Friday, July 19, 2019

Мөрөөдлийн Үндсэн Хууль


Энэхүү Монгол Улсын Үндсэн Хууль-Үндсэн Хуулийн хавсралт 
хуулийн төслийн анхны хувилбар 2000 оны 5-р сард УИХ-ын гишүүн
Баабар-р дамжин УИХ-д өргөн баригдсан

 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Тусгаар тогтнолын тунхаг бичиг

Энэхүү өнөөгийн Монгол нь эртний Хүннүгийн үеэс уламжлан ирсэн нүүдэлчин овог аймгуудын түүхэн өлгий газар нутаг дээр Эзэн богд Чингис хаан  гуравдугаар жарны цагаан барс жил буюу манай эриний 1206 онд байгуулсан Их Монгол улсын шинэ эрин дэх залгамж бөгөөд өнөөгийн баталгаажсан хил хязгаарын хүрээнд энх тайванч байдлаар тусгаар оршихыг эрхэмлэгч  улс мөн болно.
   
Монголын ард түмэн бид: - улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, - хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, - төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, - хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, - эх орондоо хүмүүнлэг, иргэний эрх зүйт ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Тусгаар тогтнол, Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ.

Нэгдүгээр зүйл.

1.1.         Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, парламентын төрт Бүгд найрамдах улс мөн.
1.2.         Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

Хоёрдугаар зүйл

2.1.         Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
2.2.         Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана.

Гуравдугаар зүйл

3.1.         Монгол Улсад засгийн бүх эрх ард түмнээс үүдэлтэй.  Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
3.2.       Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.

Дөрөвдүгээр зүйл

4.1.     Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.
4.2.     Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
4.3.      Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно.
4.4. Монгол улсын тусгаар тогтнолыг үгүйсгэх зорилготой санал асуулга, бусад оролдлогыг хориглоно. 

Тавдугаар зүйл

5.1.         Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.
5.2.         Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
5.3.         Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.
5.4.         Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна. Ингэхдээ Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа гадаад улсуудын хөрөнгийн хэмжээг үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүй хэмжээнд байлгана
5.5.         Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна

Зургадугаар зүйл
6.1.         Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
6.2.         Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.
6.3.         Улсын хилийн шугамаас нэг өртөө зай хүртэлх газар /30 км/, бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн тус улсын Монгол овогтон (Монгол овогт энэ Үндсэн хууль батлагдхаас өмнө тус улсад бүртгэгдэн иргэний үнэмлэхт тэмдэглэгдсэн овгийг тооцно) иргэнд өмчлүүлж болно. Иргэд энэ зүйлийн 6.2-т заасныг харгалзахгүйгээр өөрийн өмчлөлд байгаа газрын хэвийгээс олборлосон хуулиар тогтоосон төрлийн эрдэс баялагийг тэнцүү хувиар Төртэй хамтран эзэмшиж болно. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно
6.4.         Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.
6.5.         Монгол Улсын нутаг дэвсгэрийн дээрхи агаарын зай, нутаг дэвсгэрийн усан мандал төрийн хяналтанд байна.
6.6.         Улсын хилээс дотогш нэг өртөө газар нутаг халдашгүй дархан байх бөгөөд төрийн мэдэлд байна.

Долдугаар зүйл

7.1.         Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.
7.2.         Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн. Оюуны өмчийг хууль бусаар ашиглах, эзэмшихийг хориглоно.
7.3.         Шуудан холбооны нууц, түүний бүрэн бүтэн байдлыг хуулиар хамгаалан баталгаажуулна.

Наймдугаар зүйл

8.1.         Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.
8.2.         Монгол улсын олон улсын гэрээ, түүнийг дагалдах баримт бичгүүдийг тухайн гэрээнд нэгдэж буй талуудын харилцан хүлээн зөвшөөрсөн гадаад хэл дээр үйлдэн хэрэглэж болно.
8.3.         Энэ зүйлийн 8.1 заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө.

Есдүгээр зүйл

9.1.         Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.
9.2.         Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй. Энэ заалт нь шашны зүтгэлтний төрийн байгууллагад сонгогдох, сонгох эрхийг хөндөхгүй.
9.3.         Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.
9.4.         Шашин нь зөвхөн тус улсын иргэдийн санаачлагаар Монголд дэлгэрэн түгэж болох бөгөөд гадаадын болон харъяалалгүй иргэдийн зүгээс Монголын нутаг дэвсгэр дээр тухайн орон нутгийн хувьд уламжлалт бус шашны сурталчилгаа хийхийг хориглоно.
9.5.         Шашны байгууллагуудын зүгээс бусад шашныг гадуурхах, дайсагнахыг уриалсан үйл ажиллагаа явуулбал түүний үйл ажиллагааг хуульд заасан хугацаагаар хорьж болно.  


Аравдугаар зүйл

10.1.      Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн бөгөөд үндэсний болон иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад чиглэсэн гадаад бодлого явуулна. Төрийн эрх барих байгууллагууд гадаад улстай харилцахдаа нэгдмэл байр суурийг баримтлана.
10.2.      Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.
10.3.      Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.

Арван нэгдүгээр зүйл

11.1.      Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.
11.2.      Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно.

Арван хоёрдугаар зүйл

12.1.      Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
12.2.      Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
12.3.      Төрийн сүлд нь Чингис xaaны дээд өвөг болох Бөртэ Чоно, Гоо Маралыг бэлэгдсэн Төрийн алтан соёмбоны хоёр талаар байрласан сууж буй залуу чоно, хэвтэж буй марал согооны дүрс байна. (Их Британи, Австрали улсын сүлдтэй адил төсөөтэй зохиомж чимэглэлтэй сүлд байна)
12.4.      Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
12.5.      Монголын Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
12.6.      Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар “МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТАМГА” гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг Төрийн тэргүүн барина.
12.7.      Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана.

Арван гуравдугаар зүйл

13.1.      Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.
13.2.      Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
13.3.      Opxоны xөвөөн дэxь Хар Xоpyм бол Монголын түүхэн нийслэл мөн. Хар Xорyмд Монголын тулгар төрийн ойн  наадам, ёслолыг арван жил тутамд нэг удаа үйлдэнэ. Хар Хоpyм нь төрийн ордон байрлах нийслэлийн дүүргийн харъяанд байна. 




ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ


Арван дөрөвдүгээр зүйл

14.1.      Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
14.2.      Үндсэн Хуульд зааснаас бусад шалгуураар хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Арван тавдугаар зүйл

15.1.      Монгол Улсын иргэний харъяалал хийгээд харъяат болох, харъяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно. Монгол улсын иргэний харъяалалд орж буй Монгол улсын харъяат бус иргэдийн тоог нэг жилд Монгол улсын нийт иргэдийн 0.05 хувиас хэтрүүлж болохгүй.
15.2.      Монгол Улсын иргэнийг харъяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.
15.3.      Монгол Улсын иргэнд Монгол улсын нутаг дэсгэртэй шууд хиллэдгүй бөгөөд Монгол Улстай энэ талын гэрээ байгуулсан гадаад улсын иргэний харъяалалд давхар байхыг зөвшөөрнө.

Арван зургадугаар зүйл

16.1.      Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
(1)   амьд явах, өөрийн болон бусдын амь биеийг хөндлөнгийн хууль бус халдлагаас хамгаалах, хамгаалуулах эрхтэй. Хуулиар тогтоосон эдгэшгүй  хүнд өвчний улмаас шаналж байгаа хүнд өвчтөний  өөрийнх нь хүсэлтийг хуульд заасан нөхцөлийн дагуу биелүүлсэнээс бусад тохиолдолд хүний амь насыг санаатайгаар бусниулахыг хатуу хориглоно. Өөрийн болон бусдын амь насанд онц ноцтойгоор аюул урчуулж байгаа этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох өөр аргагүй байдал учирсанаас хамгаалалтыг хийж байгаад гэмт этгээдийн амийг хохироосон иргэнд ял шийтгэхгүй;
(2)   эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
(3)   хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, өмчөө хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй. Хүний хувийн өмчид хэн ч хууль бусаар халдах, хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө. Иргэд өмчлөлдөө байгаа эд хөрөнгийг төрөөс олон нийтийн аюулгүй байдалд зориулан гаргасан шаардлагуудад нийцүүлэн эзэмших үүрэгтэй бөгөөд ийм шаардлагад нийцээгүй хөрөнгийг ашиглах, эзэмшихэд хуульд заасан хэмжээгээр төрийн эрх бүхий байгууллагаас хориг тавьж болно. ;
(4)   ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;
(5)   өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;
(6)   эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;
(7)   сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Анхан шатны боловсрол олгохоос бусад хувийн сургуулийг иргэд төрөөс тавих шаардлагад нийцүүлэн ажиллуулж болно;
(8)   соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;
(9)   шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;
(10)нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Tөpийн зүгээс aлив нэгэн нaм олон нийтийн бaйгyyллaгыг тyxaйлaн дэмжсэн бyюy xоpиглосон xyyль гapгaxгүй. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;
(11)улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. Арван хоёр нас хүрээгүй хүүхдийн хууль бус үйлдлийн хариуцлагыг түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч хуульд заасан хэмжээнд хариуцна;
(12)төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;
(13)халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүнийг шүүхээр яллагдсан гэмт хэрэгтэнтэй адил нөхцөлд цагдан хорих, хуулийн байгууллагаас түүний нэр хүндэд харшлах мэдээлэлийг түгээхийг хориглоно. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
(14)Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг энэ зүйлийн 16.1.(11) –д зааснаас бусад тохиолдолд түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;
(15)шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;
(16)итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэн нэвтрүүлэх,  тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Үг хэлэх, хэвлэн нийтлэх болон мэдээлэн нэвтрүүлэх эрх чөлөө нь хүчирхийлэл, садар самуун, хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчлах болон бусдын хуулиар хамгаалагдсан нэр хүнд, оюуны өмчид халдах эрхийг олгохгүй. Tөpийн зүгээс aлив нэгэн xэвлэл мэдээллийн xэpэгслэлийг тyxaйлaн дэмжсэн болоод xоpиглосон xyyль гapгaxгүй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
(17) мэдээлэлийг хуулийн хүрээнд олж авах, мэдээлэх эрх чөлөөтэй. Өөрөө олсон, эсвэл мэдээлэлийг эзэмших эрхийг мэдээлэлийн хууль ёсны эх үүсвэрээс хуулийн хүрээнд шилжүүлж авснаас бусад мэдээлэлийг ашиг олох зорилгоор нийтэд түгээхийг хориглоно. Хуулиар зөвшөөрөөгүй аргаар олсон мэдээлэлийг үндэслэн хүнийг гэмт хэрэгт шийтгэхийг хориглоно.
(18) төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;
(19) улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга орших суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.
(20) Үндсэн хуулиар баталгаатай олгогдсон эрхээ хамгаалах, эрхэнд нь хууль бусаар халдагч этгээдийн эсрэг хуулийн хүрээнд хариу арга хэмжээ авах эрхтэй.

Арван долдугаар зүйл

17.1.      Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:
(1)   Үндсэн хууль, бусад хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрхийн бусад актуудыг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
(2)   Шүүхийн өмнө тангараг өргөсөн үедээ шүүхээс хүссэн тохиолдолд зөвхөн үнэнийг мэдүүлэх;
(3)   хүний эрх, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
(4)   өөрийн үр хүүхэд, албан ёсоор асрамжиндаа авсан бусад хүүхдийг асран өсгөх, тэднийг эх орноо хайрлан хамгаалах, хууль ба хүнлэг ёсыг дээдлэн хүндэтгэх хүмүүжлээр хүмүүжүүлэх,  
(5)   төрийн өмнө өөрийн орлогыг шударгаар мэдүүлэх, хуулиар ногдуулсан албан татвар төлөх;
(6)   эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах
(7)   байгаль орчноо хайрлан хамгаалах, түүнийг зөв зохистой ашиглах талаар тэмцэх.
17.2.      Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, өндөр настныг халамжлах  нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.
17.3.      Иргэд иргэний үүргээ биелүүлэх нь өөрийн эрхийг бүрэн эдлэх баталгаа мөн.

Арван наймдугаар зүйл

18.1.      Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харъяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.
18.2.      Монгол Улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг харъяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална.
18.3.      Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харъяалалгүй хүний эрх, үүргийг өөрийн хуулиар тогтооно.
18.4.      Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харъяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол улсад орогнох эрх олгож болно.
18.5.      Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.

Арван есдүгээр зүйл

19.1.      Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.
19.2.      Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.
19.3.      Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.
19.4.      Хүний бие мах бодийн хуулиар зөвшөөрөгдсөн хэсгүүдээс бусдыг байгалийн жам ёсны бус аргаар буй болгохыг хориглоно.  


ГУРАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

НЭГ.  УЛСЫН ИХ ХУРАЛ

Хорьдугаар зүйл

20.1.      Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална.

Хорин нэгдүгээр зүйл

21.1.      Улсын Их Хурал хоёр танхимтай, 100 гишүүнтэй, байнгын ажиллагаатай байна.
21.2.      Улсын Их Хурал нь 27 гишүүнтэй Дээд Хурал, 73 гишүүнтэй Төлөөлөгчдийн Хурлаас бүрдэнэ.
21.3.      Дээд Хурлын гишүүнд дөчин нас хүрсэн Монгол улсын уугуул иргэдээс аймаг тус бүрээс нэг, нийслэлийн дүүрэг тус бүрээс нэг хүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно. Дээд Хурлын гишүүнийг хоёр шаттай сонгуулиар зургаан жилийн хугацаагаар сонгогчдын олонхийн саналаар сонгоно.  Дээд хурлын гишүүдийг сонгох тойргуудыг хоёр бүлэгт хувааж эхний бүлгийн сонгууль явагдсанаас гурван жилийн дараа дараагийн бүлгийн сонгуулийг явуулна.
21.4.      Төлөөлөгчдийн хурлын гишүүний сонгуулийг холимог аргаар явуулна. Сонгуулийн тойргийг аймаг дүүргийн зарчмаар байгуулах ба ингэхдээ зарим тойргийг хэд хэдэн аймаг дүүргийг хамтатган байгуулж болно. Сонгуулийн тойрог тус бүрд улс төрийн намууд багаар нэр дэвшүүлэн өрсөлднө. Сонгогч сонгуулийн тойргийн мандатын тоогоор нэр дэвшигч тус бүрээс сонгох ба аль нэг нам эвслийн нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнгээр хамгийн олон санал авсан нам эвсэлийн баг нь тухайн тойрогт ноогдох Төлөөлөгчийн хурлын бүх суудлыг авна. Төлөөлөгчийн хуралд улс төрийн намаас сонгогдон томилогдож байгаа гишүүдийн хүйсийн харьцаа 20 хувиас цөөнгүй, 80 хувиас олонгүй байна. Төлөөлөгчийн хурлын сонгуулийн тойрог бүрээс тус бүр нэг бие даагч сонгогдож болох бөгөөд бие даагчдын хамгийн олон санал авсан нэр дэвшигч, тус тойрогт ялсан намын нэр дэвшигчдийн аль нэгнээс нь олон санал авсан байвал Төлөөлөгчдийн хуралд сонгогдсонд тооцогдож тус тойрогт ялсан намын хамгийн цөөн санал авсан нэр дэвшигч хасагдана. 
21.5.      Улсын Их Хурлын хуралдаануудыг санал хураалт хүчинтэй болох тооны гишүүд хуралдаанд цугларсан үед хүчинтэйд тооцно. Улсын Их Хурлын гишүүн өөрийн харъяалах танхимын нэг удаагийн чуулганы нийт зарлагдсан хуралдааны талаас илүүд оролцоогүй бол түүний санал хураалтанд оролцох эрхийг дараагийн чуулганы хугацаанд түдгэлзүүлж, хэрэв давтагдвал түүнийг бүрэн эрхийг хасаж хуульд заасан журмын дагуу нөхөн сонгууль явуулна. Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн болон эгүүлэн татах тухай Үндсэн хуульд зааснаас бусад журмыг хуулиар тогтооно.
21.6.     Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүний ирцийн асуудлыг хуулиар зохицуулан хөнгөлөлт үзүүлж болно.
21.7.      Улсын Их Хурлын танхимуудын хуралдаан, танхимуудад харъяалагдах бусад хуралдааныг даргалагч нар нь тухайн хуралдаанаар хэлэлцэгдэж буй асуудлуудыг эцэслэн томъёолж санал хураалтанд оруулах эрхээр хангагдна.
21.8.      Танхимууд чуулганы хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах ба ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

Хорин хоёрдугаар зүйл

22.1.      Улсын Их Хурал хуульд заасан онцгой чухал болон дараахь үндсэн асуудлуудыг авч хэлэлцэхээр асуудлыг хэлэлцэхээр нэгдсэн хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа хуралдна. Үүнд:
(1)   Үндсэн хуулийн хавсралт хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;
(2)   Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох буюу эгүүлэн татах;
(3)   Үндэсний аюулгүй байдалд хамаарах нэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;
(4)   Хууль, дүрэм зөрчигчдөд ногдуулах шийтгэвэрийн нэгжийн хэмжээг тогтоох;
(5)   Улсын Их Хурлын аль нэг танхим, эсвэл Засгийн газрын зүгээс Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн улс орны нэн чухал асуудлууд.
22.2.      Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Дээд Хурлын гишүүд бүрэн бүрэлдхүүнээрээ,. Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намын төлөөллийн харьцааг хадгалсан тооны Төлөөлөгчдийн Хурaлын 27 гишүүнийг томилон оролцуулна. Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Төлөөлөгчдийн хурлын гишүүн бүр  Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд  нэгээс доошгүй удаа оролцсон байна.
22.3.      Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдсэн аливаа асуудал нь нэгдсэн хуралдаанд оролцсон 28 буюу түүнээс олон гишүүний саналаар шийдвэрлэгднэ
22.4.      Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааныг гишүүдийн зүгээс хүндэтгэх шалтгаангүйгээр таслах, улс төрийн шалтгаанаар хурал хаяхыг хориглох ба хэрэв үүнийг зөрчвөл буруутан гишүүний бүрэн эрхийг ээлжит нэг чуулганы хугацаанд түдгэлзүүлнэ.

ХОЁР.  ДЭЭД ХУРАЛ

Хорин гуравдугаар зүйл

23.1.      Дээд Хурал Монголын ард түмний эв нэгдэл, Үндсэн хуулийг сахиулах баталгааг илэрхийлэгч мөн.
23.2.      Дээд Хурал, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.
23.3.      Дээд Хурлын гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана
23.4.      Дээд хурлын гишүүн улс төрийн аливаа нам эвсэлд хамаарагдахгүй. Хэрэв Дээд хуралд сонгогдсон хүн улс төрийн намд харъяалалтай бол Дээд хурлын гишүүн байх хугацаандаа уг намын гишүүнчлэлээс түдгэлзсэн байна.
23.5.      Дээд Хурал аливаа шийдвэрийг тус хурлын бүрэн эрхээ эдэлж байгаа, санал хураалтанд оролцох эрх бүхий нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэн гаргана.

Хорин дөрөвдүгээр зүйл


24.1.  Дээд Хурал дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
(1)   Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Төсөвийн хуулиас бусад хууль, Үндсэн Хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, үндэсний ашиг сонирхолд нийцсэн эсэхийг магадласаны үндсэн дээр хориг тавих, эцэслэн батлах, эс батлах;
(2)   Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар томилоход хориг тавих. Дээд Хурлын энэ талаар тавьсан хоригийг Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, Төлөөлөгчдийн Хурлын нийт гишүүний тал хувь нь хүлээж аваагүй бол Ерөнхий сайдыг томилох Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
(3)   Улсын төсвийн тодорхой заалтуудад хориг тавих;
(4)   Нутаг дэвсгэрийн захиргааны удирдлагыг Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу хэрэгжүүлэх, Төлөөлөгчдийн Хурлаас өргөн мэдүүлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх;
(5)   уучлал үзүүлэх;
(6)   Монгол Улсын харъяат болох, харъяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
(7)   Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
(8)   Үндсэн Хуулийг тайлбарласан дээд шүүхийн тайлбарыг эцэслэн батлах, хэрэв тайлбарыг эс баталбал маргаантай тайлбарын талаар эцсийн шийдвэр гаргах, Үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэсэн Дээд шүүхийн шийдвэрийг батлах, Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих;
(9)   Их Хуралдай, Засгийн газар, Дээд шүүхийн гишүүн хууль зөрчсөн эсэхийг тогтоохын тулд тэдгээрийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах, мөн тэдгээрийн Үндсэн Хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүн хэлэлцэж, бурууг тогтоовол бүрэн эрхийг хасах.
24.2.      Энэ зүйлийн 24.1.(9)-д заасан шүүн хэлэлцэх ажиллагааг Дээд Шүүхийн дарга даргална

Хорин тавдугаар зүйл

25.1.      Дээд Хурaлын гишүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг 3 жилийн хугацаатайгаар Улсын Их Хурал сонгоно
25.2.      Дээд Хурлын гишүүн нэрээ бие дааж Ерөнхийлөгчид дэвшүүлнэ.
25.3.      Ерөнхийлөгчийг сонгохдоо эхлээд Дээд Xурлаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн гишүүдээс Төлөөлөгчдийн Xурал санал хурааж хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг тодруулна. Төлөөлөгчдийн Xурлаар сонгогдож шалгарсан хоёр нэр дэвшигчээс Дээд Xурал санал хурааж олонхийн санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдох эрх олох бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдсанаар Ерөнхийлөгчөөр сонгогдно.
25.4.      Хэрэв Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдаагүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг хуульд заасан журмын дагуу дахин явуулна.
25.5.      Ерөнхийлөгчийг зөвхөн гурван удаа улируулан сонгож болно. Ерөнхийлөгчөөр дөрвөн удаа сонгогдож байсан хүн Дээд Хуралд дахин сонгогдсон тохиолдолд түүнийг Ерөнхийлөгчөөр сонгохгүй.
25.6.      Ерөнхийлөгчийн сонгуулийг Дээд Хурлын ээлжит сонгууль бүрийн дараа явуулах ба товыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Дээд Xурлын ээлжит сонгуулийн өмнө гаргана.

Хорин зургадугаар зүйл

26.1.      Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн мөн.

Хорин долдугаар зүйл

27.1.      Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
(1)   Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Дээд Хурлын шийдвэрийг илэрхийлсэн зарлиг гаргах
(2)   гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хурлaaс зөвшөөрсөн асуудлаар Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
(3)   Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
(4)   Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
(5)   Төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд төрийг төлөөлөн ёслол үйлдэх.

Хорин наймдугаар зүйл

28.1.      Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
28.2.      Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль батлагдсанаас хойш гуч хоногийн дотор "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн ард түмэн, Дээд шүүх, зэвсэгт хүчний өмнө тангараг өргөнө.

Хорин есдүгээр зүйл

29.1.      Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

Гучдугаар зүйл

30.1.      Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Дээд Хурлын хуралдааныг даргалах бөгөөд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж Төлөөлөгчдийн Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, санал оруулж болно. 
30.2.      Ерөнхийлөгчийг эзгүйд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааныг Төлөөлөгчдийн Xурлын дарга, Дээд Хурлын хуралдааныг тус хурлын хамгийн ахмад настай гишүүн даргална.
30.3.      Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болох ба хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд Ерөнхийлөгч бүрэн эрхээ нэн даруй хэрэгжүүлэх үүрэгтэй.

Гучин нэгдүгээр зүйл

31.1. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.
31.2. Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Төлөөлөгчдийн Хурлын дүгнэлт, эсвэл Дээд Хурлын есөөс цөөнгүй гишүүдийн саналыг үндэслэн Дээд Хурлаар хэлэлцэж, нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулна.

Гучин хоёрдугаар зүйл

32.2.      Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Ерөнхий сайд хэрэгжүүлнэ.
32.3.      Хэрэв Засгийн газар хугацаанаас өмнө огцорсон байвал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Төлөөлөгчдийн Xурaлын дарга хэрэгжүүлнэ.
32.4.      Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг 45 хоногийн дотор зарлан явуулна.
32.5.      Ерөнхий сайд, Төлөөлөгчдийн хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.

ГУРАВ. ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Гучин гуравдугаар зүйл

33.1.      Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
33.2.      Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Эсвэл Үндсэн хуульд заасан бусад нөхцөл бүрдвэл Төлөөлөгчдийн Xурал тарна. Ийнхүү тарах шийдвэр гарсан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Төлөөлөгчдийн Хурал хууль батлахаас бусад бүрэн эрхээ эдэлнэ.

Гучин дөрөвдүгээр зүйл

34.1.      Төлөөлөгчдийн Хурлын гишүүн бол ард түмний төлөөлөл мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
34.2.      Төлөөлөгчдийн Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Төлөөлөгчдийн Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

Гучин тавдугаар зүйл

35.1.      Төлөөлөгчдийн Хурлын даргыг Төлөөлөгчдийн Хурaлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно.
35.2.      Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.
35.3.      Төлөөлөгчдийн Хурлын даргын эзгүйд түүнийг байнгын хороодын дарга нар ээлжлэн орлох ба дарааллыг Төлөөлөгчдийн Xурлын дарга тогтооно.

Гучин зургадугаар зүйл

36.1.      Төлөөлөгчдийн Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
(1)   хууль анхлан батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
(2)   төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, Засгийн газрыг эмхлэн байгуулах, огцруулах; Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх
(3)   Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Төлөөлөгчдийн Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;
(4)   Хуульд зааснаар Төлөөлөгчдийн Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;
(5)   төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;
(6)   хууль, Төлөөлөгчдийн Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;
(7)   улсын хил тогтоох;
(8)   Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох;
(9)   улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох;
(10)өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;
(11)Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах;
(12)ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;
(13)Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бүхий байдал зарлах, цуцлах;
(14)энэ зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсхүл энэ тухай гаргасан дээд хурлын шийдвэрийг  батлах, хүчингүй болгох;
36.2.      Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
(1) улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
(2) Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
36.3.      Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.
36.4.      Төлөөлөгчдийн Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

 Гучин долдугаар зүйл

37.1.      Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
37.2.      Төлөөлөгчдийн Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.
37.3.      Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг Төлөөлөгчдийн Хурлын дарга товлон зарлана.
37.4.      Дээд Хурал онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш далан хоёр цагийн дотор Төлөөлөгчдийн Хурал онцгой чуулганаа тусгайлан товлохгүйгээр чуулна.
37.5.      Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Төлөөлөгчдийн Хурaлын нийт гишүүний олонхи хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, Төлөөлөгчдийн хурлын 37 ба түүнээс дээш тооны гишүүний саналаар aсyyдлыг шийдвэрлэнэ.

Гучин наймдугаар зүйл

38.1.      Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.
38.2.      Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

Гучин есдүгээр зүйл

39.1.      Төлөөлөгчдийн Хурлын гишүүн нь Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй.

ДӨРӨВ. мОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Дөчдүгээр зүйл

40.1.      Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.
40.2.      Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
(1)   Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
(2)   шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хурилдaйд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэx;
(3)   салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
(4)   хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
(5)   төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
(6)   улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
(7)   хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
(8)   төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;
(9)   Улсын Их Хурилдaйн зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.
40.3.      Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Дөчин нэгдүгээр зүйл

41.1.      Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
41.2.      Засгийн газрын гишүүд нь Ерөнхий Сайд, Төрийн хяналт хариуцсан Шадар Сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Xyyль зүйн сaйд, бусад гишүүд байна. Шадар Сайд бусад яaмны сaйдыг xaвсpaн эpxэлж болоxгүй.  
41.3.      Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын Гишүүнийг томилно. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Төлөөлөгчдийн Хурaлын гишүүн томилогдно.
41.4.      Энэ зүйлийн 41.3 заалтыг харгалзахгүйгээр Ерөнхий Сайдаас бусад Засгийн газрын гишүүдийн тал хүртэл хувьд Төлөөлөгчдийн Хурaлын гишүүн бус хүнийг томилж болох бөгөөд тийм тохиолдолд энэ хүн нь заавал Төлөөлөгчдийн Хурaлын ээлжит сонгуульд нэр дэвшигч байна.
41.5.      Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Төлөөлөгчдийн Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.
41.6.      Ерөнхий сайдаас бусад засгийн газрын гишүүдийг сонгохдоо дараахь зарчмыг баримтлана. Үүнд:
-        хариуцах салбарын үйл ажиллагааны онцлогт хамаарах мэдлэг, боловсролтой байх, улс төpийн салбарт ажиллаж тодоpxой тypшлaгaтaй болсон байх.
-        хариуцах салбарт хамаарах аливаа аж ахуйн нэгжээс мөнгөн хамааралгүй байх ба тэдгээрийн хувьцаа, бонд зэргийг эзэмшдэггүй байх.

Дөчин хоёрдугаар зүйл

42.1.      Төлөөлөгчдийн Хуралд нийт суудлын гуравны хоёроос дээш суудал аваагүй аливаа нам, намуудын эвсэл засгийн газрыг дангаараа байгуулахгүй.
42.2.      Энэ зүйлийн 42.1 заалтыг харгалзахгүйгээр Төлөөлөгчдийн Xуралд тал хувиас доогуур суудал авсан нам, болон намуудын эвсэл сөрөг хүчин болохоо албан ёсоор мэдэгсэн тохиолдолд Төлөөлөгчдийн хуралд суудлын талаас дээш, гуравны хоёроос доош хувийг авсан нам, намуудын эвсэл Засгийн газрыг дангаараа бүрдүүлж болно.  
42.3.      Засгийн газрын бүрэн эрх дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байна.
42.4.      Засгийн газрын бүрэн эрх Төлөөлөгчдийн Хурaлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.
42.5.      Төлөөлөгчдийн Xурaлын шинээр байгуулагдсан танхим Засгийн газрыг 50 хоногийн дотор , хугацаанаас өмнө огцорсон Засгийн газрын оронд шинээр байгуулах Засгийн газрыг 30 хоногийн дотор томилж чадаагүй бол Төлөөлөгчдийн Xурал тарна.
42.6.      Ерөнхий сайд Төлөөлөгчдийн Xурaлаас сонгогдсоноос хойш 72 цагийн дотор Дээд Xурал түүнд хориг тавих, хориг эс тавих асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд аливаа шийдвэр гараагүй бол Ерөнхий Сайдыг сонгосон Төлөөлөгчдийн Хурaлын шийдвэр хүчин төгөлдөр болно.
42.7.      Хэрэв засгийн газар хугацаанаас өмнө огцорвол Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь шууд чөлөөлж, шинэ Ерөнхий сайдыг томилогдтол Ерөнхий сайдын үүргийг засгийн газрын гишүүдийн аль нэгээр гүйцэтгүүлнэ.
42.8.      Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Засгийн газрын аль нэг гишүүнээр хавсруулан гүйцэтгүүлнэ.

Дөчин гуравдугаар зүйл

43.1.      Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.
43.2.      Засгийн газар үйл ажиллагаагаа Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана.
43.3.      Төлөөлөгчдийн Xуралд сөрөг хүчин болсон нам, намуудын эвсэл гүйцэтгэх засаглалын эрхийг эдлэхгүй сүүдрийн засгийн газар байгуулж болно. Сүүдрийн засгийн газар нь эрх барьж буй засгийн газрын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд ажиглалт хийх эрхээр хангагдах ба энэ ажиглалт хийх нөхцөл, хязгаарлалтыг хуулиар тогтооно.

Дөчин дөрөвдүгээр зүйл

44.1.      Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Дөчин тавдугаар зүйл

45.1.      Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж болно.
45.2.      Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
45.3.      Төлөөлөгчдийн Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Дээд Xурaлын санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
45.4.      Төлөөлөгчдийн Хуралын гишүүдийн гуравны нэгээс цөөнгүй гишүүд Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
45.5.      Засгийн газар Үндсэн Хуульд харшилсан үйл ажиллагааны улмаас хугацаанаас өмнө огцорвол Төлөөлөгчдийн Хурлын гишүүн байсан уг Засгийн газрын гишүүдийг Төлөөлөгчдийн Хурлаас эгүүлэн татна.

Дөчин зургадугаар зүйл

46.1.      Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Төлөөлөгчдийн Хурал уул асуудлыг дөчин тавдугаар зүйлийн 45.3. - т заасан журмаар шийдвэрлэнэ.

Дөчин долдугаар зүйл

47.1.       Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.
47.2.       Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Төлөөлөгчдийн Хурал хүчингүй болгоно.

Дөчин наймдугаар зүйл

48.1.      Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
48.2.      Засгийн газрын гишүүнээс бусад улс төрийн албан тушаалд Төлөөлөгчдийн Xурaлын ээлжит сонгуульд ядaxнaa нэг yдaa нэр дэвшиж бaйсaн xүнийг томилно. Төрийн албадын бусад удирдлагыг томилохдоо зөвхөн мэдлэг, мэргэжлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний замаар сонгох зарчмыг удирдлага болгоно.
48.3.      Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.
48.4.      Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.

 

ТАВ. ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ

Дөчин есдүгээр зүйл

49.1.      Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.
49.2.      Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг Үндсэн хуулийн 24-р зүйлд зааснаас бусад тохиолдолд өөр байгууллага, иргэн  эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.
49.3.      Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.

Тавьдугаар зүйл

50.1.      Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
50.2.      Шүүх ажиллагааны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
50.3.      Шүүх улсын төсвөөс болон шүүхийн хураамжаар санхүүжинэ. Шүүхийн хураамжийн хэмжээг хуулиар тогтооно.

Тавин нэгдүгээр зүйл

51.1.      Шүүгчийн шийдвэр хараат бус байж, гагцхүү хуульд үндэслэгднэ. Шийдэж буй хэргийн талаар хуульд хангалттай зохицуулалт байхгүй бол өмнөх төсөөтэй хэргийг шийдсэнтэй адил буюу эрүүл оюун ухаанд сууриласан өөр шийдвэр гаргана.
51.2.      Шүүгчийн халдашгүй байдал, хараат бус байдлыг хуулиар хамгаална.
51.3.      Шүүгчийг сонгон шалгаруулах, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.
51.4.      Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүй.
51.5.      Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Тавин хоёрдугаар зүйл

52.1.      Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
(1)   хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
(2)   давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;
(3)   хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар, доод шатны шүүх Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;
(4)   хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;
(5)   хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.
52.2.      Үндсэн хуулийн талаархи маргааныг шийдвэрлэсэнээс бусад Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.
52.3.      Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.

Тавин гуравдугаар зүйл

53.1.      Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгч гэсэн 9 дээд шүүхийн гишүүнээс бүрдэнэ.
53.2.      Улсын дээд шүүхийн шүүгчдийг, улсын нийт шүүгчдийн дунд санал асуулга явуулж сонгох ба түүнийг 65 нас хүртэл нь хууль гаргаж томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Дээд Хурал сонгоно.
53.3.  Таваас доошгүй жил шүүгчээр ажилласан, дөчин таван нас хүрсэн Монгол Улсын иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, өмгөөлөх ажлын дадлага туршлага бүхий гучин таваас дээш насны Монгол улсын иргэнийг бусад шүүхийн шүүгчээр Ерөнхийлөгч томилж болно.
53.4.      Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.

Тавин дөрөвдүгээр зүйл

54.1.      Хуулийн тусгай заалтуудад тусгагдсан захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх , шийтгэвэр ногдуулах ажиллагааг зөвхөн хуулийн дагуу эрх олгогдсон улсын байцаагч нараар гүйцэтгүүлнэ. Ингэхдээ дээрхи эрхийг дагнасан шүүх батламжлана.
54.2.      Шүүх хурлыг мэтгэлцэх зарчмаар явуулна.
54.3.      Шүүгч шүүгдэгчиийн буруутай эсэхийг тогтоохдоо зөвхөн хуулийн хүрээнд олсон хөдөлбөргүй нотлох баримтанд үндэслэн дүгнэлт гаргана. Хэрэв  эдгээр нотлох баримтыг хангалтгүй буюу хуулийн дагуу олоогүй гэж шүүх үзвэл нэмэлт мөрдөн байцаалтанд хэргийг буцаах  буюу шүүгдэгчид ашигтай өөр шийдвэрийг гаргана.

Тавин тавдугаар зүйл

55.1.      Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.
55.2.      Монгол хэл мэдэхгүй шүүгдэгчид хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно.

Тавин зургадугаар зүйл

56.1.      Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.
56.2.      Шүүхийн танхимд шүүгч шийдвэр гаргах дүгнэлт хийхэд ашиглахаас бусад зорилгоор гэрэл зураг авах, дүрс болон дуу бичлэг хийхийг хориглоно.

 Тавин долдугаар зүйл

57.1.      Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй.
57.2.      Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

Тавин наймдугаар зүйл

58.1.       Прокурор  эрүүгийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, мөрдөн байцаах ажиллагааг удирдан явуулах ба шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
58.2.       Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Дээд Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
58.3.       Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.



ЗУРГАА. ТӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ, ДЭГ ЖУРАМ

Тавин есдүгээр зүйл

59.1.      Дээд Хурлын гишүүн, Төлөөлөгчдийн Хурлын гурваас цөөнгүй тооны гишүүн хамтарч, Засгийн газар Үндсэн Хууль, Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөс бусад хуулийг санаачлах эрх эдэлнэ.
59.2.      Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна. Ийн уламжилсан хуулийн төслийг хууль санаачлагч хүлээн авч, ашиг сонирхлын зөрчилгүй, нийтийн эрх ашигт нийцнэ гэж үзвэл албан ёсоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн барьж болно. 
59.3.      Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хууль хүчин төгөлдөр болно.
59.4.      Хуулийг Улсын Их Хурлын танхимуудад хэлэлцэх үед уг хуулийг санаачлагч болон түүний төлөөлөгчийг үг хэлэх бололцоогоор хурал даргалагч хангах үүрэгтэй.

Жардугаар зүйл

60.1.      Хууль Төлөөлөгчдийн Xурлаар батлагдмагц түүнийг Дээд Xурал чуулганы 30 хоногийн дотор батлах, эсвэл эс батлах шийдвэр гаргана. Энэ талаар аливаа шийдвэр Дээд Xурaлаас гараагүй бол 31 дэх хоногоос эхлэн хууль эцэслэн батлагдсанд тооцогдно. Энэ заалт Үндсэн хуулийн хавсралт хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад хамаарахгүй.
60.2.      Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах , хүчингүй болгоход хууль гаргана.
60.3.      Олон улсын байгууллага, эвсэлд Монгол Улс элсэх, түүнээс гарах гэрээ, шийдвэрийг хуулиар батлах бөгөөд энэхүү гэрээний заалтууд дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Жаран нэгдүгээр зүйл

61.1.      Монгол улсын хууль тогтоомжууд эн тэргүүнд үндэсний аюулгүй байдал, үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт заасан хүний эрхийг баталгаажуулан хамгаалахад чиглэгдсэн байна.
61.2.      Монгол Улсын хууль, эрх зүйн тогтоолцоо нь дараахь зарчимд тулгуурлана. Үүнд;
(1)   Эх хуулиуд төрөлжсөн байх ба төсөл нь Улсын Их Хуралд өргөн барихаас өмнө Үндсэн хуулийн хавсралт хуулиар батлагдан гаргах эх хуулийн төрөлжүүлсэн жагсаалтанд нэр нь бүртгэгдсэн байх;
(2)   хууль, түүнд нийцүүлэн гаргах дүрмүүд нь хоорондоо болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөхгүй байх буюу тодорхой нэг төрлийн асуудлыг өөр, өөрөөр шийдэхгүй байх нөхцөлийг хангасан байх, ;
(3)   зүйлүүдийн нэрлэх боломжтой, өөрчлөлт шинэчлэл хийхэд тохиромжтой хэлбэрээр дугаарлагдсан, өөрчлөлт шинэчлэлтийн аль болох бага хийхүйцээр зохицуулах асуудлыг хамарсан байх;
(4)   Хууль дүрмийн заалтуудыг биелүүлэх этгээдийн эрх үүргийг тодорхой заасан байх, субектив дүгнэлт гаргах, хэн нэг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрөөр тайлбарлах боломжийг хаасан байх, зүйл заалтуудыг үндэслэн хариуцлага тооцох боломжийг хангасан байх, хариуцлага тооцох заалтууд нь хууль дүрэм зөрчихөөс урьдчилан сэргийлэх нөлөөлөлтэй байх;
(5)   Хуульд шийтгэвэрийг нэгжээр илэрхийлэх ба түүний адилтгах хэмжээг жил тутам Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар тогтооно.
(6)   Дэлгэрэнгүй байх, нэг заалтаар аль болох цөөн асуудлыг хамруулан зохицуулах, зүйл заалтыг эсрэг утгаар тайлбарлах нөхцөлийг хаасан байх;
(7)   батлагдах үед хүчин төгөлдөр байгаа Монгол улсын олон улсын гэрээний заалтуудтай зөрчилдөхгүй байх;
(8)   Хууль дүрмийн шаардлагыг биелүүлснээр нийгэмд өгөх ашиг тус нь түүнийг биелүүлэх өртгөөс давж байх нөхцөлийг хангасан байх;
(9)   Хуулийн хүрээнд гаргах дүрэм , бусад эрхийн актуудыг гаргах түвшинг тодорхой заасан байх;
(10)Аливаа салбар, байгууллагыг хуульчлахдаа түүнийг удирдлагын үүрэг эрхийг, заавал заасан байх, эрхийг шилжүүлэн хэрэгжүүлэх боломжийг хангасан байх.
(11)Тодорхой бус нэр томъёо хэрэглээгүй байх, утга нь алдагдахгүй тохиолдолд нэр томъёог зөвхөн Монгол хэлээр илэрхийлсэн байх.
61.3.      Энэ зүйлийн 61.2 (1) заалт хууль хүчингүй болгох, нэмэлт өөрчлөлт оруулах  тухай хууль болон үндсэн хуулийн хавсралт хуульд хамаарахгүй.
61.4.      Хуулийн хүрээнд гарсан дүрэм, журам хуулийн нэгэн адил хүчинтэй үйлчилнэ.
61.5.      Хууль, дүрмүүд нь энэ зүйлийн 61.2 заалтын шаардлагуудыг хангасан тохиолдолд хэвшмэл нэг хэв загвараар болон дэвшилтэт бусад хэлбэрээр бичигдэж болно.
61.6.      Хуулийн төслийн талаар олон нийтийн санал авах, хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бусад журмыг хуулиар батлана.

Жаран хоёрдугаар зүйл

62.1.      Төрийн хууль тогтоомжийг бүх нийтээр хүндэтгэн сахина.
62.2.      Төрийн байгуулагын бүх шатны сонгуульд шудрага өрсөлдөөнийг эрхэмлэнэ. Хэрэв иргэд, улс төрийн хүчний зүгээс сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлөхийг оролдсон нь эрх бүхий байгууллагаар тогтоогдвол уг сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин сонгууль явуулах ба, буруутан иргэн, улс төрийн хүчнийг тухайн сонгуульд оролцох эрхийг хуульд заасан хугацаагаар хасна. Сонгуулийг хөтлөн явуулах байгуулагын удирдлага улс төрийн намд харъяалалгүй байна.
62.3.      Төрийн зүгээс иргэд, хуулийн этгээдэд олгох аливаа зөвшөөрөл нь зөвхөн хууль, түүний хүрээнд гаргасан эрхийн бусад актуудад үндэслэгдсэн байх ба иргэд, хуулийн этгээдүүдэд хууль эрхийн үндэслэлгүйгээр холбогдох зөвшөөрлүүдийг олгохоос төрийн байгууллагууд татгалзаж болохгүй. Харин хууль эрх зүйн орчин бүрэлдэн бий болоогүй нөхцөлд төр шаардлагатай гэж үзвэл зарим үйл ажиллагааг эрхлэн явуулах эрхийг иргэд, хуулийн этгээдүүдэд олгохоос тодорхой хугацаагаар түдгэлзэж болно.

 

ДОЛОО. ТӨРИЙН САНХҮҮ, ХӨРӨНГӨ

Жаран гуравдугаар  зүйл

63.1.      Төгрөг, мөнгө нь Монгол Улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бөгөөд тус улсын доторхи санхүүгийн бүх гүйлгээний үндсэн хэрэглүүр мөн.
63.2.      Улсын Их Хурлын зөвшөөрсөн хэмжээгээр төгрөг, мөнгийг гүйлгээнд гаргах эрх зөвхөн Монгол Банкинд хадгалагдна.
63.3.      Гадаад улсын мөнгөн тэмдэгтийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрэглэх журмыг хуулиар тогтооно.

Жаран дөрөвдүгээр зүйл

64.1.      Жил бүрийн 4-р сарын 01-д санхүүгийн жил эхлэж 3-р сарын 31-нд дуусна.

Жаран тавдугаар зүйл

65.1.      Төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
65.2.      Нийгэмд төрийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр байгуулагдсан Засгийн газрын агентлаг, албад өөрийгөө санхүүжүүлж болно. Энэ заалт хүчний байгууллагуудад хамаарахгүй.
65.3.      Төрийн албан татварыг хуулиар, төрийн үйлчилгээний бусад хураамж, ноогдолыг зөвхөн хуулийн хүрээнд гаргасан дүрэм журмаар тогтоон оногдуулна.

Жаран зургадугаар зүйл

66.1.      Улсын төсвийг хууль гаргахгүйгээр Төлөөлөгчдийн хурал дангаараа батлана. Дээд хурлаас төсвийн төслийн заалтуудын тал хувьд нь хориг тавьж болох ба харин Төлөөлөгчдийн хурлаас баталсан төсвийг бүхэлд нь буцаах эрхгүй. Дээд хурлаас тавьсан хоригийг Төлөөлөгчдийн хурал заалт тус бүрээр нь авч хэлэлцэн шийдвэрлэнэ.
66.2.      Улсын төсвийн төслийг санхүүгийн жил дуусахаас 60 хоногоос өмнө Засгийн газраас Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж, Төлөөлөгчдийн хурал уг төслийг 30 хоногийн дотор хэлэлцэн батлана. Төлөөлөгчдийн хурал төсвийн төслийг Засгийн газрын үйл ажиллагаанаас шалтгаалан уг хугацаанд батлаагүй бол Засгийн газар огцрох ба Төлөөлөгчдийн хурлаас шинэ засгийн газрыг томилон санхүүгийн жил эхлэхээс өмнө төсвийг батална.
66.3.      Дээд хурлаас улсын төсвийн зүйл, заалтуудад хоригийг төсөв Төлөөлөгчдийн хурлаар барлагдсанаас хойш 10 хоногийн дотор эсвэл төсвийн төслийг Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж байх үед тавибал зохино. Хугацаа хэтэрч тависан хоригийг онцгой ач холбогдолгүй хэмээн Төлөөлөгчдийн хурлын 25–аас цөөнгүй гишүүн үзвэл Төлөөлөгчдийн хурал авч хэлэлцэхгүй.  
66.4.      Санхүүгийн жил эхлэхэд улсын төсвийг Төлөөлөгчдийн хурлаас батлаагүй байвал Төлөөлөгчдийн Хурлыг тарааж, сонгуулийг хуулийн хугацаанд зарлан явуулна.
66.5.      Батлагдсан төсвийг хүндэтгэх шалтгаангүйгээр Засгийн газрын төсөв хариуцсан бүтцийн зөвшөөрөлгүйгээр төлөвлөсөнөөс бусад зүйлд зарцуулсан, эсвэл төлөвлөсөн зүйлд огт зарцуулаагүй байх нь төсөв захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно.

Жаран долдугаар зүйл

67.1.    Хувийн болоод өмчийн бусад хэлбэрээр явуулах боломж бүрдээгүй нийгэмд нэн шаардлагатай аж ахуйн үйл ажиллагааг төрийн өмчит аж ахуйн хэлбэрээр явуулна.
67.2.    Төр үндэсний аюулгүй байдлыг хангахуйц хэмжээний хөрөнгө нөөцлөх, эзэмших үүрэгтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА

Жаран наймдугаар зүйл

68.1.      Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.
68.2.      Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Жаран есдүгээр зүйл

69.1.      Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.
69.2    Тодорхой байрлалд хамтдаа амьдарч буй 10000-с цөөнгүй өрх нэгдэж хот байгуулж болно. Хот нь аж ахуйн үйл ажилагаагаа өөрөө санхүүжүүлнэ. Нийслэл хотоос бусад хот нь засаг захиргааны хувьд аймагт харъяалагдана
69.3.      Аймаг, нийслэл, сум, хот, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
69.4. Аймаг, нийслэлийн нутаг дэвгэрийг тэдгээрийн засаг захиргааны зарчмыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн төрөлжсөн бүсчлэлд Улсын Их Хурлын шийдвэрээр хамруулж болно.

Далдугаар зүйл

70.1.       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг тухайн орон нутгийн нэгжээс сонгогдсон Дээд Xурaлын гишүүн хэрэгжүүлнэ.
70.2.       Нийслэл Улаанбаатар хотыг Ерөнхийлөгч аймаг, дүүргүүдийн засаг дарга нараас аль нэгийг сонгож томилсон Захирагч захирна. Аймаг, Дүүргийг Дээд Xурaлын гишүүн харъяалах сум, хороо, хот тосгодын засаг дарга нараас аль нэгийг сонгон томилсон Засаг дарга, Хар Хорумыг нийслэлийн Захирагчийн санал болгож Сүхбаатар дүүргээс сонгогдсон Дээд Хурлыгн гишүүний томилсон засаг дарга  удирдах ба сум, хот тосгоны удирдлагыг орон нутгийн нийт өрхийн 50-аас доошгүй хувийн төлөөлөл оролцсон иргэдийн хурлаас санал болгосон 2 - оос доошгүй нэр дэвшигчээс харьяалах орон нутгийн нэгжээс сонгогдсон дээд хурлын гишүүн сонгон томилно. Баг, хорооны удирдлагыг тус баг хороонд байнга оршин суудаг сонгуулийн насны иргэдийн дунд санал асуулга явуулан сонгоно.
70.3.       Нийслэлийн Захирагчаар томилогдсон аймаг, дүүргийн засаг дарга, аймаг дүүргийн засаг даргаар томилогдсон сум, хороо, хот тосгоны засаг даргын оронд тухай орон нутгийн удирдлагыг харъяалах орон нутгаас сонгогдсон Дээд Xурaлын гишүүн томилно.
70.4.       Орон нутгийн гүйцэтгэх шатны удирдлагыг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгоно. Ингэхдээ аймаг, нийслэлийн дүүрэг бүрт хуулиар тогтоосон дараалын дагуу орон нутгийн удирдлагыг томилох буюу сонгоно. Хуульд заасан шалтгаанаар орон нутгийн удирдлагыг хугацаанаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлж болно.    
70.5.       Захирагч, засаг дарга, орон нутгийн бусад удирдлагыг сонгон шалгаруулахад тавих шалгуур, сонгох, томилох журмыг хуулиар тогтооно.
70.6.       Аймаг буюу нийслэлийн дүүргээс сонгогдсон дээд хурлын гишүүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд тухайн аймаг буюу дүүргийн удирдлагыг Ерөнхийлөгчийн итгэмжилсэн Дээд Xурлын гишүүн Ерөнхийлөгчтэй зөвлөлдөн хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч өөрийг нь Дээд Xуралд сонгосон орон нутгаас нийслэлийн Захирагчийг томилож болохгүй
70.7.       Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон аймаг, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно.

Далан нэгдүгээр зүйл

71.1.       Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Захирагч болон аймаг, дүүргийн Засаг даргад шилжүүлж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ҮНДСЭН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ,  НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Далан хоёрдугаар зүйл

72.1.      Үндсэн  хуулийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санаачлах эрхийг Монгол Улсын иргэн бүр эдлэнэ.
72.2.      Иргэд өөрийн санаачилсан төслийг өөрийн оршин суудаг нутаг дэвсгэрээс сонгогдсон Дээд Xурaлын гишүүнд уламжилна. Дээд Xурaлын гишүүн уг төслүүдийг нэгтгэн өөрийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн нэг удаа Улсын Их Хуралд өргөн барих эрхтэй. Иргэдийн саналыг Улсын Их Хурлын хоёр танхим, Улсын дээд шүүхээс төлөөлөлтэй байнгын ажлын хэсэг үндэсний эрх ашиг, хүний эрх, төрийн тогтвортой байдлыг хангах чиглэлийг баримтлан нэгтгэн боловсруулсны үндсэн дээр Улсын Их Хуралд шийдвэрлүүлэхээр оруулж болно.
72.3.      Улсын Их Хурал дараахь үечлэлтэйгээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
-        Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт хамаарах асуудлуудыг 30 жил;
-        Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт хамаарах асуудлуудыг 20 жил;
-    Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар хэсэгт хамаарах асуудлуудыг нэгтгэн 20 жил;
-  Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн зургаа, долдугаар хэсэгт хамаарах асуудлуудыг нэгтгэн 10 жил;
-        Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт хамаарах асуудлуудыг 10 жил;
-   Үндсэн хуулийн тавдугаар  бүлэгт хамаарах асуудлуудыг 10 жил, эсвэл энэ зүйлийн 72.4 – т заасан нөхцөл үүссэн тохиолдолд хамтад нь;
-        Үндсэн хуулийн хавсралт хуулийг нэг жил;
72.4.      Үндсэн хуулийн зургадугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд шинэ бүлэг нэмэх, эсвэл Үндсэн хуулийг бүхэлд нь шинэчлэхэд хугацаа тогтоон товлохгүй.

Далан гуравдугаар зүйл

73.1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг Дээд Xурлын арван наймаас цөөнгүй,Төлөөлөгчдийн хурлын дөчин таваас цөөнгүй гишүүдийн саналаар оруулж болно.
73.2. Дээд Xурaлын хорин нэгээс цөөнгүй, Төлөөлөгчдийн хурлын тавин таваас цөөнгүй гишүүний саналаар Үндсэн хуулийг бүхэлд нь шинэчлэн батлаж болно.
73.3.  Үндсэн хуульд Улсын Их Хурлын танхимуудын ээлжит сонгууль болохоос 3 сарын дотор нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.
73.4.  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн хэсэг мөн бөгөөд үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна.
73.5.  Үндсэн хуульд нэгэнт орсон нэмэлт өөрчлөлтийг зөвхөн Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөт оруулах журмаар хүчингүй болгох буюу үйлчлэлийг нь зогсоож болно.
73.6.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд шинэ зүйл нэмэх хэлбэрээр бичнэ.
73.7.  Үндсэн хуулийг батлах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлахад төрийн хүндэтгэлийн ёслол үйлдэнэ.

Далан дөрөвдүгээр зүйл

74.1.      Энэ Үндсэн Хууль батлагдтал мөрдөж байсан хууль, эрхийн актуудыг энэхүү Үндсэн Хууль батлагдсанаас хойш  арван таван жилийн дотор Үндсэн Хуульд нийцүүлэн өөрчлөх, дагаж мөрдөх нь төрийн байгууллагууд,  иргэдийн үүрэг мөн.
74.2.      Энэ Үндсэн Хууль батлагдсанаас хойш арван таван жил өнгөрмөгц энэхүү Үндсэн Хуульд нийцээгүй аливаа эрхийн актыг хүчингүйд тооцож, хэрэглэхийг хориглоно. 
74.3.      Үндсэн хуулийг  2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 06 минутаас эхлэн дагаж мөрдөнө.

ЗургаДУГААР БҮЛЭг

Монгол улсын ҮНДСЭН ХУУЛийн  НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Далан тавдугаар зүйл

75.1.      Энэ зүйлээс хойш бичигдсэн зүйл, заалтуудад хугацааны хувьд өмнө бичигдсэн  хуучин зүйл, заалтыг үгүйсгэсэн байвал үгүйсгэгдсэн хуучин заалтыг мөрдөхгүй.
75.2.      Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд заагаагүй аргаар оруулахыг хориглоно.
75.3.      Үндсэн хуулийг бүхэлд нь шинээр батлахаас бусад тохиолдолд энэ зүйлд нэмэлт, өөрчлөлтийг оруулж болохгүй.
75.4.      Энэ зүйлийн заалтууд 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 06 минутаас эхлэн хүчин төгөлдөр болно


мэдэгтҮн, сахигтун


Үндсэн Хуулийн хавсралт хууль

Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл

1.1.         Монгол улсын эх хуулиуд энэ хуулийн хоёрдугаар зүйлд заасан ангилалын дагуу  багцлан дугаарлагдаж хэрэглэгднэ
1.2.         Энэ хуульд нэр нь тусгагдаж дугаарлагдаагүй эх хуулийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй
1.3.         Энэ хууль хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль хүчингүй болгох, Монгол улсын олон улсын гэрээг соёрхон батлах хуульд хамааран үйлчлэхгүй

Хоёрдугаар зүйл.  Эх хуулийн ангилал

2.1.         Монгол улсын эх хуулиудыг дараахь маягаар ангилна.
2.2.         Хуулиудын ангилалд (нууц) хэмээн тэмдэглэгдсэн хуулиудыг нийтэд зарлахгүй 

I багц хууль. ЕРӨНХИЙ ЖУРАМ

(1)   Үндсэн хуулийн хавсралт хууль
(2)   Үндэсний бүртгэлийн албаны тухай хууль
(3)   Хууль, дүрмүүдийн хэлбэр бүтцийн тухай хууль
(4)   Хууль, дүрмийн төслийн талаар олон нийтийн санал авах журмын тухай хууль
(5)   Эрх зүйн баримт бичгүүдийг коджуулан дугаарлаж, бүртгэх тухай хууль
(6)   Хуулийн нэр томъёоны тухай хууль
(7)   Хууль дүрмийг хэвлэх, түгээх тухай хууль

II багц хууль. УЛСЫН ИХ ХУРАЛ

(1)   Улсын Их Хурлын ерөнхий хууль
(2)   Ерөнхийлөгчийн тухай хууль
(3)   Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль
(4)   Улсын Дээд Xурлын тухай хууль
(5)   Төлөөлөгчдийн Xурлын тухай хууль
(6)   Улсын Их Хурлын гишүүний эрх зүй, ёс зүйн байдлын тухай хууль
(7)   Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль
(8)   Улсын Их Хурлын танхимуудын сонгуулийн тухай хууль
(9)   Улс төрийн намын тухай хууль
(10)     Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тухай хууль
(11)     Дээд Xурлын хуралдааны дэгийн тухай хууль
(12)     Төлөөлөгчдийн Xурлын хуралдааны дэгийн тухай хууль
(13)     Улсын Их Xypлын гишүүнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, гишүүнээс  эгүүлэн татах журмын тухай хууль

III багц хууль. ЗАСГИЙН ГАЗАР

(1)    Засгийн газрын тухай хууль
(2)    Засгийн газрын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль
(3)    Засгийн газрын хуралдааны дэгийн тухай хууль
(4)    Сүүдрийн засгийн газрын тухай хууль
(5)    Засгийн газарт эрх олгох тухай хууль

IV багц хууль. ШҮҮХ

(1)   Шүүхийн ерөнхий хууль
(2)   Дээд шүүхийн тухай хууль
(3)   Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай хууль
(4)   Үндсэн Хуулийн маргааныг хянан шийдвэрлэх тухай хууль
(5)   Шүүхэд иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль
(6)   Шүүхэд насанд хүрэгчдэд хамаарах эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль
(7)   Шүүхэд насанд хүрээгүй хүүхдэд хамаарах эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль
(8)   Шүүгч, шүүхийн ажилтны эрх зүйн байдлын тухай хууль
(9)   Шүүхийн шийдвэрийг биелүүлэх (маршалын) албаны тухай хууль
(10)Арбитрийн шүүхийн тухай хууль
(11)Өмгөөлөлийн тухай хууль

V багц хууль. ТӨРИЙН БЭЛЭГДЭЛ, ЁС ЖАЯГ

(1)   Төрийн туг, далбааны тухай хууль
(2)   Төрийн сүлдний тухай хууль
(3)   Төрийн дуулалын тухай хууль
(4)   Төрийн хүндэтгэлийн ёслолын тухай хууль
(5)   Төрийн шагнал, одон, тэмдгээр шагнах журмын тухай хууль
(6)   Улсын цол олгох журмын тухай хууль

VI багц хууль. ТӨРИЙН АЛБА

(1)   Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль (нууц)
(2)   Төрийн албаны дотоод журмын тухай хууль
(3)   Сонгуулийн ерөнхий хорооны тухай хууль
(4)   Төрийн агентлагийн тухай хууль
(5)   Үндэсний аюулгүй байдлыг хангах газрын тухай хууль (нууц)
(6)   Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль
(7)   Төрийн албан хаагчид үзүүлэх зарим хөнгөлөлтийн тухай хууль
(8)   Төрийн болон төсвийн байгууллагын удирдлага , санхүүжилтийн тухай хууль
(9)   Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хууль
(10)Төрийн тусгай хамгаалалтын албаны тухай хууль
(11)Гүйцэтгэх ажлын тухай хууль (нууц)

VII багц хууль. ХУУЛИЙН ХЯНАЛТ

(1)   Прокурорын ерөнхий хууль
(2)   Прокурорын эрх зүйн байдлын тухай хууль
(3)   Улсын байцаагчид эрх шилжүүлэх журмын тухай хууль
(4)   Үндэсний мөрдөх товчооны тухай хууль (нууц)
(5)   Цагдаагийн ерөнхий хууль
(6)   Татварын цагдаагийн тухай хууль
(7)   Хувийн мөрдөгч, бие хамгаалагчийн тухай хууль
(8)   Захиргааны хяналт тавих улсын байцаагчийн эрх зүйн байдлын тухай хууль
(9)   Захиргааны хариуцлагын ерөнхий хууль
    (10) Шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн 
            ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль
    (11) Иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан 
           тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах 
          журмын тухай

VIII багц хууль. ОРОН НУТАГ, ТҮҮНИЙ ЗАСАГ ЗАХИРГАА

(1)   Аймаг, сум, хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль
(2)   Орон нутгийн удирдлагыг сонгох, томилох журмын тухай хууль
(3)   Нутаг дэвсгэрийн цэсийг тогтоох тухай хууль
(4)   Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль

IX багц хууль. БАЙГАЛ ОРЧИН

(1)   Монголын улаан номын тухай хууль
(2)   Амьтны аймгийг хамгаалах тухай хууль
(3)   Ургамалыг хамгаалах тухай хууль
(4)   Агаар мандлыг бохирдлоос хамгаалах тухай хууль
(5)   Усны нөөцийг хамгаалах тухай хууль
(6)   Газрын хөрсийг хамгаалах тухай хууль
(7)   Ан агнуурын тухай хууль
(8)   Ой ашиглах тухай хууль
(9)   Байгаль хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль

 

X багц хууль. БАНК

(1)   Монгол банкны тухай хууль
(2)   Үндэсний арилжааны банкны тухай хууль
(3)   Монгол дахь гадаадын арилжааны банкны тухай хууль
(4)   Валютын зохицуулалт, арилжааны журмын  тухай хууль
(5)   Хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль
(6)   Зээл олгох нөхцөлд хяналт тавих тухай хууль
(7)   Банкны зээлийн өр барагдуулах албаны эрх зүйн байдлын тухай хууль

XI багц хууль. БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧИН

(1)   Батлан хамгаалахын тухай хууль
(2)   Цэргийн үүргийн тухай хууль
(3)   Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай
(4)   Хуурай замын цэргийн тухай хууль (нууц)
(5)   Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний тухай хууль (нууц)
(6)   Улсын нисэх хүчний тухай хууль (нууц)
(7)   Батлан хамгаалах үйл ажиллагаанд нэн шаардлагатай иргэний зарим ажил мэргэжлийг цэргийн үүргийн биелэлтэнт тооцох тухай хууль

XII багц хууль. БИЗНЕС, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ

(1)   Компаний тухай хууль
(2)   Монополийн эсрэг хууль
(3)   Бизнес санаачлагчийн тухай хууль
(4)   Шоу-бизнесийн тухай хууль
(5)   Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль
(6)   Дотоод худалдаа, үйлчилгээний тухай хууль
(7)   Хар захад хяналт тавих тухай хууль
(8)   Үнэт цаасны тухай хууль
(9)   Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах тухай
(10)Реклам, зар сурталчилгааны тухай хууль
(11)Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль
(12)Зарим төрлийн үйлдвэрлэлийг хориглох, хязгаарлах тухай хууль
(13)Аудитын тухай хууль
(14)Жуулчлалын тухай хууль

XIII багц хууль. БОЛОВСРОЛ

(1)   Боловсролын ерөнхий хууль
(2)   Суурь боловсролын тухай хууль
(3)   Дунд боловсролын тухай хууль
(4)   Тусгай болон дээд боловсролын тухай хууль
(5)   Боловролын цол, зэрэг дэвийн тухай хууль

XIV багц хууль. ГААЛЬ, ГАДААД ХУДАЛДАА

(1)   Гаалийн ерөнхий хууль
(2)   Гаалийн тарифын тухай хууль
(3)   Гадаад худалдааны тухай хууль
(4)   Зарим бараанд ноогдуулах гаалийн онцгой албан татварын тухай хууль
(5)   Гааль, гадаад худалдааны чөлөөт бүсийн тухай хууль
(6)   Зарим барааны импортыг хориглох, хязгаарлах тухай хууль
(7)   Зарим барааны экспортыг хориглох, хязгаарлах тухай хууль

XV багц хууль. ГАДААД ХАРИЛЦАА

(1)   Гадаад харилцааны ерөнхий хууль
(2)   Дипломат төлөөлөгчийн газар, дипломат ажилтны эрх зүйн байдлын тухай хууль
(3)   Паспортын тухай хууль
(4)   Цөмийн зэвсэггүй статусын тухай хууль
(5)   Гадаад улсын цэргийн хүчийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль
(6)   Цэргийн эвсэлд үл нэгдэх тухай хууль
(7)   Далай ашиглах тухай хууль

 

XVI багц хууль. ГАЗАР

(1)   Газрын ерөнхий хууль
(2)   Газрын кадастрын тухай хууль
(3)   Газар өмчлөлийн тухай хууль
(4)   Нийтийн эдэлбэр газрын тухай хууль
(5)   Улсын тусгай зориулалтын газрын тухай хууль
(6)   Цэргийн хэрэгцээний газрын тухай хууль

XVII багц хууль. ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ, УУЛ УУРХАЙ

(1)   Газрын хэвлийн баялагийн тухай ерөнхий хууль
(2)   Геологи, хайгуулын тухай хууль
(3)   Газрын тосны тухай хууль
(4)   Нүүрсний тухай хууль
(5)   Зэсийн тухай хууль
(6)   Алтны тухай хууль
(7)   Гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газрын хэвлийн баялагийг ашиглуулах журмын тухай хууль
(8)   Ураны тухай хууль
(9)   Уурхайн аюулгүй ажиллагааны тухай хууль

XVIII багц хууль. ДААТГАЛ

(1)   Даатгалын ерөнхий хууль
(2)   Нийгмийн даатгалын тухай хууль
(3)   Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
(4)   Үл хөдлөх хөрөнгийн даатгалын тухай хууль
(5)   Тээврийн хэрэгслэлийн хариуцлагын албан даатгалын тухай хууль
(6)   Давхар даатгалын тухай хууль

XIX багц хууль. ДАЙНЫ БОЛОН ОНЦ БАЙДАЛ

(1)   Дайны байдлын тухай хууль
(2)   Онц байдлын тухай хууль
(3)   Дайчилгааны тухай хууль 

XX багц хууль. ДАМПУУРАЛ

(1)   Дампууралын тухай хууль
(2)   Дампуурсан аж ахуйн нэгжийг өөр аж ахуйн нэгжид нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах нөхцөлийн тухай хууль


XXI багц хууль. ЗАМ, ТЭЭВЭР

(1)   Авто замын тухай хууль
(2)   Авто тээврийн хэрэгслэлийн аюулгүй байдлын тухай хууль
(3)   Төмөр замын тээврийн тухай хууль
(4)   Усан замын тээврийн тухай хууль
(5)   Иргэний нисэхийн тухай хууль
(6)   Дамжуулах хоолойн тухай хууль
(7)   Гүүр, хонгил (туннель)-ын аюулгүйн байдлын тухай хууль
(8)   Тээврийн ослыг шинжлэн шалгах тухай хууль

XXII багц хууль. ЗЭВСЭГ, АЮУЛТАЙ БАРАА

(1)   Галт зэвсгэнд хяналт тавих тухай хууль
(2)   Аюултай бараатай харьцах, тээвэрлэх аюулгүй байдлыг хангах тухай хууль
(3)   Зэвсэг өмчлөх, хэрэглэх эрх олгох журмын тухай хууль

 

XXIII багц хууль. ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ

(1)   Иргэний ерөнхий хууль
(2)   Хувь хүний нууцын тухай хууль
(3)  Иргэний хариуцлагын тухай
(4)   Гэр бүлийн тухай хууль
(5)   Гэрээний эрхийн тухай хууль
(6)   Гэрээслэл, өв залгамжлалын тухай хууль
(7)   Амьдралыг сайн дураараа орхих эрхийн тухай хууль (нууц)
(8)   Булш, бунханы халдашгүй байдлын тухай хууль

XXIV багц хууль. ИРГЭНИЙ ХАРЪЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН

(1)   Иргэний харьяалал, бүртгэлийн тухай хууль
(2)   Иргэний үнэмлэхийн тухай хууль
(3)   Визийн тухай хууль

XXV багц хууль. ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТ

(1)   Иргэний хамгаалалтын ерөнхий хууль
(2)   Гал түймэртэй тэмцэх тухай хууль
(3)   Цаг уурын мэдээлэлийг мэдээлэлийн хэрэгслэлээр төлбөргүй түгээх тухай хууль

XXVI багц хууль. МӨНГӨ, САНХҮҮ

(1)   Төрийн сангийн тухай хууль
(2)   Мөнгөн тэмдэгтийн тухай хууль
(3)   Санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль
(4)   Улсын төсвийг төлөвлөх зарчим, гүйцэтгэлийн эрсдэлийн тухай хууль
(5)   Санхүүгийн жилийн тайлан гаргах үүргийн тухай хууль

XXVII багц хууль. МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЛЭЛ, ХЭВЛЭЛ

(1)   Мэдээлэлийн чөлөөт байдлын тухай хууль
(2)   Албан мэдээлэлийн тухай хууль
(3)   Радио , телевизийн тухай хууль
(4)   Сонин, сэтгүүлийн тухай хууль
(5)   Нэвтрүүлэг, хөтөлбөрт ангилал тогтоох тухай хууль
(6)   Сэтгүүлчийн эрх зүйн байдлын тухай хууль
(7)   Мэдээлэлийн эх сурвалжийн нууцлалыг хамгаалах тухай хууль

XXVIII багц хууль. НИЙГМИЙН ХАЛАМЖ

(1)   Нийгмийн халамжийн ерөнхий хууль
(2)   Ослын үр дагаварыг арилгахад зориулсан нөхөн олговор олгох тухай хууль
(3)   Ахмад дайчдад үзүүлэх хөнгөлөлтийн тухай хууль
(4)   Тэтгэвэрийн нэрийн дансны тухай хууль

XXIX багц хууль. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД

(1)   Эрүүл мэндийн ерөнхий хууль
(2)   Хүний эмчийн эрх зүйн байдлын тухай хууль
(3)   ДОХ өвчинтэй тэмцэх тухай хууль
(4)   Дархлаажуулалтын тухай хууль
(5)   Эд эрхтэн шилжүүлэн суулгах, нөхөн үржүүлэх тухай хууль
(6)   Цэргийн эмнэлэгийн тухай хууль
(7)   Үр хөндөлтөнд хяналт тавих тухай хууль
(8)   Гоц халдварт өвчинтэй тэмцэх тухай хууль

XXX багц хууль. ОЮУНЫ ӨМЧ

(1)   Оюуны өмчийн тухай ерөнхий хууль
(2)   Патентын тухай хууль
(3)   Барааны тэмдгийн тухай хууль
(4)   Оюуны өмчийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох тухай хууль
(5)   Оюуны өмчийг албадан хэрэглэх нөхцөлийн тухай хууль

XXXI багц хууль. ОЮУНЫ ӨМЧӨӨС БУСАД ӨМЧ

(1)   Өмч хувьчлах тухай хууль
(2)   Хувийн өмчийн халдашгүй байдлын тухай
(3)   Төрийн ба орон нутгийн өмчийн тухай
(4)   Үл хөдлөх хөрөнгийн харилцааны тухай хууль

XXXII багц хууль. СОГТУУРУУЛАХ УНДАА, ТАМХИ

(1)   Архи, хатуу дарс, тамхийг үйлдвэрлэх , худалдаалах тухай хууль
(2)   Айрагны тухай хууль
(3)   Шар айрагны тухай хууль
(4)   Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
(5)   Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхтэй тэмцэх тухай

XXXIII багц хууль. СТАТИСТИК

(1)   Статистикийн тухай хууль
(2)   Санал асуулгын тухай хууль

 

XXXIV багц хууль. СПОРТ, СОЁЛ УРЛАГ

(1)   Эрийн гурван наадмын тухай хууль
(2)   Үндэсний олимпийн хорооны тухай хууль
(3)   Үндэсний шигшээ багийн тухай хууль
(4)   Мэргэжлийн спортын тухай хууль
(5)   Сэргээшийг хориглох тухай хууль
(6)   Үндэсний академик театрын тухай хууль
(7)   Киноны тухай хууль
(8)   Спорт, урлаг, соёлын арга хэмжээнүүдэд аюулгүй байдлыг хангах тухай хууль
(9)   Спортын зэрэг , дэвийн тухай хууль

XXXV багц хууль. ТАТВАР, ХУРААМЖ

(1)   Татварын ерөнхий хууль
(2)   Орлогын албан татварын тухай хууль
(3)   Нэмүү өртгийн албан татварын тухай хууль
(4)   Үйлчилгээнд кассын машин хэрэглэх үүргийн тухай хууль
(5)   Үл хөдлөх хөрөнгө, бэлэг, шагналын албан татварын тухай хууль
(6)   Тээврийн хэрэгслэлийн албан татварын тухай хууль
(7)   Онцгой албан татварын тухай хууль
(8)   Албан татвараас чөлөөлөх тухай хууль
(9)   Хураамж, ноогдолын тухай хууль
(10)Татвараас зайлсхийх гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль

XXXVI багц хууль. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

(1)   Төрийн бус байгууллагуудын тухай хууль
(2)   Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хууль
(3)   Төрийн бус сангийн үйл ажиллагаанд хяналт тавих тухай хууль

XXXVII багц хууль. ТҮҮХ, АРХИВ, НОМЫН САН

(1)   Түүхийн дурсгалт эд зүйлийг хамгаалах тухай хууль
(2)   Архивийн тухай хууль
(3)   Түүхийн сурах бичгийг батлах тухай хууль
(4)   Үндэсний номын сангийн тухай хууль
(5)   Монгол улсад худалдаалагдах болон тараагдах хэвлэл,  ном, кино, соронзон бичлэгийн хувийг төв архив, үндэсний номын санд үнэ төлбөргүй шилжүүлэх үүргийн тухай хууль
(6)   Музейн тухай хууль

XXXVIII багц хууль. УЛСЫН ХИЛ

(1)   Улсын хилийг тогтоох тухай хууль
(2)   Хил хамгаалалтын тухай хууль
(3)   Хил орчмын бүсэд татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хууль

XXXIX багц хууль. ҮНДЭСНИЙ ДАРХАН ЦААЗАТ БОЛОН НӨӨЦ ГАЗРУУД

(1)   Бурхан халдун уул, Дэлүүн болдагийн дархан цаазат газрын тухай хууль
(2)   Богд хан уулын тухай хууль
(3)   Их говийн дархан цаазат газрын тухай хууль
(4)   Батхан уулын тухай хууль
(5)   Отгон тэнгэр уулын тухай хууль
(6)   Хөвсгөл нуурын тухай хууль
(7)   Хорго уулын тухай хууль
(8)    Тэрэлж-Горхийн байгалийн нөөц газрын тухай хууль
(9)  Хустай нурууны байгалийн нөөц газрын тухай хууль

XL багц хууль. ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАН

(1)   Харилцаа холбооны тухай хууль
(2)   Шуудангийн тухай хууль
(3)   Радио долгионы тухай хууль

XLI багц хууль. ХОТ СУУРИН ТӨЛӨВЛӨЛТ, БАРИЛГА

(1)   Хот, суурин төлөвлөлтийн ерөнхий хууль
(2)   Гудамжны нэр, объектын дугаарын тухай хууль
(3)   Иргэний барилгын тухай хууль
(4)   Хот суурингийн зам, инженерийн байгууламжийн тухай хууль
(5)   Дулаан хангамжийн тухай хууль
(6)   Хот суурингийн ногоон бүсийн тухай хууль
(7)   Хог хаягдалын менежментийн тухай хууль

XLII багц хууль. ХӨДӨЛМӨР

(1)   Хөдөлмөрийн тухай хууль
(2)   Албадан хөдөлмөрлүүлэх журмын тухай хууль
(3)   Зарим салбарт ажил хаяхыг хорилох тухай хууль
(4)   Хөдөлмөрийн хөлсний доод жишгийг тогтоох тухай хууль
(5)   Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлийн тухай хууль
(6)   Тахир дутуу иргэдийг ажлаар хангах үүргийн тухай хууль

XLIII багц хууль. ХӨДӨӨ АЖ АХУЙ

(1)   Мал аж ахуйн тухай хууль
(2)   Газар тариалангийн тухай хууль
(3)   Ган, зудтай тэмцэх болон үр, хадлангийн улсын нөөцийн тухай  хууль
(4)   Бэлчээрийн зохицуулалтын тухай хууль
(5)   Газар тариалан, хадлангийн ажилд зориулан зээлийн хөнгөлөлт үзүүлэх тухай хууль
(6)   Газар тариалан, бэлчээрийн хортонтой тэмцэх тухай хууль

XLIV багц хууль. ХҮНС, ЭМ ЗҮЙ

(1)   Хүнсний аюулгүй байдлын тухай хууль
(2)   Эмийн аюулгүй байдлын тухай хууль
(3)   Хүнс ба эмийн худалдааг зохицуулах тухай хууль
(4)   Хүнсний улсын нөөцийн тухай хууль

XLV багц хууль. ЦАГААТГАЛ, ӨРШӨӨЛ

(1)   Улс төрийн хилсээр хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хууль
(2)   Өршөөлийн тухай хууль
(3)   Сэжилэгдэн саатуулагдсан иргэний буруутай нь ноглогдоогүй тохиолдолд түүнээс уучлал хүсэх, нөхөн олговор олгох журмын тухай хууль

XLVI багц хууль.  ЦЭНГЭЛ

(1)   Казинод хяналт тавих тухай хууль
(2)   Сугалаа эрхлэн явуулах тухай хууль
(3)   Бооцоот тоглоомд хяналт тавих тухай хууль
(4)    Садар самууныг хориглох тухай хууль
(5)    Аз турших үйл ажиллагааг зохицуулах тухай хууль
(6)    Аялал зугаалагад хорио тогтоох тухай хууль

XLVII багц хууль. ШАШИН ШҮТЛЭГ

(1)   Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль
(2)   Шашны зарим зан үйлийг хориглох нөхцөлийн тухай

XLVIII багц хууль. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ХЭМЖИЛ ЗҮЙ

(1)   Шинжлэх ухааны байгууллагын тухай хууль
(2)   Эрдмийн цол, зэрэг дэвийн тухай хууль
(3)   Судалгаа, шинжилгээний аюулгүй байдлыг хангах тухай хууль
(4)   Зарим төрлийн судалгаа, шинжилгээний ажлыг төрөөс санхүүжүүлэх тухай хууль
(5)   Хүнийг байгалийн бус аргаар буй болгох судалгаа, шинжилгээний ажлыг хориглох тухай хууль
(6)   Технологи дамжуулах тухай хууль
(7)   Стандарт, хэмжил зүйн нэгдмэл байдлын тухай хууль
(8)   Компьпютор, мэдээлэлийн цахим сүлжээний тухай хууль

XLIX багц хууль. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ

(1)   Эрүүгийн ерөнхий хууль
(2)   Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль
(3)   Хорих байгууллагын аюулгүй байдал, хоригдолын эрх зүй байдлын тухай хууль
(4)   Насанд хүрээгүй хүүхдийг засан хүмүүжүүлэх газрын тухай хууль
(5)   Аргагүй хамгаалалт, эрхээ хамгаалах бусад үйлдлийн зөвшөөрөгдөх хэр хэмжээний тухай хууль
(6)   Гэрчийг хамгаалах, эд мөрийн баримтыг хадгалах тухай хууль

L багц хууль. ЭРЧИМ ХҮЧ

(1)   Эрчим хүчний ерөнхий хууль
(2)   Цахилгааны хуваарилалтын тухай хууль
(3)   Шатахуунаас гаргах эрчим хүний аюулгүй байдлын тухай хууль
(4)   Усан цахилгаан станцын аюулгүй байдлын тухай хууль
(5)   Цөмийн цахилгаан станц байгуулах, цөмийн туршилтыг хориглох тухай хууль
(6)   Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль




Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...