Концерт
дууслаа. “No more monkeys jumping on the bed” хэмээх хүүхдийн дууг ард түмэн
хоороороо дуулснаар олон хоног нүргэлсэн их шоу өндөрлөв. Сонгуульд АН ялагдаж, попууд, алиалагчид далимд нь цэвэрлэгдэв. Төрийн ордон арчсан самбар шиг цэвэрлэгдлээ.
Тэр самбар дээр МАН юу бичнэ, бидний амьдрал ирэх 4 жилд тийм л байх болно. МАН зөв юм бичвэл тэр нь хадны сийлбэр шиг цаашид үлдэнэ, буруу юм бичвэл дараагийн сонгуулиар арчигдна.
Ерөнхийлөгч дараагийн их хурлыг яаралтай ажилдаа орохыг өнөөдөр үүрэг болголоо. АСЕМ-н өмнө шинэ засгийн газар, шинэ парламентад амжуулах, ажил бас бийг тэрээр анхаарууллаа. Засгийн газраа яаралтай байгуулах нь улс орны нэр хүндийн чухал асуудал болж хувирлаа.
Тэр самбар дээр МАН юу бичнэ, бидний амьдрал ирэх 4 жилд тийм л байх болно. МАН зөв юм бичвэл тэр нь хадны сийлбэр шиг цаашид үлдэнэ, буруу юм бичвэл дараагийн сонгуулиар арчигдна.
Ерөнхийлөгч дараагийн их хурлыг яаралтай ажилдаа орохыг өнөөдөр үүрэг болголоо. АСЕМ-н өмнө шинэ засгийн газар, шинэ парламентад амжуулах, ажил бас бийг тэрээр анхаарууллаа. Засгийн газраа яаралтай байгуулах нь улс орны нэр хүндийн чухал асуудал болж хувирлаа.
Монголын засгийн газрыг merit based, мэргэжлийн засгийн газар болгох амлалтыг Монгол Ардын Нам өгсөнөөр олон түмний дэмжлэгийг хуу хамж чаджээ. Ардын Намын дэвшигчид аятайхандаа ч биш, Ардчилсан Намынхан адгийн муудаа ч биш. Зүгээр л ард түмний сонголт аль эрт хийгдчихсэн байсан нь л энэ сонгуулиар ил болов. 18 хоногт гарч ирсэн ямар ч сенсаац нэгэнт аль эрт хийчихсэн байсан сонголтуудыг эргүүлж дөнгөсөнгүй.
Ард
түмэн АН-ы бодлогогүй алхамуудаас залхсан байснаа, АН-ы дотоод хэрүүлээс
надоело болсон байснаа, АН-ы тавиулуудыг ажлын газраасаа явуулах хүсэлтэй
байснаа л үзэгнийхээ үзүүрт шингээгээд ширвэчихлээ. Одоо яая гэхэв. АН-ын
удирдлага ийм үр дүнгийн төлөө хамгийн уйгагүй ажиллаж, хүссэн үр дүндээ хангалттай
хүрч чадлаа. Браво! АН дарга улс орныг тойрч хүмүүсийн дургүй хүргэсээр бүх рейтинг
өндөртэй дэвшигчдээ татаад унагаачихав. Н.Алтанхуягийг нутаг дээр нь нам тавьсан
гавъяа бол яг үнэндээ Н.Цэрэнбатын мундагийнх биш З.Энхболдын айлчлалын л
гавъяа байсан юм. Ард түмэн З.Энхболд
гэдэг ерөнхий сайдтай баймааргүй байгаагаа л маш ойлгомжтойгоор илэрхийллээ.
2012
оны орон нутгийн сонгуулийн үр дүнд ихэнх аймагт засаг авсан АН-ы нөхдүүд
хэрхэн ажилласан дүнг бас цуг тавьчихлаа.
Нам
дагаж, цүнх барисан намчид ном дагаж, багаж барьсан мэргэжлийнхнийг дарлаж
байсан цагийг дуусгана гэсэн амлалт төв суурин газруудын бүх сэхээтнүүдийг
нэгмөсөн эргүүлсэнийг бид харж авлаа. Эмчийнхээ үгийг сонсдог Монгол хүн эрүүл
мэндийн салбарыг эзэнгүйдүүлсэний хариуг хатуухан өгсөн байна.
Ардчилсан
нам доогуураа дураараа дургин дальчигнаж байсан хариуцлагагүй , мэргэжилгүй, ёс
зүйгүй, юм үзэж нүд тайлаагүй бүдүүлэг нөхдөөсөө болж уналаа. Уналаа ч гэж дээ,
өөрөө өөрсдийгөө унагаалаа. Учир тэднийг тэнд байршуулсан буруу нь АН-н гишүүд
удирдлагуудад хамаарах буруу юм.
Эндээс
нэг дүгнэлт хийж болж байгаа юм. Толгой сайн байж болно гэхдээ хөлөө сайн угааж
байх хэрэгтэй гэж! Ард түмэнтэй тулж ажиллах гаруудаа буруу сонгож томилбол яаж
балардагийн жишээг бид сая харлаа.
Уулын
чинээ цагааныг туулайн чинээ хар дарна гэгчээр уул овоо шиг их хийсэн ажлуудыг
нь унхиагүй, ухаангүй нэгэн тавиулуудынх нь паактууд баллаад хаячихсан байсныг
АН-ынхан одоо ч ойлгоогүй, ялагдлын шоокноосоо ч гарч чадахгүй, дэмий л “писда
писда” хэмээн амандаа үглэсээр явж байна.
АН
энэ бүхнийг цэгцэлж чадах мэргэжлийн засгийн газаргүй байсныхаа төлөөсөнд
төрөөс гуд татуулан буулаа.
Мэргэжлийн
засгийн газар гэж юу юм бэ?
Мэргэжлийн
засгийн газар гэхээр л дандаа мэргэжилтнүүд сайд болоод байдаг юм шиг хүмүүс ойлгодог
бол буруу шүү гээд шууд хэлчихье.
Ямар
ч засаглалтай улсад засгийн газар бол улс төрчид л байдаг. Мэдээж мэргэжлийн
онцлогийг ойлгодог улс төрч байвал тэрэн шиг сайн юм байхгүй. Гэхдээ улс төрийн
албан тушаалд хүрэх зам нь хэнийг ч топ мэргэжилтэн болох зав олгодоггүйг бас
бодолцох ёстой. Дэлхий даяараа л тийм.
Мэргэжлийн
засгийн газрыг дараахь шинжүүдээр тодорхойлж болно
1.
Бүтцэд нь үйл ажиллагаа, чиг үүргийн давхардал
байхгүй
2.
Ёс зүйн өндөр мэдрэмжтэй
3.
Мэргэжлийн онцлогийг ойлгодог салбарын сайдуудтай
4.
Хамгийн чухал нь мэргэжлийн албадын томилгоог улс төржихгүй merit based хийдэг
5.
Бүх томилгоо нь шилэн буюу ил тод бөгөөд тусгай
хүнд зориулан дүрэм зохиодоггүй. Байгаа шалгуур нь тэгш үйлчилж, олон хүн
өрсөлдөх боломж олгодог.
Merit
зарчим юунд хэрэгтэй юм бэ? Энд яагаад үүнийг дахин дахин онцлоод байгаа юм гэж
асуух хүн гарч магадгүй. Энэ бол мэдлэг, ур чадварын шалгуурын тухай ойлголт
билээ.
Ур
чадварын шалгуураар дэвшүүлдэг зарчим байхгүй улсад боловсрол үнэгүйдэж,
боловсрол үнэгүйдсэн улсад хөгжил удааширдаг зүй тогтолцоотойд л хамаг учир нь
байгаа юм. Яаж ч боловсроод нэг намчинд мөргүүлээд байдаг бол энэ улсын төлөө ажиллах гэж хэн ирэх билээ. Гадаадад үлдэн ажиллаж амьдарч байгаа олон шилдэг Монгол залуус, топ мэргэжлилтүүдийг нутагт нь ирүүлдэггүй цорын ганц шалтгаан бол энэ шүү дээ эцсийн эцэст.
Merit шалгуур хууль ёс болоод эхэлмэгц боловсролд тэмүүлэх
нийтийн хөдөлгөөн өрнөж аль шилдэгүүд нь шийдвэр гаргалцахад оролцоод эхэлдэг.
Үр дүнд нь ямар ч хүндрэлтэй асуудлын зөв шийдэл олддог. Сингапурын асар хурдан бар улс болсон ганц
арга нь энэ.
Merit
шалгуур эдийн засагт хамгийн их нөлөөтэй. Ямар компани зах зээлд тэсэн ялж
чадах вэ, ямар нь хэзээ унан дампуурах вэ гэдгийг ажлын байрны өргөдөлийн
маягт, ярилцлагын асуултуудаас нь л бараг харчихаж болдог. Шилдэгүүдийг
цуглуулсан компани цэцэглэж, дампуунуудыг авсан бизнес дампуурч байдаг. Human
capital–н үнэ цэнэ улс орны чадамж,
хөгжлийн хурдын асуудалтай шууд холбоотой.
Явж
явж merit шалгуурыг хуульчлан сахисан засаг л жинхэнэ мэргэжлийн засаг байдаг
юм. Орон нутагт ч, яам агентлагт ч мэргэжлийн, мэргэшсэн хүмүүсийн үнэлэмж
өндөр байх тусам тэнд ажил сайн байдаг.
Ардын
намын ялалт асар их үнээр, асар олон амлалтаар олдсоныг ойлгож байна. Бялууны
үйрмэг ч хамаагүй олоод хүртчих санаатай нөхдүүд цагаан байшинг шил болтол
долоогоод эхэлсэн зовлон ч бас байгааг ойлгож байна.
Гэхдээ
эрх ашгийн эрэмбэ гэж нэг юм бий. Энэ бүхнээ эвтэйхэн аргыг нь олж зохицуулаад
ихэнхдээ merit шалгуур тавиад явбал олон чадалтай залуус Монголоо хөгжүүлэхэд
зүтгэхэд бэлэн л байж байгаа. Мэдлэгт боломж олговол асуудалд шийдэл олддог.
Намдаа
гавъяатай хүмүүс зөндөөг мэдэж байна. Ажилгүй нь ажил, ажилтай нь албан тушаал
нэхээд эхэлж байгаа нь ч бараг нүдэнд харагдаж байна.
Гэхдээ
яаж ч шахаанд орсон АН-ы дампууг МАН-ы дампуугаар л бүү сольж үзээрэй гэж гуйя
таминь. Тэгээд ч АН-ы тавьсан томилсон болгон дампуу биш шүү. Хамт олондоо нэртэй,
мэргэжил салбартаа гавъяатай олон хүн байгаа. Тэднийг итгэж хийж буй ажилд нь
үлдээх нь МАН мэргэжлийн засгийн газар байгуулж чадахын эхний шалгуур. Учир нь
мэргэжлийн засгийн газрын утга учир нь намчирхсан томилгоо, халаа сэлгээний
эсрэг засгийн газар байх явдал юм. Шат ахиулан сольж л чадахгүй бол элдвийн
холио солио хийгээд ч бараг хэрэггүй. Сандуйгийн мест зарж 60 тэрбум босгоно
гэдэг санааг жаахан засаад хэрэгжүүлбэл уг нь зөв санаа юм. Төрийн местүүдийг зүгээр л мөнгөний биш merit
шалгууртай л болгочих. Төрийн местүүдийг шилдэг сургуулиудын дипломоор, шинэ санаа
нэмэж чадах идей эрмэлзлэлүүд, ёс зүй, этикээр зар. Төрийн местэнд өрсөлдөгчийн
оноо нь яг тэнцээд ирвэл тэр улс төрийн шалгуураа нэмдэг юм байгаа биз. Аливаа
томилгоог хийхдээ мэргэжлийн хамт олноос нь асуу. Тэдэнд таалагдахгүй нэг хүн
дээрээс тавихад л нам чинь хэдэн зуун саналаа автоматаар алдаад байдаг улс
төрийн хохиролтойг санаж яв. Барууны компаниуд хүн ажилд авахдаа заавал топ
мэргэжилтэн, мэнэжерүүдийнхээ саналыг авдаг юм билээ. Хамт олонд нь таалагдахгүй
нэг тавиул дээрээс оруулахад, тэр орчоод тэнэгтээд эхэлбэл бүтэн хэлтсээрээ, албаараа улс төрийн шийдлээ эргэлт буцалтгүй гаргачихдагийг мартаж болохгүй. Тэд УИХ-д нэр дэвшигчид нь дургүйдээ биш,
зүгээр л тэр тавиулд дургүйдээ саналаа харамладаг юм. Үүнийг бид 2 хоногийн
өмнө харлаа.
За одоо
илүү олон үгээр яахав. Хийх ажил нь их байгаа МАН-д мэргэжлийн, merit based
засгийн газраа байгуулах ажилд нь амжилт хүссүгэй.
Үгээ оросын нэрт физикч Сергей Петрович Капицагийн үгээр өндөрлөе.
Капица хэлэхдээ "Руководить - это значить не мешать хорошим людям работать" буюу "Удирдна гэдэг нь сайн хүмүүст ажлаа хийхэд нь саад болохгүй байхыг хэлнэ" гэсэн байна. Үүнийг л манай удирдагчид бас санаж явтан!
Үгээ оросын нэрт физикч Сергей Петрович Капицагийн үгээр өндөрлөе.
Капица хэлэхдээ "Руководить - это значить не мешать хорошим людям работать" буюу "Удирдна гэдэг нь сайн хүмүүст ажлаа хийхэд нь саад болохгүй байхыг хэлнэ" гэсэн байна. Үүнийг л манай удирдагчид бас санаж явтан!
Shine zasag baiguulagdlaa, Saiduuiig ni haraad yu gej bodoj baihiin ?!
ReplyDeleteGreat read thankyoou
ReplyDelete