Thursday, November 12, 2015

Ардчилагчид Чингис хааныг эх барьж авсан нь

Өнөөдөр амралтын өдөр юм байна. Чингис хаан энэ өдөр төрсөн гэнэ. Уул нь намайг бага байхад Чингис хаан зуны тэргүүн сарын шинийн 15-ы улаан тэргэл өдөр төрдөг байж билээ.  Энэ өдөр Бурхан багшийн их дүйцэн өдөртэй давхцдаг тул социализмын шашинаа хямгадаж, хаанаа хориглосон үзэл сурталтай цаг үед зөвхөн хэдэн шовенист багштай түүхийн хичээл,  Ренчин сахлаар гангарсан хэдэн өвгөн эрдэмтдийн дунд л яригдаад өнгөрдөг байснаас хальсангүй.

Манай гэрт ээжийн минь бидэнд 1977 оны 3-р сарын 19-ний өдөр авч өгсөн, Монголын нууц товчоо хэмээх нэгэн сайхан ном бий. Маш нямбайлан гамтай уншдаг байсан тул одоо ч бараг шинэ хэвээрээ.  Хуудас нь л он цагийн эрхэнд нэлээд шарлажээ. 1975 онд хэвлэгдсэн энэ ном бол Цэндийн Дамдинсүрэн гуайн Монголын Нууц Товчоог орчин цагийн Монгол хэлнээ буулгасан уншихад хялбар, ойлгоход эндүүрэлгүй, дээр нь асар уншууртай болгож өгсөн үнэхээр шедевр бүтээл билээ. 

Одоо гол асуудалдаа оръё.  Нууц товчооны 53-т Амбагай хаан охиноо Татаар аймагт хүргэн өгч очоод Татаарт баригдан Алтан хаанд хүргэгдэн алуулсан тухай буй. Харин 54-т нь Амбагай хааныг сүүлчин захиасаа дамжуулж өшөө авахыг зарлигдаж байх “тэр цагт” Есүхэй баатар өөрийн өндөр өвөг Бодончар богдын адилаар шувуу агнаж яваад бас л хүүхэн аваад буцаж байсан Мэргэдүүдтэй таарч Өүлэнг олзлон авч буй түүх гарч байна. Байз байз! Та цаг хугацааны талаар нууц товчоонд юу гэж дурдсаныг анзаарав уу? Амбагай хаан охиноо айлд өгч, Мэргэдүүд олхонууд аймгаас эм аваад буцаж байсан цаг үе байх чинь! Мэдээж энэ бол намар цаг. Дээр нь шувуу агнах цаг бол аль ч улс үндэстэн намар цагт л ихээр хийдэг ан ав бөлгөө. Хаврын галуу агнадаг эсэхийг мэдэх юм алга. Олон зуун бээрийг туулж ирсэн, дээрээс нь үр төлөө төрүүлж байгаа үед ан ав хийдэг монгол би лав мэдэхгүй юм байна. Юутай ч загасыг түрсээ шахах хавар цагт нь баридаггүйг сайн мэдэж байна. Тэхлээр намар л байж таараад байгаа юм. Эндээс бид Есүхэй Өүлэн 2 дэр нэгтгэж эр эм болж магадгүй эзэн чингисийг үйлдвэрлэсэн он сарыг бараг анхны сэксийн шөнөтэй нь олчих боломж байна. Хэрэв Монголчуудын найр хуримын цаг хугацааны зан заншил сүрхий өөрчлөгдөөгүй бол Есүхэй Өүлэн 2-н учирсан он сар өдөр нь 1161 оны намрын дунд сарын шинийн 17 хавьцаа л байх шиг. Өөрөөр хэлбэл 1161 оны 9-р сарын сүүлчээр. Усны шувууд нуурандаа цуглаж ан авд хамгийн тохиромжтой болох тэр өдөр хоногууд бол чухамдаа намар цаг, 9-р сарын сүүлч билээ. Намар алагдсан Амбагай хааны өшөөг хоёр уулын цаана байх Татааруудаас авах гэж агтаа дахин таргалуулахаар дараа намрыг хүлээх байсан уу. Тэр намартаа Хутула хаанаа залаад (МНТ 57) дайнд мордсонос зайлахгүй. Намаржин, өвөлжин, хаваржин 13 удаа (МНТ 58) амжилтгүй уулгалан дайрсан байх.    

Тэр цагаас хойш 854 намар улирчээ.  Энэ хооронд олон ч түүх сурвалжууд Чингис хааны түүхийг янз янзаар бичсэн байдаг. Авторуудыг нь зохиолтой нь сайн санахгүй ч Чингис хааныг мэргэдийн удам байх эргэлзээ бий тухай олон бүтээл туурвигдсан байдагийг бид мэднэ. Түүний нэгэн дээр Өүлэн эх тэнгэрт хальсан мэдээ Чингис хааны санааг амраасан тухай гардаг. Өөрийг нь мэргэдийн удам уу, алтан ургийн Есүхэй баатрын үр үү гэдгийг гэрчлэх цорын ганц гэрч тэнгэрт хальсан тухай мэдээ Чингис хааныг амраасан тухай өгүүлсэн байдгийг нэлээн хэдэн жилийн өмнө телвизээр билүү, радиогоор ч билүү сонсож байсан санагдана.  Үүнийг нотлох түүхийн эх сурвалжууд бас байдаг болоод л ийм зохиол бүтээл олноороо гарч ирсэн нь дамжиггүй.  Чингис хаан хэний үр болох эсэх талаар ийм эргэлзээ үеийн үед байсаар байгаа нь бидэнд нэг л зүйлийг ямар ч эргэлзээгүй болгож өгч байгаа юм. 

Энэ юу вэ гэхлээр Өүлэн эх юутай ч Есүхэйд олзлогдсон тэр өдрүүддээ Чингис хааныг хэвлийдээ олсон бололтой.  Харин булаагдахаасаа өмнөхөн үү, эсвэл дөнгөж булаагдангуутаа юу. Энийг зөвхөн Өүлэн эх л мэдэж байсан бизээ. За даа ер нь өөрөө ч мэдээгүй байх магадлал бас бий л юм билээ.  Эндээс хамгийн чухал гаргалгаа өөрөө урган гарч байгаа юм. Тэр юу вэ гэвэл бидэнд Чингис хааны Өүлэн эхийн хэвлийд олдсон цаг хугацааг бид нэлээн өндөр нарийвчлалтай тооцоолон гаргах боломж гарч ирж байна.

Миний хэлэх гээд байгаа санаа бол Чингис хаан 1161 оны 9-р сарын хуучдаар эхийн хэвлийд олдож! Түүний эхийн хэвлийд олдсон цаг хугацааг олчихвол төрсөн сар өдрийг олох нь түүхийн биш анагаахын шинжлэх ухааны асуудал болно. Анагаахсаад байх ч юу байхав чавганцын бор аргаар тооцсон ч нэг их хол алдахгүйгээр Чингис хааныг хэзээ төрсөнийг хялбархаан тогтоочихож болж байгаа юм.  Эртэдлээ гэхэд түүх суралжинд тааралддаг зуны эхэн сарын шинийн 15 хавьцаа, илүү тээлттэй том төрсөн бандгар баатар эр байсан байлаа гэхэд Монгол малчид унагаа барьж наадмаа эхлүүлдэг 6 сарын сүүлч 7 сарын эхээр. Ингэхэд манай наадам ямар учиртай үүссэн баяр юм бол?

Гэтэл гэв гэнэт уржнангаас Чингис хаан 11-р сард төрөөд эхлэв. Бараг л октябрийн баяраар. Хэрэв түүний хэвлийд олдсон цаг хугацаа нь урд намар нь байсан бол анагаахын аль ч хуулиар зун төрөх байсан хаан маань бүтэн 5 сар илүү тээлттэй байв уу яав?
Эсвэл манай ардчилагчид цаг хугацааны машинд сууж 1161 онд очоод төрөх яагаачгүй байсан Өүлэн эхэд кесерво хагалгаа хийчихэв үү, ёстой чөтгөр бүү мэд.  Хэрэв ийм хэрэг явдал болсон бол Чингис хааны төрсөн оныг 1161 болгон өөрчлөх, эсвэл эхийн хэвлийд олдсон хугацааг миний таамаглаж байгаагаас нэг жилээр ухрааж 1162 оны 9 сард олдоод 1162 оны 11 сард Ардчилсан намын цаг хугацааны эх баригчийн гар дээр төрсөнөөр Чингис хааны төрсөн өдрийг нь тэмдэглэж явах нь зөв юм.

1990 онд бид худал хуурмагийг халах гэж л ардчилсан хувьсгал хийсэн. Ардчилалын амин сүнс нь үнэнд л байдаг. Харин үнэний амин сүнс нь үг хэлэх эрх чөлөөнд. Гэтэл үнэн нь ч, үг хэлэх эрх чөлөө нь ч ардчилсан намын засаглалын он жилүүдэд устаад үгүй болчихлоо. Үүний тод жишээ бол өнөөдөр болоод байна. Үг хэлэгчдийг шоронжуулж, үнэнийг төрийн түвшинд гуйвуулдаг цаг үе иржээ.


Агуу хүний агуу түүхийг бүүр төрсөн цаг үеээс нь гуйвуулах цаад шалтгаан нь үнэхээр хөгийн юм билээ. Ердөө л 11 сарын 26-ы анхны үндсэн хуулийн өдрийн ач холбогдлыг саармагжуулж МАН-г чадах.  Ийм байж болох уу? Ингэж л байг уу? Хэнийг чадаад байнаа эцсийн эцэст?

12 comments:

  1. Та үнэн хэлжээ учир зүйн логик нь яг тэгж таарч байна. Би ч бас гайхаад байдаг юм. Одоо надад багаа МНТ-д тэр хэсэг байхгүй байна. МНТ-ы хэд хэдэн хувилбарыг уншихдаа 1162 5-р сарын 31-ы( ямар ч өдөр билээ дээ өдрийн нэрийг нь мартаж) төрсөн гэж бичсэн байдгийг санаж байна

    ReplyDelete
  2. Бүх амьтан таргалсан намар цагаар шувууны ан хийж явдаг эргүү амьтан хаана байдаг юм. Хавар дөнгөж ичээнээсээ гарсан тарвага, халуун орноос нүүдэллэж ирсэн шувуу 2 тарган байдаг юм. Гэхдээ тарвага дорхиноо тураад яс арьс болчихдог. Шувууны анг хавар л хийж таарч байна. Тэгэхээр Чингис Хаан хавар олдсон болж таарч байна. Хавар олдсон хүүхэд 11 сарын сүүлээр төрж болно.

    ReplyDelete
    Replies
    1. намрын тарган нугас агнадаггүй бсан хэрэг үү. халуун намраар хонио хагалаал идээд бдаг бсан юм бх даа. хавар усын шувууд ирэнгүүт найр хурим эхлүүлж бэр буулгадаг малчин айл хэдийг мэдэх вэ? яг сайн яривал усны шувууд 5 сарын дундуур л манай өргөрөгт ирдэг юм шд

      Delete
    2. Намар нугас агнадаг ч Оросуудаас авсан зугаа байхаа даа. Намар ан агнасан ч амьтан тарган, ядаж л намрын тарвага хангалттай, цагаан идээ бялхаж байдаг цаг даа. Охиноо хүргэж өгөөд буцсан, хүүхэн аваад явж байхдаа таарсан тухай байдагаас энэ үеэр хурим найр хийсэн тухай алга даа. Хэдийд нь хүүхэнээ аваад хэдийд нь хурим хийдэг байсан нь тодорхойгүй. Тэр бүр хурим хийгээд байсан юм ч юм уу.

      Delete
    3. Намраар нугас агнах ч Оросуудаас авсан зугаа байхаа даа. Намарын тарвага дүүрэн, цагаан идээгээр бялхаж байх цагаар нугас эрээд л гол нуур дагаж шумууланд баригдаж явах хэн байдаг юм. Охиноо хүргэж өгсөн, хүүхэнээ аваад явж байсан гэсэнээс хурим хийсэн тухай алга л байна даа. Хэдийд нь хүүхэнээ авдаг хэдийд нь хурим хийдэг байсан нь тодорхойгүй. Нүүдлийн шувуу Монгол оронд 3 сарын эхнээс 5 сарын 20 хооронд ирдэг гэж байна даа. Яг л нойтон махгүй гурайтдаг үе дээ.

      Delete
    4. Нууц товчоонд Бодончар мунхаг харцгай шувуу барьж тэжээгээд, хавар болоход сойж тавиад нугас, галуу бариулж хожуул тутам хуршуулаад, ёзоор тутам лэгшүүлээд үнэрттэл дэлгэв гэсэн байна даа.

      Delete
    5. наад онолыг чинь дэмжмээр л бн. гэвч хавар нүүдлийн шувуу ирэх цагаар эхийн хэвлийд олдсон хүүхэд дутуу төрвөл 12 сард цагаараа бол 1 сард төрөх гээд бн л даа.

      Delete
    6. Хавар эрт буюу 3 сарын 15 үеэр олдсон бол 11 сарын сүүлээр төрж болно. 2 долоо хоногийн наана төрсөн төрөлт хэвийн төрөлтөд тооцогддог. Чингэс хааныг өвлийн эхэн сарын шинийн 1 төрсөн гэдэг. Энэ нь одоогийн аргын тооллын 11 сарын сүүл буюу 12 сарын эхээр таарч болно. Цагаараа төрсөн гэвэл 12 сарын 10 төрсөн байх ёстой.

      Delete
  3. Бат инженер гоё сэдэв хендеж бичжээ. Ардчилал ярьж байсан нехед маань эргээд харсан чинь тоталитар дэглэмийн уусгэн байгуулгачид гэж туухэнд тэмдэглэгдэж улдэхнэ дээ.

    ReplyDelete
  4. za ter shuvuu muvuu hezee agnadag jum medehgui. Havar ert, namar oroi geed l margaad bh shig bna. Havar ertdee 4,5 sard shuvuu agnah uyer Өүлэн хатан хүүхэд олсон гэвэл дараа жилийн нь 1-2 сард төрнө. Өнөөдрийн өдрийг төрсөн өдөр нь гэвэл хүүхэд нь 1-2 сарын үед л олдсон байна. Тэр үед өвөл ямар шувуу агнах вэ? Миний санал: Намар шувууны анд явж байгаад Өүлэн хатнаа олзолж хавар Чингис эхийхээ хэвлийд олдсон. Өүлэн ээжийн хэрэглэж байсан жирэмсний тест нь он сар өдөртэйгээ зандаршиж хадгалагдсан нь эдүгээ төрийн нууц төмөр авдарт байгаа ч юм билүү...Тэгээл өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа юм байлгүй

    ReplyDelete
  5. Хятадууд Шинэ Жилийн баяраа тэмдэглэхдээ бүгд гэртээ цуглараад олон хоног гадагшаа гардаггүй гэж бсан. Тэр үе нь хүүхэд үйлдвэрлэдэг ид үе гэсэн дээ. Зарим тосгонуудад иргэд нь бүгд 11 сард тѳрсѳн болохоороо хамтдаа тэмдэглэдэг гэж байсан. Эзэн Чингисийг 11 сард тѳрсѳн болгосоны учир бас нэг байдаг биз

    ReplyDelete
  6. Тэнэг лалар, чамтай таарвал би чамайг нэг харнаа ямар ац байдгийн.

    ReplyDelete

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...