Гүтгэлэгийн
хуулийн асуудал оргил цэгтээ тулж байна. Хуульчид ч, хууль тогтоогчид ч хийж
байгаа хууль, гаргаж байгаа шийдвэрийнхээ цаад учрыг мэдэж байгаа шинж тун
алга. Зүгээр л айлган сүрдүүлэх тактик хэлэлцээд суух боллоо. Зарим нь
гүтгэлэгээс болж Сирид иргэний дайн дэгдсэн гэж хадуурав.
Үндсэн
хуулиндаа иргэд нь төрөө “шууд сонгох”-оо тунхаглан, хүнийг үзэл бодлоор нь
ялгаварлан гадуурхахыг хориглосон Монгол улс 1990 оноос хойш ардчилалын замаар
замнасан, үгүйдээ л тэр “ардчилалын зам”-аа бараадан байнга солигддог “брожур”
дээгүүр нь тэнцэн ядан зам даган урагшилж явна.
Зөрчлийн
хууль гэж барууны орнуудад зочид буудалд хоноод төлбөр төлөхгүй гарах, бензин
хийгээд төлбөрөө хийхгүй хөдлөх, автобусанд туулайчлах зэрэг болон, захиргааны хариуцлагын, салбарын
хариуцлагын зохицуулалтуудын тухай regulatory offenses, summary offenses гэх мэтийн хуулиуд байдаг. Энэ зөрчлийн гэх хуулийг харахад иргэний маргаанаар шийдэгдэх олон асуудалд төрийг татан оролцуулж торгуулиар далайлгах, улмаар хууль сахиулах байгуулагад хэрэгцээгүй илүү эрх мэдлийг төвлөрүүлэх, хохирогчийн хохирол барагдах боломжгүй болгох урхаг ихтэй үр дагавартай олон зүйлс ажиглагдаж байна. Өнгөц харахад иргэний маргаан гаргахад төлдөг тэмдэгтийн хураамж, нэхэмжилж буй хохиролын дүндээ таарсан бусад хураамжийг төлөх зардлаа төрд үүрүүлсэн заль мэх их ажиглагдна. Нэхэмжлэгч шүүхэд нотолгоо гаргах зардлаа бас төрөөр үүрүүлэхээр болчихсон ч явж байх шиг байна. Иргэний хуулиа задлан чамбайруулах, гэм хорын хууль эрх зүйн [tort law] орчноо шинэчлэхийн оронд бүгдийг нь хаман заавал шүүхээр шийтгүүлэх indictable offense болгож хууль сахиулах зардлыг үлэмж нэмэгдүүлсэн хууль болжээ.
Хувийн эрх зүй [private law] нийтийн эрх зүйн [public law] зааг ялгааг үгүйсгэн хольж бантагнуулан, эрх зүйн хаос орчныг санаатай үүсгэн төрөөр нэг эргүүтэн суух шаардлага байна уу даа энэ УИХ-н эрхэм бус гишүүдэд. Хувийн эрх зүй бол хувь хүмүүс, хуулийн этгээдүүдийн хооронд хуулиар эдлэх эрхүүд зөрчигдсөн тохиолдолд үүсдэг маргааныг зохицуулах зорилготой. Нийтийн эрх зүйн бол олон нийтийн дунд тогтсон үйл, зан байдлын стандартыг мөрдүүлэх зорилгоор төрөөс орж ирж шийтгэл торгуулиар дамжуулан албаддаг эрх зүй. Гэтэл зөрчлийн хуульд хувийн эрх зүйгээр зохицуулагдах маш олон асуудал орж ирсэн байгаа нь эрх зүйн зөрчилийг үүсгэж байгаа юм.
Манай хууль тогтоогчид чухам яагаад ийм хууль санаачлаад явааг би тэр бүр ойлгохгүй байгаа ч гүтгэлэгтэй холбоотой зүйл заалтууд нь дэндүү ерөнхий, хамгийн гол нь хамгаалалт (defense) боломжуудыг нь нээж өгөөгүй учир маш аюултай хууль батлах гэж байгаа юм шиг санагдаад байгаа тул өөрийн үзэл бодлоо хэлэхээр шийдлээ.
Хувийн эрх зүй [private law] нийтийн эрх зүйн [public law] зааг ялгааг үгүйсгэн хольж бантагнуулан, эрх зүйн хаос орчныг санаатай үүсгэн төрөөр нэг эргүүтэн суух шаардлага байна уу даа энэ УИХ-н эрхэм бус гишүүдэд. Хувийн эрх зүй бол хувь хүмүүс, хуулийн этгээдүүдийн хооронд хуулиар эдлэх эрхүүд зөрчигдсөн тохиолдолд үүсдэг маргааныг зохицуулах зорилготой. Нийтийн эрх зүйн бол олон нийтийн дунд тогтсон үйл, зан байдлын стандартыг мөрдүүлэх зорилгоор төрөөс орж ирж шийтгэл торгуулиар дамжуулан албаддаг эрх зүй. Гэтэл зөрчлийн хуульд хувийн эрх зүйгээр зохицуулагдах маш олон асуудал орж ирсэн байгаа нь эрх зүйн зөрчилийг үүсгэж байгаа юм.
Манай хууль тогтоогчид чухам яагаад ийм хууль санаачлаад явааг би тэр бүр ойлгохгүй байгаа ч гүтгэлэгтэй холбоотой зүйл заалтууд нь дэндүү ерөнхий, хамгийн гол нь хамгаалалт (defense) боломжуудыг нь нээж өгөөгүй учир маш аюултай хууль батлах гэж байгаа юм шиг санагдаад байгаа тул өөрийн үзэл бодлоо хэлэхээр шийдлээ.
Гүтгэлэг
гээч манай төр засгийн эрхэмүүдийг хоолой зангиртал нь айлгасан зүйлийн талаар
суралцаж буй номынхоо хэмжээнд, ийм хэргээр хоригдож үзсэн туршлагынхаа хүрээнд
хэдэн үг хэлье.
Хүнийг гүтгэлээ гэж иргэний журмаар буруутгахын тулд дараахь 3 элемент хангагдсан байх ёстой байдаг юм билээ. Үүнд:
1. гүтгэлэгийн шинж
чанартай,
2. нэхэмжлэгч
этгээдэд хамаарсан,
3. нэхэмжлэгч этгээдээс өөр этгээдэд хандаж хариуцагч этгээд
хийсэн мэдээлэл байх ёстой байдаг.
Мэдээлэл
гүтгэлэгийн шинж чанартай байх гэдэг
нь тухайн гүтгүүлсэн гэх хүний талаар дээрх мэдээлэлийг хүлээн авсан жирийн хүн [reasonable person= эрүүл
оюун ухаантай хүн] уг мэдээлэлд гүтгэлэг байгааг ялган анзаарч чадахуйц хэмжээний мэдээлэл байх ёстой юм байна. Нэхэмжлэгч этгээдэд таалагдаагүй мэдээлэл бүрийг гүтгэлэг гэж ойлгож болохгүй. Хуулийн дээрхи шалгуур хангасан мэдээлэл л гүтгэлэгт орно.
Та бидэнд ойрхон амьдралаас жишээлэн хэлэхэд олон жилийн турш авилгалд гаршсан сайдыг авилгалч хэмээн хэлбэл уг мэдээлэлд бусад жирийн хүмүүс гүтгэлэг байна хэмээн анзаарч мэдрэхгүй ч байж болно. Мэдээлэл гүтгэлэг хэмээн жирийн хүнд анзаарагдахгүй бол хичнээн тарсан ч тэр хүний алдар хүнд (reputation)-д хохирол учрахгүй. Иймд заавал гүтгэлэг гэж анзаарагдах мэдээлэл байх ёстой болдог.
Харин 5 настай жаахан хүүхэд, эсвэл номын мөр хөөсөн өвгөн эрдэмтнийг авилгалч хэмээн хэлбэл үүнийг сонссон жирийн хүн уг мэдээлэлд үнэнд өчүүхэн ч дөхөхгүй гүтгэлэг байгааг шууд анзаарч ялган таньдаг.
Та бидэнд ойрхон амьдралаас жишээлэн хэлэхэд олон жилийн турш авилгалд гаршсан сайдыг авилгалч хэмээн хэлбэл уг мэдээлэлд бусад жирийн хүмүүс гүтгэлэг байна хэмээн анзаарч мэдрэхгүй ч байж болно. Мэдээлэл гүтгэлэг хэмээн жирийн хүнд анзаарагдахгүй бол хичнээн тарсан ч тэр хүний алдар хүнд (reputation)-д хохирол учрахгүй. Иймд заавал гүтгэлэг гэж анзаарагдах мэдээлэл байх ёстой болдог.
Харин 5 настай жаахан хүүхэд, эсвэл номын мөр хөөсөн өвгөн эрдэмтнийг авилгалч хэмээн хэлбэл үүнийг сонссон жирийн хүн уг мэдээлэлд үнэнд өчүүхэн ч дөхөхгүй гүтгэлэг байгааг шууд анзаарч ялган таньдаг.
Чухам
ийм ялгаа зааг байгаагаас улс төрчид өөрийнхөө ёс суртахуунд эхнээсээ өндөр
шалгуур тавин, өчүүхэн алдаа гаргавал сайн дураараа огцорч байдаг юм билээ.
Шалтгаан нь зүгээр нь бусад дайралт ирэхэд хамгаалалтгүй болчихдог учир эртхэн
шиг галын шугамаас сайн дураараа холдож явсан нь өлзийтэй болж ирдэгт учир нь
байдаг юм байна. Жирийн хүнд тааруухан хүн гэж ойлгогдохоор болтлоо муу зам
мөртэй байж болохгүй шүү л гэсэн санаа. Хүн нэрээ өөрөө л хичээх ёстой гэсэн
хүний нийгмийн хуулийн ёс ийм буюу.
Гүтгэлэг
хүрэх эзэнтэй буюу зөвхөн нэхэмжлэгч
этгээдэд хамаарсан байх ёстой байдаг. Эзэн нь буюу нэхэмжлэгч этгээдийг
нэрлэсэн эсвэл жирийн хүнд тухайн нэхэмжлэгчийг гэж нэмэлт тайлбаргүйгээр танигдуулах
хэмжээнд тодорхойлсон (innuendo) байх ёстой байдаг юм байна.
Эзэн биегүй мэдээлэл гүтгэлэгт тооцогдоход элемент дутуу
болно. Жишээ нь Сайд авилгалч хэмээвэл эзэн биегүй мэдээлэл болж гүтгэлэгийн
шинж чанараа гээнэ. Гансүх сайд авилгалч хэмээвэл бас л дутуу. Учир нь Гансүх
нэртэй хэд хэдэн сайд байх ба чухам аль нь болохыг жирийн хүн ялгаж ойлгоход
хэцүү. Ч.Гансүх сайд авилгалч гэвэл сая эзэн бие харьцангуй тодорхой болж ирнэ.
Хүнийг нэмэлт тайлбаргүйгээр тодорхойлох
хэлбэр Монголд түгээмэл тархсан байдаг. Жишээ нь Жэнко гэхэд жирийн монгол
хүний хувьд УИХ гишүүн асан Х.Баттулга гэгч эрхэм санаанд нь шууд л тусна.
Өөрт нь хамааралгүй хэлсэн үгийг өөртөө хамааруулан ойлгож
нэхэмжлэл гаргах боломжгүй. Гол нь жирийн хүнд тэр таныг гомдоосон
илэрхийлэлийн эзэн нь өөрийг чинь байна гэж танигдахуйц байх ёстой юм.
Гүтгэлэг
нь нэхэмжлэгчээс өөр хүнд хандаж
хариуцагч этгээд хийсэн мэдээлэл байх ёстой байдаг. Хэрэв гүтгэлэг агуулсан
гэх мэдээлэлийг нэхэмжлэгчид өөрт нь хандаж хэлсэн тохиолдолд уг мэдээлэл
гүтгэлэгийн шинж чанараа алдана. Хүнийг өөрт нь гүтгэж ярих тухай ойлголт
угаасаа байдаггүй. Гүтгэлэг агуулсан мэдээлэлийг цааш нь гүтгэлэг гэдгийг
мэдсээр байж дамжуулсан хүн гүтгэлэг тараасанд тооцогдож болно. Хэрэв тэгэж
тараасан хүн уг мэдээлэлийг гүтгэлэг гэж мэдээгүй бол хариуцлагаас
чөлөөлөгддөг. Сайд А.Гансүх v Жиргээч Даваапил
заргын хувьд “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” хэмээн
нэхэмжлэгч жиргэсний хариуд “Самсунгтай 1км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ сайд
аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3,6 тэрбумаас хол давна” хэмээн
хариуцагч жиргэсэн байдаг. Даваапил А.Гансүхд сайдад хандаж хэлсэн гэдэг нь
“сайдаа” гэх хандсан үгээр нотлогдож орхисон байдаг. Энэ тохиолдолд хариуцагч
уг мэдээлэлийг нэхэмжлэгчид хандан хэлсэн байх тул гүтгэлэгийн шинж чанараа
алдсан мэдээлэл болж байгаа юм.
Гүтгэлэг
тараалцсаны тухайд retweet, like бол гүтгэлэг тараалаа гэж хариуцлага тооцоход
хангалтгүй баримт юм. Учир нь хуулийн өмнө бүгд тэгш байх зарчим хэрэгжүүлэх
боломж байхгүй. Нэг жиргээчийг retweet хийсэн байна гэж ялгаж
шийтгэх нь Үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчих тул бүгдийг нь олж хариуцлага
тооцох шаардлага гардаг. Монгол улсын хувьд энэ нь боломжгүй зүйл бөгөөд
хуулийн хүрээлэл ч хил даван харайх боломж өгөхгүй.
Гүтгэлэгт
маш ноцтой үр дагавартай, бодит хохиролтой үед эрүүгийн хариуцлага яригдаж
болох ба эрүүгийн хэрэг үүсгэхэд дараах нөхцөл хангагдах шаардлагатай. Энэ нь: "Хүн
[хуулийн этгээд] хуулиар зөвтгөгдөх шалтгаангүйгээр хүний тухай үнэн бус
мэдээлэлийг тус хүнд хор хүргэх зорилгоор бусад хүнд хүргэсэн байх”. Хор хүргэх зорилго буюу malicious intent гэдэг элемент энд орж ирж байна. Гүтгэлэг энэ элементгүй бол эрүүгийн хэрэг биш юм.
Барууны
орнуудад хүнд эрүүгийн хэрэг үүсгэх маш амаргүй байдаг. Учир нь тэр хүний
үйлдэл эрүүгийн хэргийн бүх элементийг бүгдийг нь хангасан гэдгийг эргэлзээ
тээнэгэлзэлгүй (beyond reasonable doubt) болтол нь нотлох үүрэг, нотлогоо
гаргах дарамт яллагч талд ирдэг. Хуулинд бүх хүнийг аливаа хэрэгт буруугүй гэж
үздэг ба шүүхээр буруу нь тогтоогдох хүртэл энэ эрх нь хадгалагдана.
Эрүүгийн
хэрэг үндсэн 2 элементтэй. Actus reus (conduct) буюу үйлдэл, Mens rea (guilty
mind) буюу гэмт сэдэл.
Үйлдэл
байгаад ч сэдэл дутуу бол хүний амь нас хохирсноос бусад тохиолдолд гэмт хэрэгт
тооцохгүй. Гэмт сэдлийг гэмт үйлдэлтэй холбоотойг (causal connection) нотлох нь
хамгийн түвэгтэй байдаг. Эрүүгийн гэмт
хэргийн хуулийн үйлчлэл тус мужийн буюу улсын эрх зүйн хязгаарт (Jurisdiction)
хүрээд зогсдог.
“Гүтгэгч”-ийг
Хүн (аккаунт биш) гэдгийг тогтоох боломж олдсоны дараа “гүтгэгч”-ийг зөвтгөх шалтгаануудыг заавал олж
тогтоодог. Мөн яллагдагч/хариуцагч талд өөрийгөө энэ зөвтгөлүүдийн
тусламжтайгаар хамгаалах боломж олгодог. Гүтгэлэгийн ял зэмийг үгүйсгэх хуулиар
тогтоосон дараах зөвтгөлүүд байдаг байна. Үүнд:
1. Үнэн
байдал: Түгээмэл хуульд үнэн бол гүтгэлэгийн ял зэмийн эсрэг абсолют
хамгаалалт юм. Үнэн байдал шууд утгаараа болон агуулгаараа тодорч болно.
Агуулгаараа үнэн тодорно гэдэг нь зарим нэг үнэн бус мэдээлэл агуулсан мэдээлэл
нь ерөнхий утгаараа үнэн бол түүнийг contextual truth гэж үзэн үнэнд тооцдог. Манайд бол албан тушаалтнуудын хувьд гүтгэлэгийн зарга нь үнэнийг нуухад оршдог. Гэтэл тэнд хуулийн энэ зарчмаар үнэнийг заавал олж тогтоох үүрэг шүүхэд ирнэ. Ийм шалтгааны улмаас хэвлэлээр шүүмжлүүлсэн улс төрчид гүтгэлэгийн заргаас зайлсхийдэг.
2.
Итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо шудрагаар илэрхийлэх: Яллагдагч/хариуцагч талын
хийсэн мэдээлэл нь (а) Баримтын тухай мэдэгдэл биш, үзэл бодлын мэдэгдэл байсан;
(b) Үзэл бодлоо үнэнчээр илэрхийлсэн; (c) Үзэл бодол нь бодит фактууд дээр
тулгуурлаж бий болсон; (d) Олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн коммент байсан
гэдгээ нотлоход гүтгэх ялаас мултардаг. Аль ч ардчилсан орны үндсэн хууль нь
иргэдээ үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангадаг тул
хэн нэгний талаар таагүй үзэл бодолтой байсныхаа төлөө хэн ч ял эдлэх ёсгүй
гэсэн суурь зарчим энд үйлчилж эхэлдэг юм байна.
3. Онцгой
бүрэн эрх: хэлсэн үг, хийсэн мэдэгдлийнхээ төлөө хариуцлагад татагдахгүй
онцгой бүрэн эрх бол ихэвчлэн Парламентын гишүүдийн бүрэн эрхэд хамаардаг. Мөн
шүүх, парламент, ЗГ, олон нийтийн компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээлэлд
тулгуурлан хийсэн мэдээлэлүүдийг гүтгэлэгт тооцохыг зөвшөөрдөггүй.
4. Тусгай эрх: Тухайн хөндөж буй
асуудлаар мэдээлэх үүрэг хүлээсэн тодорхой бүлэг хүмүүст гүтгэлэгийн
хариуцлагаас чөлөөлөгдөх эрх олгодог. Олон нийтийг мэдээлэлээр хангах үүрэг
бүхий энэ эрхийг хувийн
зорилгоор ашиглавал тусгай эрх дуусгавар болсонд тооцдог. Ийм тусгай эрх
олгогддог бүлэгт
1. Гэмт хэргийг мэдээлэх үүрэг бүхий этгээд (цагдаа, аврагч,
эргүүл, хүний эрхийн байгууллага гэх мэт)
2. Төрийн үйл ажиллагааг олонд хүргэх мэдээлэлийн хэрэгслэл
3. Олон нийт болон сонгогдсон/томилогдсон төрийн албан тушаалтны
хооронд үүссэн харилцаа тус тус хамаардаг.
Ялангуяа
иргэд, хэвлэл нэг талаас нөгөө талаас сонгогдсон болон томлогдсон албан тушаалтны
хоорондхи харилцааг тусгай бүрэн эрхэнд оруулж гүтгэлэгийн хариуцлагаас чөлөөлдөг
байна. Шалтгаан нь их энгийн. Олон оронд тэр дотор Монголд, Австралид төрөө
шууд сонгодог үндсэн хуулийн тогтолцоотой. Үндсэн хуулийн шууд сонгох эрхээ
зөвхөн мэдээлэлтэй иргэд эдэлж чадах боломжтой гэж чөлөөт нийгэмд үздэг. Энэ
боломжийг хангахын тулд сонгогдсон улс төрийн албан тушаалтны талаархи бүх
мэдээлэлийг (түүний дотор хувийн) ил болгох шаардлага урган гардаг бөгөөд
үүнийг хэвлэлийн эрх чөлөө гэж
нэрлэдэг ажээ. Сонгогдсон албан тушаалтны хувийн мэдээлэл ил байх нь сонгогдогч
эрхэмийн ёс суртхууны хэмжээг үнэлэх болон ашиг сонирхлын зөрчилгүй төрд зүтгэх
баталгааг хянах олон нийтийн багаж болж өгдөг байна.
Төрийн
хүнийг гүтгэлээ гэх ял зэмийн эсрэг энэ хамгаалалт Австралид Lange v Australian Broadcasting Corporation
(1997) 189 CLR 520 заргаар баталгаажсан байдаг. Хэрэв олон нийтийн хараа
хяналтаас холуур амьдрах хүсэлтэй бол улс төрийг орхих, нам тайван ажил
бизнесээ хийгээд явах өөр сонголт байдаг. Улс төрд орохоор шийдсэн бол
микроскопон доор хэвтэх ийм л зарчим төрөө шууд сонгох үндсэн хуулийн эрхийг
хамгаалж байдаг юм байна.
Улс
төрийн харилцаанд доромжлолыг зөвшөөрдөг. Coleman v Power (2004) 220 CLR 1 хэрэгт давж заалдагч
(appellant) этгээд орон нутгийн цагдааг “авилгалч, шавхайтай хутгалдсан
заваан новшнууд” хэмээн бичсэн лоозон барьж олон нийтийн талбай дээр зогсож
эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд цагдаагийн ажилтан ойртон очиход “авилгалч
цагдаагаа харж авцгаа” гэж заасан байдаг. Асуудал шүүхэд очсон бөгөөд дээд шүүх
хүртэл явсан байна. Дээд шүүх улс төрийн үзэл бодол илэрхийлэх санаа зорилгоор
хэрэглэсэн доромжлол үндсэн хуулиар зөвшөөрсөн улс төрийн харилцааны хэрэгслэл байж
болно гэж үзсэн байдаг. Үүнтэй яг ижил асуудал жиргээч Алдарт 2014 оны Майн
баяраар үүссэн бөгөөд тэрээр “цагдаа бол баас” гэх агуулгатай мэдэгдэл
хийснээсээ болж цагдаад дуудагдан шум болж байсныг бид санаж байгаа. Алдарын
тухайд цагдаагийн байгууллагын талаархи шүүмжлэлийг УИХ дарга З.Энхболдын
баталгаажсан хаяг руу илгээсэн бөгөөд дараа нь цагдаа ирж Алдарыг дайчлан
баривчилсан бололтой юм билээ. Зүй нь Алдарын хэлж буй санаанууд зөвхөн улс
төрийн болон төрийн үйл ажиллагааг шүүмжилсэн хүрээнээс халихгүй төрийн бус өөр
хувь хүний эрхэм чанар руу халдахгүй байх хяналтыг тавихад л болох байв.
5. Гэм хоргүй, ялихгүй зүйлс (Triviality)
: Шүүхүүд нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй ялихгүй зүйлсийг авч хэлэлцдэггүй
бөгөөд нэхэмжлэл ийм гэм хоргүй асуудал байсан гэж үзвэл хэргийг хаадаг.
Барууны
гүтгэлэгийн кэйсүүд ихэвчлэн урлаг, спортын алдартнуудыг тойрсон тэдний хувийн
орон зайд халдсан халдлага, хов живний эсрэг зарга байдаг. Улс төрийн хүнийг
шүүмжилсэн маргаан тун ховор. Харин манайд бол иргэд хоорондоо ямар ч асуудал
байхгүй. Зөвхөн улс төрчдөө тойрч шүүмжилдэг соёлтой үндэстэн юм шиг байгаа юм.
Энэ утгаараа Монголын иргэд бол үнэхээр ардчилалд төгсөрцөн хүмүүс ч юм шиг.
Гэвч саяханы өргөн барьсан хуулиудаар улс төрчид өөрсдийн ажил хэрэг, улс
төрийн маапааныг хувь хүний халдашгүй байдлын ард нуух зорилго агуулсан хуулийн
төсөл хэлэлцэж эхэллээ.
Олон
хүн Бат инженер Гансүх сайдыг гүтгээд ял эдэлсэн гэсэн бодолтой явдаг юм билээ.
Энд хэлэхэд би түүнийг гүтгээгүйгээр барахгүй гүтгэлээ гэсэн гүтгэлэгийн
хохирогч болсон юм. Шаардлагатай бол энэ тухай дараа жич өгүүлэмз. Ганц юм
хэлэхэд Гансүх Саад v Бат Инженер хэрэг бол цэвэр
албан тушаалын дарамт [power abuse] шууд утгаараа байсан юм. Хэрэв түүний энэ авир хариуцсан салбарынхаа ажилтанд сайдын эрх мэдлээ мэдрүүлэх гэсэн мунхаг оролдлого байгаагүйсэн бол Нийтлэлч Баабарын Гансүх сайдын талаар жиргэсэн ноцтой жиргээнд Бат, Даваапил нарт үзүүлсэнээс ч хамаагүй илүү реакц үзүүлэх байсан нь дамжиггүй юм. Гэвч тийм юм болоогүйгээр барахгүй тэрээр чацга царайлан таг дуугүй болсон билээ. Мөн хэрэв Монголд хүний нийгмийн хуулийн
зарчим үйлчилж, монголын шүүх хэргийн учир холбоосыг дээр бичсэн нийтлэг зарчмын хүрээнд эрүүлээр тунгааж чадаж байсан бол нэхэмжлэлийн
функт бүр нь бодит баримт, хуулийн зөв зарчмуудаар няцаагдах боломжтой байсан юм.
Хэрэв Зөрчлийн Хууль энэ хэвээрээ батлагдвал энд бичсэн эрх зүйн хамгаалалтын
зарчмууд иргэдийн хувьд хэрэгжих боломжгүй болж, шүүх зөвхөн албан тушаалтанд
үйлчилдэг хуучин практик улам өргөн утгаараа хэрэгжих болно. Үндсэн хуулийн
шууд сонгох эрх хэвлэлийн эрх чөлөөгүйгээр хоосон лоозон юм. Сонгон дэвшүүлж
байгаа хүнээ таних боломж олгодоггүй том тойрог, богино хугацаа ч бас шууд
сонгох эрхийг боомилсон ажиллагаа билээ.
Иргэд нэгнийхээ хувь хүний эрхэм чанарыг үгүйсгэн гутаасан үйлдэл байж болохгүй хатуу зарчимтайн зэрэгцээ хуулийн энэ хамгаалалтын цаана ард түмний татварыг зарцуулах эрх олгогдсон улс төрчид нуугдах боломжгүй байдаг нийгмийг л ардчилсан, чөлөөт нийгэм гэх бүлгээ.
Хүмүүс уншиж танилц.Хууль,эрхийн тодорхой ойлголттой болоход тань тус болно.
ReplyDeleteБи Баабаризмаар олон жил "тэжээгдсэн" хүн. Гэхдээ сүүлийн үед таны нийтлэлүүдийг уншаад үнэхээр таалагдаж байна. Чанарын хувьд ч сайн болж. Цаашдын ажил үйлсд нь амжилт хүсэхийн зэрэгцээ өөрийгөө "Хууль санаачлагч" болох шаардлагаа хангасан гэж үзсэн үедээ Нэр дэвшээрэй гэж энүүхэндээ гуймаар байна. Заавал Баабар шиг улс төрөөс л хол байна гэхгүйгээр харин ч улс төрд баймаар байна гэвэл бусад чадвартай залуучуудад УРАМ болох бишүү гэж бодохын. Бидний үе бол зарим нь арай бэлтгэгдээгүй, зарим нь дөнгөж бэлтгэгдэж эхэлж байгаа залуучууд, тань шиг хүмүүсээс суралцмаар, мэдмээр, зөв зүйлсийг нь дагамаар хэрэгцээ машшшшш их байна шүү.
ReplyDelete