л буруу.

    ReplyDelete
  15. Taalaglaa, mongold iim humuus olon boloosoi

    ReplyDelete
  16. "Бусдын бүтээсэнийг монумент, концертоор үнэлдэг одоогийн тогтолцооны дарга нар миний хийснийг ойлгох гэж их удна. Учир нь хүн өөрийнхөө потенциальд таарсан зүйлсээ л ойлгож үнэлдэг. Энэ бол тэдний буруу биш. Мунхагуудыг гаргаж ирж орой дээрээ залдаг бидний л буруу." гэдэг МАШ ҮНЭН үг юм.

    ReplyDelete
  17. Мунхагын мэргэн боол гэдэг үг санаанд оров. Таньд зөндөө их боломж гарах байх. Өшөө ихийг хийж бүтээгээрэй. Амжилт шүү

    ReplyDelete
  18. Tanii namtriig unshih mash sonirholtoi blaa. Tand amjilt husie. bud dor burnee oorsdiigoo bolovsruulah heregtei

    ReplyDelete
  19. Авилгын тухай орхигдсон байх шиг байна. бусдаар дажгүй нийтлэл байна. Хэрвээ авилгын тухай цохон тэмдэглэж өгүүлвэл бүхэл бүтэн ном болох байх. Одоо сайн судалгаа, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт л хэрэгтэй байх даа. Зохион байгуулалтгүй бодлогогүй залуус их л байна. зохион байгуулалтанд орох л хэрэгтэй байна даа.

    ReplyDelete
    Replies
    1. how corruption works гээд нийтлэл бгаа, уншаарай.tnx

      Delete
  20. Амжилт хүсэж бна, таны тархи монголыг минь сайн хамгаалах болтугай.

    ReplyDelete
  21. Taalagdlaa, Engineering-iin setgelgeetei humuus er ni iluu amjilt gargah magadlaltai bdg

    ReplyDelete
  22. Дуустал нь уншлаа. Сурах хэрэгтэй. Гэхдээ алдаж болохгуй цаг хугацаа гэж байдаг.

    ReplyDelete
  23. Яааг гоё үнэнийг хэлсэн байна Энэ савлаад хийрхээд байгаа хүмүүс бол боловсролгүй бага уншдаг гадаад ертөнцөөс тун тасархай зовж үзээгүй бардамнал нь ихэдсэн гэдэг нь тодорхой Бид хойч үеээ хүүхдүүдээ аль болох гадагш нь сургаж юм үзүүлэх хэрэгтэй Яг хятадууд шиг

    ReplyDelete
  24. ШИЖИР МӨНГӨНЧИМЭГJune 29, 2014 at 10:55 PM

    Дуустал нь уншлаа.Танийг өөрийн эзэмшсэн мэргэжлийн салбартаа өөрчлөлт шинэчлэлт, техник технологи, хууль зүй, эдийн засаг бүгдийг хамтатган цогцоон бүтээж чадах төгс эзэн нь болжээ гэж хэлмээр байна.Жинхэнэ техник технологийн боловсрол эзэмшсэн инжнер хүн ингэж хийж чаддаг...Та эрдмийнхээ ажлийг үргэлжлүүлэн докторын зэргээ бас эх орондоо хэрэгтэй бидний олж хараагуй сэдвээр судалгааны ажил хийж олон хүний оюуны мэлмийг нээсэн бүтээл туурвиарай.амжилт хүсье...

    ReplyDelete
  25. ...хүн өөрийнхөө потенциальд таарсан зүйлсээ л ойлгож үнэлдэг... сайхан бичижээ. Тантай яг 2 жилийн өмнө нэгэн айлд тааралдаж эх орны ирээдүй хойч, сурах, суралцах тухай хэсэгхэн ярилцаад өнгөрсөн. Сонгуулиар ид "амьсгалаж" байсан үе л дээ. Би одоо Австралийн ЗГ-н тэтгэлэгээр Melbourne*ы их сургуулийн магистрантурт Gender and Development -ээр сурч байгаа. Уул нь Нийгмийн ухаанаар мастер хамгаалсан, гэвч цаг нь болоогүй байна гэж бодоод дахиад л сурахаар шийдсэн. Тантай ойлголтын нэгэн түвшинд байгаадаа баяртай байна. Хүндэтгэсэн, Н.Шижиртуяа

    ReplyDelete
    Replies
    1. амжилт хүсье. би 2008 ALAS awardee блаа. би чамайг санаж бнаа

      Delete
  26. Баярлалаа. Блогийн бичлэг уншаагvй их удаж. Сайхан нийтлэл болжээ. Тэтгэлэг олохыг ерееуе! Бачка орилоо ухна еерийгее ойлгосон байлгvй дээ. Какака

    ReplyDelete
  27. ta nmg twitter deer yaagaad blockdtsiin bi yuruusuu oilgoogui. huntei anduursan baij boloh uu?

    ReplyDelete
  28. Duustal ni unshlaa. Humuusiig uhaaruulahaar saihan bichsen bn!

    ReplyDelete
  29. Дан ганц мэднэ гээд сураад тань мэт цэцэрхээд сууж байсаар л Монгол дуусаж байна даа. Тэмцэхгүй, Оюу толгойн гэрээг хуульчид муутайдаа хийсэн ч гэх шиг. Юу харж юу сонсож явдаг вэ? Их гэгээн сайхан хүн байна. Гэхдээ тийм биш л дээ. Хэн нь мөнгө аваад хэнд худалдагдаад яаж байгаа нь ил тод. Монголчууд сурсан ч, эс сурсан ч энэ хэвээрээ явбал угаасаа л адил төгсгөлтэй. Сурах гэхээсээ илүүтэй хэнийг дагах, хэнийг сонгох вэ гэдгээ ойлгодог мэддэг, арай Монголоо гэсэн сэтгэлтэй нэгнээ сонгодог болоход л болно.
    Монголчууд мэдлэггүй юу гэвэл үгүй шүү. Харин ч дээд боловсролтой хүмүүс нь өчнөөн их, ажилсаг биш гэвэл бас тийм биш Солонгос, Японд тэднээс дутахгүй л ажиллаад амьдарцгааж байна. Уншиж сурлаа гээд явахгүй. Харин зөв бодож, зөв ярьж бас ингэж зөв тийш хуулирсан цагт л Монгол хөгжинө. Чимээгүй хүлээгээд номоо шагайгаад суувал дээгүүр байгаа хэдэн тэнэгийг маань худалдаж аваад, газар шороог хэсэг бүлэг нөхөд хувааж аваад, зарим гадаадуудтай нийлээд энэ улсыг зарж үрээд дуусахад гайхах юмгүй л байгаа гэж бодож байна.

    ReplyDelete
    Replies
    1. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио тинтогоос санхүүжүүлсэн дараах байгууллагууд байна. Үүнд: 1. Монголын урлагийн зөвлөл ТББ 17,274,000,000 төгрөг 2. Хил хамгаалах ерөнхий газар 129,207,904 төгрөг 3. Монголын уламжлалт урлах ухаан ТББ 107,742,918 төгрөг 4. Уул уурхайн үндэсний ассициоци ТББ 89,434,400 төгрөг 5. ZIBRO Z компани 1,4 тэрбум төгрөг. 6. Их Ус Туул ТББ 600,000 ам.доллар...

      Delete
    2. Рио тинтогоос санхүүжүүлсэн байгууллагын лист ... яахав дажгүй л юм. Манайхаас авч гаргаж байгаа тэдний хөрөнгөтэй харьцуулахад хэтэрхий бага мөнгө байна шүү дээ.

      Delete
  30. Duustal unshlaa. Surguulidaa suraarai, bolj ugvul ter PhD-geeree. Tetgeleg ene teriin talaar, nad bas hyatshan turshlaga bii. Hervee uneheer surahaar shiidvel, yariltsaj boloh l yum. Amjilt husiye. Bayarlalaa. USA

    ReplyDelete
  31. Дуустал нь уншлаа, олон зүйл дээр санаа тун сайн нийлж байна. Өөрийнхөө бодлыг хэлэхгүй өнгөрч чадсангүй, бас жаахан хошуу нэмэхээр шийдлээ, дуустал нь уншина гэдэгт бас найдаж байна. Дашрамд нь хэлэхэд ХБНГУ-д бизнесийн, эндхээр бол эдийн засгийн эрх зүй гэсэн шинэ анги, мэргэжил миний сурч төгссөн их сургуульд анх нээгдэж байсан юм байна лээ, Lüneburg хотын Leuphana Их Сургуульд их эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн анги учир их өндөр оноогоор ордог.
    Боловсрол, мэдлэг нэн ялангуяа шинжлэх ухааны мэдлэг дээр суурилсан боловсрол бидэнд агаар ус шиг хэрэгтэй. Монголын баялаг газрын баялаг биш мэдлэг боловсрол байх ёстой, тэгэж байж бид хэнээ с ч айхгүй тусгаар улс байж чадна. Юм мэдэхгүй хүмүүс хүний нөлөөнд амархан ордог, хүмүүс бас нөлөөлөлдөө амархан оруулдаг, олон талаас нь шинжилгээ хийж тооцож бодохоосоо өмнө бодлогогүй зүйл хийх хурдан байдаг. Түүнээс гадна бид ардчилалыг зөвхөн эдийн засгийн талаас авч үзээд байна. Хүнлэг хүмүүнлэг, социалный талыг хэт орхигдуулах юм. Би Монголоо ард иргэд нь боловсролтой, хүнлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхадаггүй, үндэсэрхэг үзлээр цээжээ балбаж өөрсдөө чадаагүй бол бусдаас бураагаа хайхгүй, аль чадаж байгаа нь зүгээр 1 үнэнчээр хөдөлмөрлөөд эрх тэгш цалингаа аваад шар нь ч монгол нь ч хятад нь ч үнэхээр монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа бол бүгдээрээ эрх тэгш хуулийн дагуу хөдөлмөрлөж ажилаад мөр цэрэгцэн явах юмсан гэж л мөрөөдөх юм. Миний бодлоор МОНГОЛд яг одоогийн байдлаар гадаадын сайн мэргэжилтэнгүүд хэрэгтэй, Монголд бас Тань шиг хүмүүс одоогоор бага байна, харин гадаадын мэргэжилтэн болон монголын сайн мэргэжилтэнүүдэд адилхан цалин хөлсийг нь өгөх хэрэгтэй, гадаад хүнд л гэхээр илүү мөнгө өгдөг монгол хүнээ багаар цалинжуулдаг бол бас л ялгаварлан гадуурхаж байгаа явдал. Эцэст хэлэхэд "хужаанууд"-ад гаргаж байгаа энэ янз бүрийн хууль бус авир их өчүүхэн арчаагүй ардчилсан хүнлэг нийгэмд байж боломгүй авир, хууль бус юм хийгээд байгаа хятад хүмүүстэй хатуу хуулийн дагуу эсвэл тухайн ажиллаж байгаа компанийг нь давхар хариуцлага, гэхдээ "ЗАХИРГААНЫ" хариуцлага, хууль эрх зүйн хүрээнд асуудал шийдэхээс ийм фашист маягын арга хэлбэр энэ орчин цагт байж боломгүй зүйл. бид хятадын ард иргэдэд ингэж хандаад байвал удахгүй энэ нь олон улсын хүний эрхийн хэмжээнд яригдах хурц асуудал болох бүрэн боломжтой. Магадгүй олон хүмүүс хятадууд тэртээ тэргүй хүний эрхийн асуудлыг анхаарч үздэггүй гэж хэлэх байх, үүнд хариулахад Монгол улс хүмүүнлэг ардчилсан нийгэм сонгосноороо хятадаас ялгаатай. ер нь "хужаа" гэдэг үгийг хэл яриандаа хэрэглэхгүй байхыг албан ёсчуулсан ч болно, олон улсад "нигер" "циган" гэсэн мөн "монголиод" гэсэн үгнүүдийг хэлнээсээ албан ёсоор хасаж хэрэглэхээ больсон байдаг, учир нь энэ нь хүмүүнийг доромжилсон рассист үг хэллэг учраас, үгнээс маш олон зүйл эхэлнэ. яахав жаахан боловсролоос хол рассист хүмүүс хэрэглэх нь хаа нэгтээ байхыг үгүйсгэхгүй. Хамгийн сүүлд нь хэлэхэд "хятад" хүний өмөөрлөө тэр хятадруугаа яв гэж дайрагчдад хэлэхэд би гэмт хэрэг хийж хүн зодож, хүний эрхэнд халдаж байгаа монгол ч бай хятад ч бай япон ч бай герман ч ямар ч хүнд хуулийн дагуу хариуцлага тооцдог хууль эрх зүйн орчин, систем байх ёстой. Хүн бүр цагдаа болж тоглож буруутай буруугүй "хужаа" нэрийн доор дэглэдэг ийм фашист, рассист үйлдлүүдийг жирийн сайхан "монгол" эрчүүдийн хийдэг ажил биш. Хэрэв хятад хүнээр ажилаа хийлгүүлэхгүй гэж бодож байгаа бол бид өөрсдөө ажилаа хийж сурая, жаахан ажилсаг болоё, жаахан цагаа барьдаг болоё, хамгийн гол нь юманд үнэн сэтгэлээсээ хандаж сурая, тэгээд жаахан энэрэнгүй болоё, бидэнд сурах юм их байна. Бат инженерийн хэлснээр дор бүрнээ хөгшин залуугүй юм хийе, хүнээс буруу хайж, хүн нүдэж байхаар... бас нэгэн жиргээч Ари, миний бодлыг уншиж цагаа хайрласан та нарт баярлалаа

    ReplyDelete
  32. Сайн байна уу? Та. Дуусталаа уншлаа. Танд тэтгэлэг олдоноо. Үүнд би баттай илтгэлтэй байна. Миний бие өөрөө гаднаас тэтгэлэг олж эрдмийн ажлаа хйиж яваа эгэл нэгэн. Та хүсвэл тэтгэлэг хэрхэн олсон аргаа хуваалцахад бэлэн. tudevdagva(at)yahoo.com хаягаар мэйл бичээрэй.

    ReplyDelete
  33. Etssiin point yug sain oilgosongui. Za huvi hunii amjilt, buteeliin tal deer yarih yum alga. Hats off to you. Harin odoo niigemd urnusun margaan, tuuniig uduuhch Battulgiig buruutgaad bgaa bololtoi. Medeej bolovsroltoi Mongol ene ornii hugjliin garts, uuniig hen ch uguisgehgui. Harin ene tsagt ene oroo busgaa uyed yag ene asuudal deer ta uhaanaa uralduulsan, tuursun olond garts ugsun zuil bichsen bol iluu tsagaa olson, ter chineegeeree une tsenetei yum shig...

    ReplyDelete
  34. Tani shig hun ajilaa l sain hiij baisan ni deer bisuu ter chin l tanii ulsad oruulj baigaa huvi nemer, Uls ornii tulgamdsan ireeduin chuhal asuudliig yarih gej baigaa tohioldold tanias iluu urgun hureend harj mederch tsag zarzuulsan bas deer ni setgeltei hun heregteig gedgiig ta oilgooroi, tand gej helehed ta bol byaruu l um bna odoohondoo hezee ch buhiin zovlong oilgohgui. Ene talaas ni haraad ta ooriigoo omoorolgui ajilaa l hii dee, tom um hiihed jijig erh ashig hundugduj boldogiiig bodooroi, Uls ornii Gol chigiig gargahad tanii uhaan zarzuulsan tsag erseld tootsoh, mun odoogiin uls torchdiig boditoor uneleh geh met olon tal deer tanii sudalgaa, harizsan baidal unelemj chin uneheer muu bna daa. phd-defence-tei zuurlevel ene tom sedev deer reviewgee sain hiigeegui zovhon ooriihoo talaas l haraad bichij dee. Ene chin ih tom sedev sh dee. Hezee negen tsagt Ta Battulgiig oilgoh baih daa. ta bish umaa gehed tanii ur huuhed. Tom um hiihed jijig humuusiig erh ashig tuhain uedee zorchigdoj baigaa met haragdavch alsdaa zov l baidag, Ajild ni amjilt huseye.

    ReplyDelete
    Replies
    1. Hamgiin gol ni Battulgaguai unheer mongoliin Lee Kuan Yew, Deng Xiaoping esvel Park Chung-hee baij chadah eseh ni ergelzeetei. Tednii neg bailaa ch gesen ene arga baril ni ene tsag uyed heregjih eseh ni ergelzeetei. Niigemdeh dundaj dahvragaas/seheeten davhragaas demjlege avalguigeer zuvhun uduun hargalgiin shinj chanartaigaar amjiltand hureh eseh ni ch mun ergelzeetei. Ter hunii setgel zurh zuv baij bolno arga baril ni zuv eseh ni ergelzeetei. Chadaltai uhaalag zuvulhuud avaad ajilval Battulgaguai harin buteegch bieluulegch hun baij magadgui sanagddag, yarihaas tsaashgui garuudiig bodvol.

      Delete
    2. Naadah chin bodoh yostoi zov asuudal bolovch Battulga bol hiisen umaaraa yamar setgelteigee haruulj batalsan hovorhon hunii neg getel bid ene huneesee oontog haij baihad Tsaana ni uls tor bolon biznest baigaa dandaa amaaraa busdad taalagdah gej hudlaa yarij toglolt hiideg huviin ashig harsan setgelgui humuusee bid ingej shuumjileg biluu shuumjillee gehed tednii esreg um hiij chaddag biluuu ta ch bi ch hiij chadaagui gej bodoj bna. Ene hun tom udirdagch nar shig bish baij boloh ch ted bas tugs baigaagui arga baril ni buh hund taalagdaj baigaaguig ta bas medeh bailgui, Minii bodloor ene hun bol asar ih setgeltei, buteelch deer ni jinhene mongol hund baih turmul saikhan uhaantai hun shuuu, Zarim neg bodlogiig esvel ajliig bas massad zoriulj esvel todorhoi heseg bulegt zoriulj hiij bas bolno doo yaj tailbarlah ni gol ni bish yug uhaaruulah geed baigaad uchir ni bna daaArd tumen mini demjih baihaaa, Uls turchdoos il dald bizness hiideg murtluu ulsaa hugjuuleh bodit um hiisen urt bodoltoi hun hen bnaaaaa hen ch alga, neg l yarisan helberdsen bogino bogino bodoltoi humuus, Odoo l manai ounlag davhrag maani eniig anhaaraldaa avch setgeldee demjij yostoi ter bag bolj ajillah heregtei bna, Gehdee battulgiin bagd orii gesen huuramch seheetenguud ashig haragch nar bas ih baigaa ted naraas jihhene ounlaguudiig ni tanij shuuhed ter hund bas hugazaa heregteig anhaarch oilgood uhaalag baigaarai manaihaan

      Delete
  35. Єєрийгєє жиргээч гэж нэрлэсэн ухаантай царайтай гаргагч нар тєрийн тїшээдээсээ эхлээд энэ мэт амьтад байж л байна. Та нар бичээд бичсэн шигээ хийхгїйгээс хойш дуугїй бай. Єєрийнхєє бичсэнийг дахин нэг унш дэмий балай юмыг чинь бїтэн унших гэж уур дургїй залхуу зэрэг хїрлээ. Гэхдээ хэн гэдгийг чинь мэдэхийн тулд уншлаа. Хоосон цэцэрхэгч эээ єєрєє єєртєє дїгнэлт хий єєр юу хэлэхэв. Дахин хэлэхэд чам шиг том ярьж жижигхэн хийдэг хїмїїс дээгїїр доогуургїй олон байна. Залхмаар юмаа...

    ReplyDelete
  36. Ihiig oilguulsan sain niitlel bna. Talarhalaa ilerhiileye

    ReplyDelete
  37. хамгийн гол зүйл нь дээд удирдлагуудын талцсан бүлэглэсэн, ардчилал нэрээр анархист зан гаргачид, хувиа хичээж ашиг хонжоо хайгчид, ам хэл яриа нь амьдрал дээр тэс өөрөөр хийж, ард түмний толгойг эргүүлэгсэд засрахгүй бол үнэхээр эмгэнэл болоод байгаа. Түүнээс зөв чиглүүлэг, зөв алсын хараатай, ард түмнээ урамшуулсан итгэл найдварыг нь төрүүлсэн бодлого байхад бидний монголчууд нэг захиргаанд орж юм хийж чаддаг л хүмүүс дээ. Би өөрөөс чинь өөр бодолтой байна даа,

    ReplyDelete
  38. Replies
    1. Их сайхан нийтлэл байна. Би Дамбын хамсаатан, Хятадын эрлийзүүдийн нэг гэгдэж буй нэгэн, хамгийн аймшигтай санагдаж байгаа зүйл нь шинэ үеийн боловсрол зузаантай гэгдэж байгаа хүмүүс ч Гео салбадай нарыг даган баясч байгаад би туйлын их харамсч байгаа. Та дахин дахин сайхан нийтлэлүүдээ бичээрэй:

      Delete
  39. Сэтгэгдэл устгадаг нийтлэлч блок хийдэг жргээч юм биз дээ чааваас гэж

    ReplyDelete
  40. Mr. Bat ta @bataugustiner-g twitter deer yagaad blockdtsonoo neg helj uguuch :) Bas Bat gedeg bolhoor ni uu ?

    ReplyDelete
  41. Duustal n unshiv. Uram zorig ogson saihan niitlel baina

    ReplyDelete
  42. ter shvvmjleed baigaa bolowsrol taaruu massiinxaa xeleer bichjee. shar tolgoit gej tiim zow sonsogdoxgvi baina. chamaig onigor gewel bas bolox u?
    xuuliin surguulid tentssend chini bayar xvrgeye bas tetgelegt chini amjilt xvsye!

    ReplyDelete
  43. Дээр дурьдсан ажлуудаа ганцаараа хийсэн юм шиг бүлтэрч. Ингэхэд таньд эхлүүлээд дуусгасан ажил гэж байна уу? Нисэхийн олон хүний хүч хөдөлмөрийг өөрийн хийсэн ажил мэт бичихээсээ ичих хэрэгтэй, залуу минь. Таныг хэнбугай гэдгийг бид сайн мэднэ. ИНЕГ-аас.

    ReplyDelete
    Replies
    1. чамайг би таньж л бн. би олон найзуудтайгаа хийснээ бичсэн. нуухгүй. санаачлагч нь би л юм чинь бичиж л таарна. атаархаж үхлээ юу чи

      Delete
    2. сайд чинь хуулиа шинэчлээд ег гээл бсан шд. та нарыг шахаад ч юу ч гарахгvй нь гээд аргаа барчихсан л сууж бн гэхчvvлээ. чи тийм мундаг юм бол сайддаа туслаад хууль бичээд егчееч. кака

      Delete
    3. Кака, өөрийгээ амархан таниулав аа. Чи ийм л хүн шүү дээ, кака

      Delete
  44. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  45. Яг л үнэн үг бичсэн байна. Амжилт хүсье. Сэтгэл сэргэлээ.

    ReplyDelete
  46. ДЭМЖИЖ БАЙНА. Загалмайлсан эцэг ном дээр ч байдаг даа. Бодож байгаа үгээ битгий хэлж бай гэж. Манай хийрхэгч эх орончид хужааг алъя, хамаг баялгаа цөлмүүллээ гэж матрын нулимс унагаж байгаа нь яг үүний эсрэг тэнэг үйлдэл болоод байгааг юм. Тэд ном үзэж технологи судалж оюун ухаанаараа улсынхаа аюулгүй байдлыг хангаж байгаа, бид энд архидаж, элдэв аймаг сумуудын 90 жил хэсэн найрлаж, төрөө зүхэж суугаа.

    ReplyDelete
  47. Gants gantsaaraa hichneen nomtoi bgaad PhD Prof bgaad ch odoogiin niigemd evden negdej temtsehgui l yum bol ter bolovsrold une tsene alga gej helmeer sanagdlaa. Hun zaaval PhD, Prof baih albagui, gagtshuu zuv bodol, uhaantai l baih heregtei baih. Odoo ene olon master, Ph, prof-uud negden neg tsul bolj ajillaj, eh ornoo avrah, hogjuuleh zuiluudiig hiimeer sanagdah yum, tarhai butarhai undur bolovsroltonguud end tendees bolno bolohgui gej hii demii oriloldoj suuhaar. Ene talaar yamar bodoltoi baina? Tanaas gadna uursdiiguu tan shig gej bodoj dugnej tsenej suugaa mongolin nuhtsuld odoogiin baidlaar tohiromj muutai gadni bolovsrol hagas hugas avsan humuus zunduu baina, yadaj sanaa negdej bgaa uurchilye, buteeye gesen humuus negdmeer sanagdah yum.

    ReplyDelete
  48. deer ni nemj helehed henii ch munguur sursan bai sursan zuilee heregtei zuild ni etssiig ni hurtel temtsej baij zoriulaarai gej husie! Ajiglaad baihad yamar negen tetsgeleg olj surah nereer gadagsh garch amidrah heden jiliin visa meteer yavj ireed, sursan zuiliinhee hergiig gargahgui, dahin surah nereer gadagsh garah ni ih baih shig sanagddag. Ter bol huvi hundee l heregtei ashigtai bolohoos uls orond mini hereg bolj bgaa ni tsuun baih shig. Gehdee bugdiig hamruulah gesengui, zuvhun ajiglasnaa heleh gesen yum. Za tegeed tsaashdin chin uilsd amjilt huseed, bitgii buuj uguurei gemeer baina.

    ReplyDelete
  49. маш их таалагдлаа. маш их сэтгэл хөдөллөө. танилцах юмсан. чиний орон зай их хуралд бий. улс орны амьдрал филисофи дээрээ тогтдог. жаал филисофи хөөвөл яасийн хөө. сайн сайхныг хүсье.

    ReplyDelete
  50. Таалагдлаа. Таны бодож санаж яваа зүйлүүд биелэх тэр өдөр удахгүй ирэх биздээ.

    Амжилт хүсье!

    ReplyDelete
  51. Тань шиг хүмүүстэй ойр байх юмсан

    ReplyDelete
  52. Тань шиг хүмүүстэй ойр байх юмсан

    ReplyDelete
  53. Сайн уу,

    Бид бүх улс оронд гурван хувийн хүүтэй зээл олгодог. 5,000.00 доллараас 10,000,000.00 доллар, зөвхөн евро, фунт. Бид бизнесийн зээл, хувийн зээл, оюутны зээл, автомашины зээл, төлбөрөө төлөх зээлийг санал болгож байна. Яг одоо бидэнтэй холбогдоорой

    1. Зээл хүсэгчдийн бүтэн нэр

    2. Гарал үүсэл/оршин суугаа улс

    2. Шаардлагатай тоо хэмжээ

    4. Зээлийн хугацаа

    5. Утасны дугаар

    Ortexfinance@proton.me хаягаар бидэнтэй холбоо барина уу

    https://www.ortexfinance.com

    АДМИНИСТРАТОР

    Бенас Тамашаускас

    ReplyDelete

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...