Sunday, September 13, 2015

Мангас ба ардчилалын баатар

(2-р ангидаа сонссон вьетнам ардын үлгэр)

Эрт цагт нэгэн мангас бий болоод ард олныг зовоон эд баялагийг нь дээрэмдэж хүн ардыг тамлан зовоох болжээ. Мангасыг дарахаар олон баатар эр явсан боловч нэг нь ч эргэж ирж байсангүй.  Мангас байсаар ард олныг зовоосоор байжээ.
Эцэст нь нэгэн баатар эр мангасыг дарахаар гарав гэнэ. Тэр мангасын байх ууланд очоод хартал мангас цадсан байдалтай алт эрдэнэсээ дэрлэн унтаж байжээ. Баатар эр ч сэлмээ сугалан түүний толгойг тас цавчин дарав гэнээ.
Баярлан хөөрсөн баатар “энэ бүх алт эрдэнэс минийх боллоо, би мангасыг дарлаа” хэмээн бодох тэрхэн агшинд гялалзан харагдах алмаз эрдэнийн талстанд мангас хөдлөн амь орох шиг болов гэнэ. Эргэн тойрноо сайтар ажвал ойр орчинд нь түүнээс өөр хэн ч байсангүй. Баярлан шунасан сэтгэлээ барьж дийлэлгүй алт эрдэнэсийг шүүрэн автал мангасын сүүдэр яг ардаас нь босон ирэв гэнээ. Сэлмээ сугалан эргэн хартал хэн ч байсангүй. Сандарсан баатар эргэн сайтар хартал өөрөө мангас болчихсон байжээ.

20-р зуунд МАХН гээч нэгэн нам төрд гарч ард олныг дарамтлан, эд баялагийг нь хурааж, эрх чөлөөг нь хясаж байжээ. 90 онд түүнийг дарахаар төрийн ордон руу орсон баатруудаас нэг нь ч буцаж гарч ирсэнгүй. МАХН-г дарсандаа хөөрөн тусгай хангамж , төрийн өмч, эрх мэдэл, бяр чадал гээч сайхан зүйлсэд шунан дурлах болжээ…


Тэгээд цаашаа юу болсоныг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа

1 comment:

  1. Монгол ардын үлгэрээс: Борвиноосоо бор эсгий унжуулсан нусгай бор хүү, хамуутай хар даагатайгаа явж явж аруун таван толгойтой атгаалжин хар мангасыг алж албат иргэд, адуу малыг нь авч хайртай хатантай нь суугаад амарсайхандаа жаргажээ. Зүгээр ч нэг жаргачихгүй ээ бас. Хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж, жаран жилийн жаргал, наян жилийн найр хийнэ. Гаргалгаа: Ийм олон жил өдөр шөнөгүй идэж ууж найрлахын тулд нэг биш нэлээд олон толгойн дээр бас мааш том гэдэс хэрэг болно оо доо. Ингээд нөгөө нусгай бор хүү чинь дараагийн олон толгойтой мангас болж байгаам даа.

    ReplyDelete

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...